2020
Иосеф Смит Мормоны Номыг хэрхэн орчуулсан бэ?
2020 оны 4-р сар


Иосеф Смит Мормоны Номыг хэрхэн орчуулсан бэ?

Restoration Project: 213 Translation begins.  (Joseph and Oliver working on translation).

Мормоны Номын сүүлчийн бошиглогч Моронай алтан ялтаснуудыг нуухынхаа өмнө энэ ном “Бурханы бэлэг ба хүчээр” орчуулагдах болно гэдгийг номын нүүр хуудсан дээр бичжээ. Энэ нь одоо ч гэсэн Мормоны Номын орчуулгын талаарх хамгийн сайн тодорхойлолт хэвээр.

Иосеф Смит орчуулгын үгсийг бичээчдэд, ялангуяа Оливер Каудерид хэлж бичүүлдэг байв. Иосеф огт мэдэхгүй хэлнээс орчуулж байсан тул Их Эзэнд итгэж найдах ёстой байлаа. Их Эзэний тусалсан нэг арга зам бол орчуулга хийх хэрэгслүүдээр Иосефыг хангасан явдал байв. Иосефыг уг хэрэгслээрээ харахад үгнүүд нь түүнд англиар харагддаг байсан гэж гэрчүүд хэлсэн байдаг. Орчуулгын хэрэгслүүд дунд “хөрвүүлэгч” буюу “Урим, Туммим” гэх төмөр хүрээгээр бэхлэгдсэн хоёр тунгалаг чулуу байсан бөгөөд Иосеф тэдгээрийн тусламжтай хардаг байжээ. Эдгээрийг ялтаснуудын хамт Иосефт өгсөн байв. Иосефын ашигладаг байсан өөр нэг хэрэгсэл бол ихэвчлэн малгай дотор хийж хардаг байсан “үзмэрч чулуу” байв. Иосеф энэ чулууг өмнө нь олсон байсан ба нуусан эсвэл алдсан эд зүйлсийг олоход ашигладаг байжээ. Тэрээр үргэлж тэнгэрээс ирэх сүнсний өдөөлтөд найдан, хөрвүүлэгч, үзмэрч чулуу хоёрыг хоёуланг ашигладаг байв.

Мормоны Номын орчуулга үнэхээр гайхамшиг байсан ба энэ нь “Бурханы бэлэг ба хүчээр” хийгдсэн.