Бие даасан байдал
Үйлдэх хамтрагчид


Үйлдэх хамтрагчид

Унш.Та бусдын тусламжтай агуу зүйлийг гүйцэлдүүлж чадна. Жишээлбэл, номлогчдод дэмжиж туслах хамтрагч байдаг. Манай бүлэгт бидэнд “үйлдэх хамтрагчид” байгаа. Бид долоо хоног бүр үйлдэх хамтрагчаа сонгож, түүнтэй ажиллана. Үйлдэх хамтрагчид бие биенээ амлалтаа биелүүлэхэд нь дараах арга замаар тусалдаг. Үүнд:

  • Долоо хоногийн турш хоорондоо утсаар ярьж, мессеж бичих юм уу уулзалдана.

  • Бүлгээрээ олж мэдсэн зүйлсээ ярилцана.

  • Амлалтаа биелүүлэхэд нь нэг нэгнээ урамшуулна.

  • Гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар хамтдаа зөвлөлдөнө.

  • Нэг нэгнийхээ төлөө залбирна.

Ярилц.Ямар нэг хэцүү зүйлийг гүйцэлдүүлэхэд хэн нэгэн хүн танд хэрхэн тусалж байсан бэ?

Унш.Үйлдэх хамтрагч байх нь хэцүү эсвэл цаг хугацаа их зарцуулах зүйл биш. Ярилцлагаа эхлэхийн тулд та дараах асуултыг тавьж болно. Үүнд:

  • Бүлгийн өнгөрсөн уулзалтаас танд юу нь таалагдсан бэ?

  • Энэ долоо хоногт танд ямар сайн зүйл тохиолдсон бэ?

  • Та энэ долоо хоногт Миний суурь зарчмыг хэрхэн ашигласан бэ?

Ярилцлагын хамгийн чухал хэсэг нь амлалтаа биелүүлэхэд нь нэг нэгэндээ туслах явдал юм. Та дараах асуултыг тавьж болно. Үүнд:

  • Та амлалтаа биелүүлэхдээ хэр сайн байгаа вэ?

  • Хэрэв заримыг нь биелүүлж чадаагүй бол танд тусламж хэрэгтэй юү?

  • Би таны хичээл зүтгэлийг хэрхэн хамгийн сайнаараа дэмжиж чадах вэ?