Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав
Өөрийгөө залуу хүн байж зорилго ч үгүй гэж та боддог уу? Дахиад нэг бодоод үз дээ.
Нэг л өдөр Сүмийг удирдана гэж бодоход сүрдмээр хэцүү санагдаж болох ч та одооноос удирдаж эхлэх олон арга зам бий.
Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөх өдрүүдэд “дайнууд, мөн дайны тухай цуурхлууд” байх болно.
“… Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн хийгээд газар хөдлөлт болно.
Мөн дахин, алдас газар авсны улмаас, хүмүүний хайр хөрөх болно” (Иосеф Смит—Maтай 1:28–30).
Энэхүү үймээн самууны үед хэн сүргийн дотор болон гадна буй ах, эгч нарыгаа Тэнгэрлэг Эцэгтээ эргүүлэн авчрахын тулд хөтлөн удирдах вэ?
Бид үүнийг хийх болно.
Бид хэрхэн удирдах ёстой вэ?
Бид залуучуудын хамгийн агуу үеийнхний нэг байхаар дуудагдсан. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг “энэ дэлхийн түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй, давж туулахад хамгийн хүнд эрин үед Бурханы дэлхий рүү илгээхдээ найдаж болох тэд” хэмээн дүрслэн хэлсэн (“Жинхэнэ мянган жилийнхэн мэт зогс,” Лиахона, 2016 оны 10-р сар, 46).
Тэгэхээр бид хэрхэн Их Эзэний Сүмийн агуу удирдагч болох чадавхдаа хүрч амьдарч чадах вэ? Хэрэв та эргэн тойрноо харах юм бол, аль нэгэн замаар аль хэдийн удирдаж байгаагаа анзаарч харж магадгүй.
Сүмийн дуудлагаа хийхдээ та удирдаж байж болох юм. Номлогчийн хувиар та ярилцлага хөтлөн явуулж, гадуур явж номлох үйл ажиллагааг хариуцан мөн бүсийн удирдагчаар эсвэл удирдагч эгчээр томилогдсон байж болох юм. Та гэр бүлдээ эсвэл найзууд дундаа удирдагч байж болно. Та гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан өвөг дээдсээ аврал руу хөтлөн удирдаж болно. Тэр ч бүү хэл та улс төрийн удирдагч болж мөн ямар ч ажлыг сонгосон байсан тэндээ үргэлж удирдаж болно.
Гэвч “Хэрхэн удирдах ёстой вэ?” гэсэн асуулт байна. Аврагч Өөрийн үлгэр жишээгээр дамжуулан удирддаг байсан. Тэрээр “Миний зам илүү дээр” гэхийн оронд “Ирээд, Намайг дага” хэмээн хөтлөн удирддаг байсан. Тэр эргэн тойрныхоо хүмүүст үйлчилж, зааж, тэднийг хайрлан халамжилдаг байсан. Есүс Христ бол удирдагчийн онцгой үлгэр жишээ мөн. Удирдагчдын агуу үеийнхэн болохын тулд бид эхлээд Аврагчтай адилхан болохыг хичээж, дараах жижиг зүйлүүдийг үйлдэж болно. Тухайлбал:
-
Зовж буй болон тусламж хэрэгтэй байгаа, түүнчлэн өөрийн хариуцсан хүмүүсийн төлөө залбирч, тэдэнд хэрхэн туслахаа мэдэхийг эрэлхийл. Тэдний төлөө, бүр Аврагч “нэг нэгээр нь” тохинуулж байсны адилаар хувь хүнийх нь хувьд нэрээр нь дуудаж залбир (3 Нифай 11:15).
-
Цаг зав гарган судрууд дээрх удирдлагын сайн үлгэр жишээнүүдийг, ялангуяа Аврагчийн Өөрийнх нь жишээг эрэлхийл.
-
Өөрийн тойрог, гадасны болон Сүмийн ерөнхий удирдагчдын төлөө залбир. Засгийн газрын удирдагчид тань сүнсээр өдөөгдөж, энх тайван, эв нэгдлийн сүнсэн дотор ажиллахын төлөө залбир.
-
Эргэн тойронд тань байгаа хүмүүсийг таньж мэд. Тэдний сонирхол, гэр бүл, хичээл сурлага, амьдралын хүсэл тэмүүллийн талаар олж мэд (Ефес 2:19-ийг үзнэ үү).
-
Патриархын адислалаа уншиж, хэрхэн өөрийнхөө хувьд хамгийн сайн нь болж чадах талаар тунгаан бод.
Бид зөв шударга байдалд хамгийн сайнаар удирдсанаар Есүс Христийн үнэнч шавь нар, дагалдагчид болох бөгөөд Ариун Сүнстэй нөхөрлөдөг байх шаардлагыг хангана. Бид ариун гэрээнүүдээ хүндэтгэн сахиснаар дайсантай тэмцэхэд хэрэгтэй сүнслэг хуяг дуулга, бэлтгэлийг хүлээн авах эрхтэй болно.
Та одооноос эхэлж болно.
Та ямар удирдагч болох вэ? Эсвэл Аврагчийн хэлснээр “Та нар ямархуу маягийн [удирдагч] байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу” (3 Нифай 27:27).
Хоёр дахь ирэлт ойртсон энэ үед Их Эзэнд бошиглогчдыг нь дагадаг, энэ тулаанд орох шударга удирдагчид илүү их хэрэгтэй болно. Түүнд бид хэрэгтэй. Бид 11-р цагт байгаа бөгөөд бидэнд хийх зүйл маш их байна. Бид одооноос эхлэн удирдагчдын агуу үеийнхэн болоход бэлдэж чадна. Үүнийг хийхэд хэзээ ч оройтохгүй! Хэрэв танд бишоптойгоо уулзаж ярилцах зүйл байвал тэрээр наманчлалын зам дээр гарахад тань туслах болно. Хэрэв танд өөрийгөө хэрхэн хөгжүүлэх зааварчилгаа хэрэгтэй бол эхлээд Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй харилцах харилцаагаа сайжруул. Тэд танд байгаа газраасаа хаашаа явахыг тань үзүүлэх болно. Та бид одоо Их Эзэний ажлыг хийж, Израилын гэрийг аюулгүй газар аваачихаар удирдахад нь бошиглогчид туслахаар дуудагдаад байна. Хэрэв бид хамгийн сайнаараа хичээж ажиллах юм бол амжилтад хүрэх болно.