Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Одоо хэн бэлэн байна вэ?
Нэгэн Ерөнхий чуулганы төгсгөлийн хуралдаан болсон ням гарагт би Гэр бүлийн хайлтын систем рүү нэвтэрч, гэр бүлийн түүхийн ажлаа хийх онцгой сүнслэг өдөөлт мэдэрсэн юм. Би урьд өмнө хэд хэдэн удаа хийх гэж оролдож үзээд, бүтэлтэй болоогүй учир гэр бүлийн түүхийн ажлыг хийхдээ хойрго ханддаг байв. Гэр бүл маань гэр бүлийн түүхийн ажлаа сайн хийдэг болохоор би тэр үед надад ч хийх юм байхгүй дээ гэж боддог байж билээ.
Би сууж, урамгүйхэн санаа алдахдаа олон жилийн туршид оролдож үзээд мухардалд орсноо харан, ямар нэгэн мэдээлэл нэг л өдөр олдоно гэж найдаж байв. Хүн амын тооллого, гэрлэлт, төрсний гэрчилгээнээс хайж эхлээд, нэг цаг болсон ч би юу ч олсонгүй. Тэгтэл Ариун Сүнс тэр Ерөнхий чуулганы хуралдаанаар дамжуулан долоо хоногийн сүүлийн өдрүүдийн туршид ажил нь хийхэд бэлэн болсон хүмүүсийг олж мэдэхийн тулд залбир гэсэн өдөөлт өгч байсан ажээ.
Би залбираад, өөрийнхөө нэр рүү очин, тэгээд шугамаар нь цааш урагшлуулав. Өвөг эцгийнхээ хэсэг рүү очих хүртэл нэг шугамаас нөгөө рүү Ариун Сүнс намайг хөтөлж байгаа нь эргэлзээгүй байлаа. Дараагийн нэг цагийн туршид Ариун Сүнс өрөөг дүүргэн, би ариун сүм рүү авч явах зургаан нэртэй боллоо. Би ариун сүмд нэрс явуулах хүсэлт илгээж дуусаад, мэдээлэл авсан бүртгэлийнхээ заримыг доош гүйлгэн харав. Мэдээлэл миний өвөг дээдсийн бүртгэлийг оруулахаар сайн дураараа цагаа зориулсан индексжүүлэлт хийсэн хүмүүсээс ирсэн болохыг мэдээд, зүрх сэтгэл минь баяр хөөрөөр дүүрч, би нүдээ бөлцийтөл уйлж билээ. Би талархан, хариу болгон дараагийн нэг цагийн турш бусдын төлөө нэрс индексжүүлэв.
Тэр өдөр миний гэрчлэл хоёр шалтгаанаар өссөн юм. Нэг нь Ерөнхий чуулганы үеэр Ариун Сүнс надад гэр бүлийн түүхийн ажлаа хийх, эрж хайх нэрсийг мэдэж авахад хөтөлсөн явдал байлаа. Хоёр дахь нь гэвэл, над шиг хүмүүс өвөг дээдсээ хурдан бөгөөд ойлгомжтой олох боломжтой бөгөөд нэрсээ индексжүүлдэг дэлхий даяарх Сүмийн гишүүд тэдний ажлыг яаравчлуулдаг явдал байв. Энэ бол Бурханы ажил бүхий л дэлхий даяар түгэн тархаж байгаа гэсэн тун ойлгомжтой бөгөөд хүчирхэг гэрчлэл байв.