2017
Бидний орон зай
January 2017


Бидний орон зай

Our Space

Дээд талд: Энэ зураг намайг болон миний бүрэн цагийн номлогч эгчийг хайрласан Бурханы хайрыг харуулдаг. Есүс Христийн сайн мэдээ бидний амьдралд үгээр хэлшгүй баяр баясгаланг авчирдаг.

Кэниа Р. Мехико Монтеррейгийн ариун сүмд байгаа нь

АРИУН СҮМД ОРОХ УРИЛГЫГ хүлээн авах нь

Би 2012 онд баптисм хүртсэн бөгөөд Бразилийн Ипомеиа дүүргийн нэгэн салбарын цуглаанд оролцдог байлаа. 2014 оноос хойш би гэр бүлийн түүхийн ажилд идэвхтэй оролцож эхэлсэн юм. Ингэж оролцох болсон нь Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны РүүтсТек дээр өгсөн гэр бүлийнхнийхээ өмнөөс баптисм хүртэхэд урьсан урилгаас эхэлсэн билээ. Би “тогшвол” “нээгдэнэ” гэснийг мэдээд, гэр бүлийн түүхийн ажлаа хийх шийдвэр гаргасан (Maтай 7:7-г үзнэ үү).

Одоо надад илүү олон үеийн мэдээлэл, зураг, баримт бичиг, хамгийн чухал нь бас сэтгэл хөдөлгөм зүйл болох гэр бүлийн түүхүүд байна. Би ийм мэдээллээ ашиглаад гэр бүлийнхээ түүхээс сэдэвлэсэн зурагтай ном бичив. Номыг бичих төсөл надад Сүмийн гишүүн бус гэр бүлийнхээ гишүүдтэй холбоо барихад тусалсан бөгөөд гэр бүл мөнхөд хамтдаа байна гэсэн гэрчлэлээ хуваалцах боломжийг олгосон.

Энэ ажил ариун газарт зогсох, Сүмийн идэвхтэй гишүүн хэвээр байх, Их Эзэнд үйлчлэх дуудлага хүлээн авч номлолд гарах боломж өгсөн.

Хөшигний хоёр талд Сүмийн хийдэг авралын ажил үнэн бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн маань сүнсээр өгсөн зүйл юм гэдэг гэрчлэл надад бий. Би номлолд гарахаасаа өмнө өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртэх боломжтой байсан бөгөөд одоо номлолдоо амьдралаа үүрд өөрчлөхийг хүсдэг амьд хүмүүст баптисм хүртээх боломжтой байна.

Ахлагч Бага Клаудио Клаус, Аризона Меса номлол