2017
Амьд бошиглогчийн орших шалтгаан
January 2017


Биднийг дахин уулзах хүртэл

Амьд бошиглогчийн орших шалтгаан

1939 онд Дэлхийн II дайн дэгдэхээс өмнө Браун ахыг Английн Нийтийн Танхимын нэгэн гишүүн Иосеф Смитийг бошиглогч байсан эсэхийг тунхаглах хууль ёсны мэтгэлцээнд урьжээ. 1955 оны 10-р сарын 4-нд Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн “Бошиглогчийн хувийн хэрэг” хэмээх үгэндээ ерөнхийлөгч Браун тэрхүү ярилцлагын талаар дүрсэлжээ (speeches.byu.edu-г үзнэ үү).

Hugh B. Brown

Зураг чимэглэлийг Жэймс Жонсон

“Та нар энэ цаг үед Бурхан хүнтэй ярьсан гэдэгт итгэх миний итгэлийг уран зөгнөлт, утгагүй зүйл гэж хэлж байна” гэж би хэлсэн.

“Энэ нь миний хувьд тийм юм.”

“Бурхан хэн нэгэнтэй ярьсан гэдэгт та итгэдэг үү?”

“Мэдээж, үүний нотолгоо нь Библиэр дүүрэн байдаг.”

“Тэр Адамтай ярьсан уу?”

“Тийм ээ.”

“Енох, Ноа, Абрахам, Мосе, Иаков, Иосеф болон бусад бошиглогчтой ярьсан уу?”

“Түүнийг тэдэнтэй бүгдтэй нь ярьсан гэдэгт би итгэдэг.”

“Бурхан, хүн хоёрын хоорондох холбоо Есүсийг дэлхий дээр ирснээс хойш байхгүй болсон гэдэгт та нар итгэдэг үү?”

“Үгүй. Ийм харилцаа тэр үед оргил үедээ, дээд цэгтээ хүрсэн.”

“Эрхэм ээ, та Есүсийг амилсны дараа асар хийдэг байсан Тарсын Саул гэгч нэгэн хуульч Дамаск руу явах замдаа цовдлуулж, амилан, тэнгэр рүү одсон Назарын Есүстэй ярилцсан гэдэгт итгэдэг үү?”

“Тийм ээ.”

“Саул хэний дуу хоолойг сонссон бэ?”

“Тэр бол өөрийгөө танилцуулсан Есүс Христийн дуу хоолой байсан.”

“Энэ бол Бурханы хүнтэй ярьсан Библийн цаг хугацааны жишиг горим байсан гэдэг буурь суурьтай дүгнэлт хийж байна.”

“Би үүнийг хүлээн зөвшөөрч байна, гэхдээ энэ нь Христийн эрин үеийн I зууны дараахан зогссон.”

“Яагаад энэ нь үргэлжлээгүй гэж та бодож байна вэ?”

“Би хэлж мэдэхгүй байна.”

“Бурхан түүнээс хойш ярихаа больсон гэж та бодож байна уу?”

“Үгүй гэдэгт итгэлтэй байна.”

“Үүнд шалтгаан байх ёстой. Та надад нэг шалтгаан хэлж өгч чадах уу?”

“Би мэдэхгүй байна.”

“Би магадлалтай хэд хэдэн шалтгаан хэлж болох уу? Бурхан чадахгүй учраас хүнтэй ярихаа больсон байх. Тэрээр хүчээ алдсан.”

Тэр “Тэгж хэлэх нь мэдээж Бурханыг доромжилсон хэрэг болно” гэж хэлэв.

“Тэгвэл та үүнийг хүлээн зөвшөөрөхгүй юм бол Бурхан биднийг хайрлахаа больж, хүмүүний үйл хэргийг сонирхохоо больсон учраас хүнтэй ярьдаггүй байж болох юм.”

Тэр “Үгүй ээ. Бурхан бүх хүнд хайртай ба хэнийг ч ялгаварладаггүй” гэж хэлэв.

“За, тэгвэл Тэр ярих чадвартай, биднийг хайрладаг юм бол бидэнд Тэр хэрэггүй гэсэн ганцхан боломжит хариулт үлдэж байна. Бид шинжлэх ухаанд үсрэнгүй дэвшилтэт алхам хийж, боловсролтой болсон учраас бидэнд Бурхан хэрэггүй болсон.”

Тэгээд тэрээр айсуй дайны тухай юу бодсоноо чичирхийлсэн хоолойгоор “Ноён Браун дэлхийн түүхэнд Бурханы дуу хоолой энэ дэлхийд хэзээ ч байгаагүйгээр тийм их хэрэгтэй байна. Магадгүй та Түүнийг яагаад ярьдаггүйг хэлэх байх” хэмээн хэлэв.

Би: “Тэр ярьдаг, ярьсаар ч ирсэн, гэхдээ хүмүүнд Түүнийг сонсох итгэл хэрэгтэй” гэж хариулсан.