2017
Иаков 1:5–6
January 2017


Шат шатаар

Иаков 1:5–6

Иаков Бурханаас хариулт хүлээн авахын тулд хэрхэн асуух талаар заасан.

5 Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.

6 Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ.

Итгэлээрээ гуй

Ахлагч Дэвид А.Бэднар

“Итгэлээрээ гуйх гэдэг нь зөвхөн асуух биш үйлдэл болгох хэрэгцээг, гуйх мөн гүйцэтгэх давхар үүрэг хариуцлагыг, ярих мөн үйлдэх шаардлагыг хэлдэг.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар, “Ask in Faith,” Liahona, 2008 оны 5-р сар, 94.

Мэргэн ухаанаар дутвал

Бид бүгд ямар нэгэн хэмжээгээр зөвхөн Бурханы бидэнд өгч чадах мэргэн ухаанаар дутдаг. “Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй” (1 Коринт 2:11). Тиймээс бид бүгд Түүнээс гуйх хэрэгтэй.

Бурханаас гуй

“Залбирлууд нь Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгт хандсан байдаг. …

Залбирлын зорилго нь Бурханы тааллыг өөрчилдөггүй боловч биднийг аюулгүй байлгаж мөн бусдын төлөөх залбирлуудыг Бурхан соёрхоход бэлэн байдаг хэдий ч бид үүнийг олж авахын төлөө гуйн хүсэх ёстой.”

Судруудын удирдамж, “Залбирал,” scriptures.lds.org.

Бүх хүнд өгөгч

“Тэрээр түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг, … Бурханд бүгд адил.”

Өгөөмрөөр

Өгөөмрөөр гэдэг нь ”ойлгоход хялбар” гэсэн утгатай үгнээс хөрвүүлсэн грек үг. Энэ нь бидэнд ил тод, өгөөмрөөр өгөх Бурханы хувиршгүй зорилгыг хэлж байж болно.

Буруушаалгүй

Бурхан таны залбиралд хариулдаг бөгөөд даруухнаар чин сэтгэлээсээ асуусны тань төлөө хэзээ ч буруушаахгүй (шүүмжилж, загнахгүй эсвэл зэмлэхгүй).

Ямар ч эргэлзээгүйгээр

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Өвчин эмгэг, гай зовлон ирэх үед гэрээнүүдээ эрхэмлэн, дуулгавартай дага. Дараа нь ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуй. Хэрэгцээний тань дагуу Бурхан хариулах болно.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Toдд Кристоффэрсон, “Гэрээнүүдийн хүч,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 22.