Христийн амилсны баярын долоо хоногийн дөрвөн зураг
“Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш ээ” (Иохан 18:36).
Өргөст титэм
Матай 27:29; Марк 15:17; Иохан 19:2-ыг үзнэ үү.
Ромын цэргүүд Аврагчид өргөст титэм өмсгөжээ. “Магадгүй энэ харгис үйлдэл нь эзэн хааны лавран титмийг Түүний толгой дээр тавьж байгааг харуулах гэсэн гажууд оролдлого байсан байх. … Адамаас болж газар хараагдаж, тэр цагаас хойш өргөс ургадаг болсон шиг өргөс Бурханы хилэнг харуулдаг талаас нь харвал энэ нь ямар гашуун зовлонтой хэрэг вэ. Гэвч Есүс титмийг өмссөнөөр үүнийг Өөрийн алдар суугийн титэм болгон хувиргасан” (President James E. Faust, Apr. 1991 general conference).
Нил ягаан нөмрөг
Матай 27:28; Марк 15:17; Иохан 19:2-ыг үзнэ үү.
Нил ягаан нь хааны өнгө байсан бөгөөд цэргүүд Есүс Христийг Иудейн хаан гэж үзэн, энэ нөмрөгийг нөмөргөсөн ажээ. Мэдээж, Тэр бодит байдал дээр үүнээс хавьгүй илүү буюу хаадын Хаан, эздийн Эзэн байсан юм (1 Тимот 6:15; Илчлэл 19:16).
“Арьсных нь сүв бүрээс цус шүүрэх болно, түүний тарчлал ийм агуу байх болно” (Мозая 3:7).
Чидун жимсний шахагч
Maтай 26:36; Maрк 14:32; Лук 22:39–40; Иохан 18:1-ийг үзнэ үү.
“Есүсийг чидун жимс шахдаг газар болох Гетсеманид зовж шаналах үед Түүний “сүв бүрээс цус шүүрч” [Мозая 3:7] байсан нь гүн гүнзгий бэлгэдлийн чанартай. Аврагчийн үед чидун жимснээс тос гаргаж авахын тулд эхлээд чидун жимсийг нэгэн том чулуугаар дээрээс нь бяцалдаг байжээ. Гарч ирсэн ‘нухшийг’ зөөлөн, сул нэхээстэй сагсанд хийгээд, давхарлан тавьдаг байв. Давхарлан тавьсан сагсны жин хамгийн сайн, шинэ тосыг шахаж гаргадаг. Овоолсон сагсан дээр том дүнз тавин, дахин нэг удаа тос гаргахаар шахдаг байсан. Эцэст нь хамгийн сүүлийн дусал тосыг шавхахын тулд дүнзний хоёр талд чулуу өлгөн, бяцалдаг байж. Чидун жимсний тос анх гарч ирэхдээ яг л цус шиг улаан байдаг” (Ахлагч Д.Тодд Кристоффэрсон, “Миний хайр дотор бай,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган).
“Тэр энд байхгүй, Тэр амилсан” (Лук 24:6).
Хоосон булш
(Матай 28:1–8; Иохан 20:1–18-ыг үзнэ үү.)
“Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу?” гэсэн Иовын асуултын хариултыг энэхүү хоосон булш Христийн амилсан анхны өглөө өгсөн юм. [Иoв 14:14]. Хэрэв хүн үхвэл тэр дахин амьдарна гэдгийг би бүх чадлаараа тунхаглаж байна. Бидэнд илчлэгдсэн үнэний гэрэл байгаа тул бид үүнийг мэднэ” (Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Тэр Амилсан!” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган).