Номын тавиур дээрх ном
“Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэх нь миний хийх ёстой зүйлүүд” (Children’s Songbook, 109).
Би анх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар сонсохдоо арван хоёр настай байсан. Би хоёр ХҮГ номлогчтой автобусанд танилцсан ба тэд манай гэр бүлд зааж болох эсэхийг надаас асуусан юм.
Номлогчид бидэнд Мормоны Ном болон Иосеф Смитийн гэрчлэлийн товхимлыг үлдээгээд явж билээ. Эцэг эх маань гайхамшигтай хүмүүс байсан ч тухайн үед Сүмд нэгдээгүй юм.
Номлогчдын үлдээсэн хоёр зүйл манай номын тавиур дээр олон жил болж билээ. Би арван найман настай байхдаа нэг удаа ямар нэгэн уншчихмаар гайгүй ном олохоор номын тавиур руугаа харж, Мормоны Номыг аваад, эхний бүлгийг уншив. Унших үед нэгэн онцгой мэдрэмж төрсөн юм.
Надад уг ном үнэн гэдгийг мэдэрсэн онцгой туршлага байдаг. Мормоны Номонд Есүс Христийн Цагаатгалын тухай онцгой захиас байв. Би өөрийнхөө амьдралын талаар мөн Тэнгэрлэг Эцэгийн адислалын талаар илүү ихийг мэдэж авсан.
Иосеф Смит ердөө арван дөрөвхөн настай байсан ч судар уншиж, Тэнгэрлэг Эцэгээс аль сүм үнэн болохыг асуухаар зориглосон гэдгийг би дараа нь ойлгож мэдсэн.
Тэр цагаас хойш би үргэлж Иосеф Смитийн үлгэр жишээг дагах болсон билээ. Би судруудыг судлан, Тэнгэрлэг Эцэгээс тусламж, удирдамж гуйдаг. Залбирал, Мормоны Ном хоёр миний амьдралын маш чухал хэсэг болсон.
Асуудалтай тулгарах үедээ Мормоны Номыг уншаад, залбир. Та надтай адил сайн мэдээний талаар илүү ихийг мэдэж аван, хэрэгтэй хариултаа олох болно. Үүнийг хийхдээ юу мэдэрч байгаагаа анзаараарай.