Бие даасан байдал
Суралц—Дээд талын хугацаа: 45 минут


Суралц—Дээд талын хугацаа: 45 минут

шат

Унш.Амжилттай ажил хайлт нь дараах энгийн загвартай.

Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт

Таныг ухаалаг хөдөлмөрлөхөд ярилцлагын ур чадварууд тусалдаг. Ярилцлага нь тун чухал тул бид дараагийн гурван бүлэгт ярилцлагын ур чадваруудыг сурч, дадлага хийх болно.

Жош ажил хайсан нь шигтгээ зурагЖош ажил хайсан нь

Унш.Өөр сайхан мэдээ байна. ABC Marketing компанийн Жюли Жошийн ажлын намтар, өргөдлийг хүлээн аваад, түүнтэй утсаар ярьж, хэрэглэгчдэд үйлчлэх газрын техникчийн ажлын ярилцлагыг хоёр өдрийн дараа хийхээр төлөвлөв. Жош ажлын ярилцлагын үеэр байнга сандардаг бөгөөд Жюли өөрөөс нь юу асуух бол гэж санаа зовж байв. Тэр одоогоор ороод байгаа хоёр ярилцлагадаа тийм ч сайн байгаагүй гэдгээ мэдэж байгаа ч юуг сайжруулж болох талаар баттай мэдэхгүй байлаа. Жош бэлтгэлтэй байхыг хүсэж байв.

Ярилц.Та юугаараа Жоштой адилхан байна вэ?

Үз.“Interview ” [Ярилцлага] видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 109-р хуудсыг унш.)

видео бичлэг шигтгээ зураг

Унш.Ярилцлага нь ажилтай болохын өмнөх хамгийн сүүлчийн алхмуудын нэг бөгөөд ярилцлагын зорилго нь ажлын санал хүлээн авах явдал юм. Их Эзэн “хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй” хэмээн амласан (С ба Г 38:30). Та сайн бэлтгэвэл, айдсыг өөртөө итгэх итгэлээр сольж чадна.

Энэ бүлэгт та ярилцлагын дараах ур чадваруудыг хөгжүүлснээр ухаалаг хөдөлмөрлөх талаар сурч мэдэх болно.

  1. Ярилцлагын өмнө бэлтгэх

  2. Ярилцлагыг үр дүнтэйгээр эхлүүлэх

  3. Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгаа ашиглах

  4. Давуу талуудын тухай тодорхойлолтоо ашиглах

1. Ярилцлагын өмнө бэлтгэ

Унш.Ярилцлага дээр танд ямар асуулт тавихыг мэдэж байвал сайхан биш гэж үү?

Та мэдэж чадна.

Ярилцлага авч буй ихэнх хүн ярилцлагын түгээмэл асуултыг болон тухайн ажилд хамааралтай асуултуудыг хослуулан асуудаг. Та ажил олгогчийн хэрэгцээг хэрхэн олж тогтоохыг аль хэдийн мэддэг болсон тул тухайн ажил олгогчийн танаас асууж магадгүй зүйлийг мэдэхийн тулд тэрхүү ур чадвараа ашиглаж болно. Жишээ нь, Жошоос харилцагчийн үйлчилгээ, эвдрэл гэмтэл илрүүлэх, техникийн зүйлийг энгийн үг хэллэгээр илэрхийлэх зэргийн талаар асууна гэдэгт тэр итгэлтэй байлаа.

2. Ярилцлагыг үр дүнтэй эхлүүл

Унш.Та ярилцлагыг эхлүүлэхдээ анхны сэтгэгдлийг гүн төрүүлэхийн тулд энгийн хэдэн зүйлийг хийж болно. Бүлгээрээ доор байгаа хийж болох, болохгүй зүйлсийн жагсаалтыг ээлжлэн унш.

Хийж болох зүйлс

Хийж болохгүй зүйлс

Компанийн хувцаслалтын жишгээс нэг түвшин дээгүүр хувцаслах

Хэт энгийн хувцаслах

5–10 минутын өмнө ирэх

Хоцрох эсвэл 10 минутаас дээш хугацааны өмнө ирэх

Биеийн эерэг хэлэмж ашиглах

Биеийн сөрөг хэлэмж ашиглах

3. “Өөрийнхөө тухай 30 секундэд” танилцуулгаа ашигла

Унш.Ярилцлага дээр танаас олонтоо асуух эхний асуултын нэг нь “Өөрийнхөө тухай ярина уу” гэсэн асуулт байх болно. Ярилцлагад тохируулан өөрчилсөн Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулга энэ асуултад өгөх сайхан хариулт юм. Ярилцлагад тохируулан өөрчилсөн Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулга нь бага зэрэг ялгаатай. Жишээ нь, та нэрээ байнга хэрэглэх шаардлагагүй. Танилын сүлжээгээр дамжуулан лавлах хүн асуухын оронд энэ танилцуулгаа төгсгөхдөө тухайн компани юм уу ажлыг сонирхож байгаагаа харуулж болно.

Ярилц.Яагаад хоёр дахь жишээ хамгийн сайн нь вэ?

4. Давуу талуудын тухай тодорхойлолтоо ашигла

Унш.Ярилцлагын ихэнх асуултад хариулахдаа давуу талуудын тухай тодорхойлолтоо ашиглах ёстой. Тэдгээр нь мартагдашгүй, хүчирхэг нөлөөтэй байдаг бөгөөд таныг бусдаас ялгарч, хамгийн сайн сонголт гэдгээ харуулахад тусална.

Давуу талуудын тухай тодорхойлолтын загварыг дагахаа санаарай.

давуу талуудын тухай тодорхойлолтын загвар

Ярилц.Давуу талуудын тухай тодорхойлолтоо ашигласан нь хоёр дахь жишээг хэрхэн илүү үр дүнтэй болгосон бэ?

Дүгнэлт

Ярилц.Энэ бүлгээс таны мэдэж авсан хамгийн чухал зүйл юу байсан бэ?

Унш.Ухаалаг хөдөлмөрлөхөд тань туслах ярилцлагын зарим ур чадварт та суралцаж эхэллээ.

Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт

Та бэлтгэлтэй бол айх шаардлагагүй. Тусламж авахын төлөө залбирч, дараа нь аль болох олон удаа дадлага хийж, бэлтгэ. Дараагийн бүлэгт бид ярилцлагын илүү олон ур чадварт суралцах болно.