2017
Сүм дэлхийг дүүргэх болно гэдэгт бид итгэдэг
January 2017


Бид юунд итгэдэг вэ?

Сүм дэлхийг дүүргэх болно гэдэгт бид итгэдэг

Сүмийг анх 1830 онд Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын жижигхэн тосгонд зохион байгуулах үед зургаахан Сүмийн гишүүн байсан. Түүнээс хойш Сүм 150 улс дахь тойрог, салбарт 15.5 сая гаруй гишүүнтэй болон өсөж хөгжсөн. Энэхүү өсөлт хөгжилт нь Хуучин Гэрээн дэх Сүм урагш өнхөрч, бүх дэлхийг дүүргэх болно хэмээх бошиглолын биелэлт юм (Даниел 2:31–45-ыг үзнэ үү). Сүмийг буюу дэлхий дээрх Бурханы хаант улсыг “хүний гар хүрэлгүйгээр … цавчигдаж” (Даниел 2:45) унасан чулуугаар дүрсэлдэг бөгөөд энэ нь хүмүүний гараар бүтээгүй тэнгэрлэг ажил гэдгийг илчилдэг.

Сүмийн нөлөө дэлхийг дүүргэсэн ч гишүүд нь харьцангуй цөөхөн байх болно. Нифай үүнийг урьдчилан харсан бөгөөд бидний өдрүүдийн талаар “би Бурханы Хурганы сүмийг болгоов, мөн … ёсон бус хийгээд жигшүүрт хэргүүдийн учир, тоогоороо цөөн байв” хэмээн бичжээ (1 Нифай 14:12). Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн цаг ойртох тусам дэлхий улам бүр ёс бус болж, “хожмын үеийн гэгээнтэн байх нь улам л нэр хүндгүй болох болно.”1

Хэдий тийм ч Нифай “Бурханы гэгээнтнүүд байсан Хурганы сүмийнхэн түүнчлэн бүх дэлхийн гадаргуугаар оршин байхыг” харжээ (1 Нифай 14:12). Дэлхий даяар тойрог, салбарууд байгаа бөгөөд Ерөнхий чуулганыг 90 гаруй хэлнээ орчуулж, бараг 75000 бүрэн цагийн номлогч 418 номлолд сайн мэдээг түгээж байна. Сайн мэдээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, Mormon.org, LDS.org гэх мэт вэбсайтаар дамжин дэлхий даяар түгж байна.

Эдгээр хүчин чармайлт чухал, өргөн цар хүрээтэй байдаг ч тийм ч их анхаарал татдаггүй юм. “Их Эзэний энэ ажил үнэхээр агуу, гайхамшигтай төдийгүй бараг бүх хүн төрөлхтний улс төр, соёл, боловсролын салбарын удирдагчдад мэдэгдэхгүйгээр урагшилсаар байдаг. Энэхүү төлөвлөгөө нь нэг зүрх сэтгэл, нэг гэр бүлээс нөгөөд дамжин аниргүй агаад анзаарагдалгүй давшин, ариун мэдээгээр хүмүүсийг адисалсаар байна.”2

Эрт дээр үед бошиглосон чулуу үнэхээр урагш өнхөрч байгаа бөгөөд бид өөрсдийн үүргийг биелүүлэх үед сайн мэдээ дэлхий ертөнцийг үргэлжлүүлэн дүүргэсээр байх болно (Даниел 2:31–45-ыг үзнэ үү).

Бид сайн мэдээг урагшлуулахад туслахын тулд юу хийж болох вэ?

  • Зарлигуудыг сахиж, гэрчлэлээ хүчирхэгжүүлэх нь сайн мэдээг түгээхэд туслах үндэс суурийг тавьж өгдөг.

  • Гэр бүлдээ сайн мэдээг заах нь эсрэг зүйл зааж буй дэлхийд итгэлтэй амьдрах хүч чадлыг тэдэнд өгдөг.

  • Дуудлагаа биелүүлэх нь орон нутгийнхаа Сүмийг хүчирхэгжүүлэхэд тусалдаг.

  • Бид хүмүүстэй сайн мэдээний тухай энгийн яриа өрнүүлснээр сайн мэдээг түгээхэд тусалж чадна.

  • Бид сайн мэдээг сонсолгүй нас барсан хүмүүсийн төлөө энэ дэлхий дээр ариун сүмд ёслолуудыг гүйцэтгэж чадна.

Ways to help move the gospel forward

Эшлэлүүд

  1. Рассэлл М.Нэлсон, “Жинхэнэ мянган жилийнхэн мэт байх нь,” Лиахона, 2016 оны 10-р сар, 50.

  2. Л.Витни Клэйтон, “Цаг нь ирэх болно,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 14.