2020
Ариун сүмийн туршлагаа сайжруулах нь
2020 оны 4-р сар


Ариун сүмийн туршлагаа сайжруулах нь

“Сэргээлтийн үнэт эрдэнэ бол ариун сүм юм. Ариун сүмийн ёслол, гэрээнүүд Аврагчийн Хоёр дахь ирэлтийн үеэр Түүнийг хүлээн авахад хүмүүсийг бэлдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.”1

Тэргүүн Зөвлөл гишүүдийн ариун сүмийн туршлагыг сайжруулж, эдгээр ариун нандин орон зайд Бурхантай илүү ойр дотно холбоо тогтооход бүгдэд туслахын тулд ариун сүмийн ёслол, дэг журамд байнга өөрчлөлт оруулсаар ирсэн.

Ариун сүмийн туршлагын нэгэн хэсэг бол Хуучин Гэрээн дэх ариун сүмийн мөргөлөөс үүдэлтэй сургаалын болон бэлгэдлийн чанартай ёслолын хувцсыг гишүүд өмсдөг явдал юм (Левит 8, Гэтлэл 28).

Ариун сүмийн ёслолын хувцсанд зарим өөрчлөлт орж байгаа. Эдгээр нь ариун сүмийн бэлгэдэл эсвэл сургаалтай холбоогүй, харин хувцсыг өмсөх, арчлах, худалдан авах чадварт нийцүүлэх үүднээс хийгдэх энгийн, эвтэйхэн, хүртээмжтэй болгоход чиглэгдсэн өөрчлөлт байх юм.

Зарим өөрчлөлтийг дурдвал:

  • Гивлүүр болон нөмрөг арай энгийн загвартай болсон.

  • Малгайнаас хуванцар оруулгыг авч, малгай, гивлүүр хоёрыг оосоргүй болгосон.

  • Нөмрөг, малгай, бүсэнд яг ижилхэн, удаан эдэлгээтэй материалыг сонгон ашиглах нь эдэлгээ даахуйц бөгөөд арчлахад хялбар болгодог.

Ариун сүмийн мөргөлийг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгох үед эдгээр өөрчлөлт ариун нандин туршлагыг тань сайжруулахад тусална хэмээн бид найдаж байна.

Эшлэл

  1. Рассэлл М.Нэлсон, “Хаалтын үг,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 135.