2017
Наманчлал нь Бурханы бидэнд өгсөн бэлэг
January 2017


Сургаалын чухал хэсэг

Наманчлал бол Бурханы бидэнд өгсөн бэлэг

Portrayal of Jesus Christ in Gethsemane

“Бурханы хайранд ‘нөхцөл байдаггүй’ гэдэг тодорхойлолтыг бид байнга сонсдог. Энэ нь хэдийгээр үнэн ч нөхцөл байдаггүй гэдэг тодорхойлолт нь судрын хаана ч байдаггүй. …

Бурхан биднийг үргэлж хайрлах боловч нүгэлтэй байхад маань аварч чадахгүй. Аврагч Өөрийн хүмүүсийг нүгэлд нь гэтэлгэхгүй харин нүглээс нь гэтэлгэх болно хэмээн Зиезромд ярьсан Амюлекийн үгсийг санагтун. Учир нь нүгэл үйлдсэн үедээ бид цэвэр бус болдог ба ‘цэвэр бус нэг ч зүйл тэнгэрийн хаант улсыг өвлөж чадахгүй’ [Алма 11:37] эсвэл Бурханы оршихуйд байж чадахгүй. …

Мормоны Номоос бид Христийн зовлон шаналлын зорилго, хайрын эцсийн илэрхийлэл бол ‘шударга ёсыг давамгайлах тэр, мөн хүмүүнд, тэд наманчлалд итгэлтэй байх тэр замыг авчрах нигүүлслийн зүрх сэтгэлийг бий болгох нь’ [Алма 34:15] юм гэдгийг мэдэж авдаг. …

Наманчлал нь маш өндөр үнээр худалдаж аван, бидэнд өгч буй Түүний бэлэг юм.”