2015
Гэр бүлийн үдшийн санаанууд
нэгдүгээр 2015


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагаануудыг оруулсан. Доор хоёр жишээ өгөгдсөн болно.

60-р хуудсан дээрх ”Мөнхийн зорилгууддаа хэрхэн хүрэх вэ” мөн 76-р хуудсан дээрх “Аббигийн хамгийн чухал 10 зорилгын жагсаалт”: Шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан та болон таны гэр бүл хувиараа мөн гэр бүлээрээ хүрэхийг хүсэж байгаа тодорхой зорилгууд тавих талаар бодож байж болох юм. Рөүзмэри М.Виксом эгчийн залуу эмэгтэйчүүдийн амьдралын хамгийн чухал 10 зорилгын талаар нийтэлсэн өгүүллийг унших талаар бодож үзнэ үү. Хүүхдүүдээ зорилгуудынхаа жагсаалтыг гаргаж ирэхэд урь. Том хүүхдүүдийн тань хувьд мөнхийн зорилгууд ба эдгээр зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөө гаргах нь чухал болох тухай ахлагч Робэрт Д.Хэйлсийн бичсэн өгүүллийн талаар ярилцах нь үр дүнтэй байж болох юм. Гэр бүлийн гишүүдээ зорилгуудаа бичиж, гэрийнхээ ил харагддаг газарт байрлуулахад нь урамшуулан дэмж.

66-р хуудсан дээрх “Шинэ Гэрээний судруудыг унших даалгавар”: Шинэ Гэрээний унших даалгаврыг гэр бүлээрээ хийх талаар бодно уу. Та үүнийг гэр бүлийнхээ гишүүн бүрийг Есүс Христийн амьдралын талаарх дуртай түүхээ хуваалцахад урих замаар эхэлж болно. Дараа нь гэр бүлээрээ хамтдаа унших хуваарьт ордог видео бичлэг болон уран зургуудыг харахын тулд gospelart.lds.org эсвэл scripturestories.lds.org хаяг руу орж үзэж болно. Эсвэл уншиж байхдаа Шинэ Гэрээний үйл явдлуудыг жүжигчлэн тоглох талаар бодож үзнэ үү.

Төрөлх хэлээрээ

Лиахона болон Сүмийн бусад материалыг languages.lds.org хаягаар орж, олон хэлээр үзэж болно.