2017
Сэтгэл гутралын талаарх Сүмийн байр суурь юу вэ? Би сэтгэл гутралын талаарх асуудалд хэрхэн хандах вэ?
January 2017


Сэтгэл гутралын талаарх Сүмийн байр суурь юу вэ? Би сэтгэл гутралын талаарх асуудалд хэрхэн хандах вэ?

Хүн бүрд үе үе гутрах зүйл гардаг ч Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ, гэр бүл, удирдагчид, бусдын дэмжлэг зэрэг нь биднийг тайтгарал, баяр баясгалан, амар амгаланг дахин олоход тусалж чадна. Гэхдээ Сүмийн удирдагчид архаг гутрал буюу сэтгэл гутралын өвчин тун ноцтой нөхцөл байдал бөгөөд хувь хүний чадварт нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд гутранги байдлын хурцадмал үе тохиолдвол хийх зарим зүйлийг санал болгосон. Үүнд:

  • Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ бүү алд.

  • Амьдралд тань Ариун Сүнсийг авчрах зүйлсийг хий (залбирах, судар судлах гэх мэт).

  • Бас эцэг эх, санваарын удирдагчдаас зөвлөгөө хүс.

  • Санваарын адислал ав.

  • Долоо хоног бүр ариун ёслолоос хүрт. Есүс Христийн Цагаатгалын амлалтуудаас зууран барь.

  • Ядаргаа гэх мэт сэтгэл хямралын үзүүлэлтээ ажигла. Тэгээд өөрчлөлт хий.

  • Хэрэв танд асуудал байвал сайн мэргэжилтнээс зөвлөгөө авах талаар эцэг эх, санваарын удирдагчидтайгаа ярилц.

(“Эвдэрсэн сав шиг,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 40–42-ыг үзнэ үү.)