2017
Инээмсэглэл байдлыг өөр болгодог
January 2017


Өсвөр үеийнхэн

Инээмсэглэл байдлыг өөр болгодог

Girls talking

Ерөнхийлөгч Угдорф Бурханыг болон бусдыг хайрлах гэсэн бидний үйлдэх хоёр зорилгыг тодорхойлж өгсөн. Бусдыг хайрлах нь тийм ч амар хялбар байдаггүй. Таныг хэн нэгэн гомдоосон эсвэл хэн нэгэнтэй харьцахад хэцүү, хоорондоо таарахгүй байх зэргээр амьдралын туршид бусадтай харьцахад хэцүү цаг үеүд байсан байж болох юм. Ийм үед та найз нөхөд, гэр бүл, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христээс мэдэрч байсан хайрынхаа тухай санаарай. Эдгээр нөхцөлд та мэдэрч байсан баяр баясгалантай мөчийнхөө тухай санан, хүн бүхэнд ийм хайрыг мэдрэх боломж байна хэмээн төсөөлөхийг хичээ. Хүн бүр Бурханы охин, хүү гэдгийг болон тэд Түүний болон таны хайрыг амсах эрхтэй гэдгийг санаарай.

Та өөрийнхөө амьдрал дахь таарч тохирдоггүй тодорхой хэн нэгний талаар бод. Тэднийг залбиралдаа багтаан, зүрх сэтгэлээ тэдэнд нээж өгөхөд туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуй. Та хайр хүртэх эрхтэй хүүхдүүдийнх нь нэгний хувьд тэдэнтэй Бурхан хэрхэн ажиллахыг тун удалгүй харах болно.

Залбирсныхаа дараа тэдэнд зориулан ямар нэгэн сайн үйл хий. Тэднийг Мючелийн эсвэл Сүмийн бусад үйл ажиллагаанд урьж болох юм. Гэрийн даалгавраа хийхэд нь тусалъя гэсэн санаа гарга. Ердөө л “Сайн уу” гэж мэндлээд, тэдэн рүү инээмсэглэ. Жижиг зүйлс та хоёрын амьдралд … том өөрчлөлт гаргаж чадна!