Өсвөр үеийнхэнд зориулав
Хэцүү сонголт хийхэд өгөх зөвлөгөө
Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг бошиглогчийн зөвлөгөөг дагасан нэг тохиолдлынхоо талаар ярьсан юм. Нэг Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) гишүүдэд өрөө, ялангуяа үл хөдлөх хөрөнгө барьцаалсан урт хугацааны зээлээ төлж барагдуулахад уриалжээ.
“Хурлын дараа би эхнэртээ хандан ‘Бидэнд энэ уриалгыг хэрэгжүүлэх ямар нэгэн арга зам байгаа гэж чи бодож байна уу?’ гэж асуусан. Эхэндээ бид тийм арга замыг олж чадаагүй” гэж ерөнхийлөгч Айринг хэлжээ. Гэвч тэд худалдах гэж олон жил хичээгээд зарж чадаагүй байгаа үл хөдлөх хөрөнгийнхөө тухай санасан ажээ. Тэр хэлэхдээ “Бид Бурханд болон … Түүний үйлчлэгчийн захиаст итгэдэг байлаа, [тэгээд] бид утасны дуудлага хүлээн авлаа. … Би тэр өдөр Бурханд болон Түүний үйлчлэгчдэд итгэх итгэлийг минь хүчирхэгжүүлсэн хариултыг сонссон юм” гэжээ. Яг тэр өдөр нэг хүн утасдаж, Айрингийн үл хөдлөх хөрөнгийг худалдан авахын тулд урт хугацааны зээлээс нь өндөр үнэ санал болгожээ. Удалгүй Айрингийн гэр бүлийнхэн өрөө төлж дууссан байна. (“Бурханд итгэ, тэгээд явж, үйлд,” Лиахона, 2010 оны 11-р сар, 72–73).
Танд төлөх шаардлагатай урт хугацааны зээл байхгүй байж болно, гэвч бошиглогчийн зөвлөгөө нь ажил, боловсрол, номлол болон болзооны талаар хэцүү шийдвэр гаргахад тань таныг удирдаж чадна. Шийдвэр гаргах шаардлагатай үедээ бошиглогчийг хэрхэн дагаж болох талаар гэр бүлийнхэнтэйгээ эсвэл үе тэнгийнхэнтэйгээ ярилц.