Үе үеийн ерөнхий чуулган
Одоо 190 дэх жилдээ болж буй Ерөнхий чуулган нь 4, 10-р саруудад уламжлал ёсоор явагддаг боловч олон жилийн туршид сонирхолтой өөрчлөлтүүд хийгдсээр иржээ.
-
1830
Сүмийг зохион байгуулснаас хойш хоёр сарын дараа Иосеф Смит Нью-Йорк мужийн Фейеттэд болсон анхны Ерөнхий чуулганыг тэргүүлсэн. Гучаад гишүүнээс гадна өөр хэдэн хүн оролцжээ.
-
1850
Залуу сэтгүүлч Жорж Д.Вотт хэлсэн үгнүүдийг таталган бичсэнээр Deseret News чуулганы хамгийн анхны бүрэн тайланг хэвлэн гаргасан байна.
-
1867
Цугларагсад дахин нэг өдөр үлдэж хуралдах санал гаргаснаар чуулган ердийн гурван өдрийнхөө оронд дөрвөн өдөр үргэлжилжээ.
-
1924
Микрофоныг Табернеклын индэр дээр анх удаа ашигласан. Өмнө нь үг хэлсэн хүмүүс дуу хоолойгоо хүргэхийн тулд өөрсдийнхөө хүчинд найдах ёстой байв.
-
1949
Табернеклд камер ашигладаг болсноор чуулганыг анх телевизээр шууд дамжуулжээ.
-
1962
Табернеклд хэлсэн үгнүүдийг анх удаа герман, голланд, испани зэрэг өөр хэл рүү орчуулсан. Одоо хэлсэн үгнүүдийг 90 гаруй хэлээр орчуулдаг болсон.
-
1967
Ерөнхий чуулганыг зурагтаар өнгөтөөр дамжуулсан. Табернеклын найрал дууны эрчүүд цайвар цэнхэр өнгийн хүрэм, харин эмэгтэйчүүд хулд загасны өнгөтэй цамц өмсжээ.
-
1977
Чуулган гурван өдөр, зургаан ерөнхий хуралдаан явагддаг байснаа өөрчлөгдөж, хоёр өдөр, таван ерөнхий хуралдаан явуулах болсон.
-
2000
21000 хүний суудалтай Солт Лэйк Ситид байрлах Чуулганы шинэ төвд анхны Ерөнхий чуулганыг зохион байгуулсан.