Бие даасан байдал
Суралц—Дээд талын хугацаа: 45 минут


Суралц—Дээд талын хугацаа: 45 минут

Зураг
шат

Унш.Амжилттай ажил хайлт нь дараах энгийн загвартай.

Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт

Ухаалаг хөдөлмөрлөхөд тань туслах ярилцлагын хэд хэдэн ур чадварыг та нар өмнөх хоёр бүлэгт сурч мэдсэн. Энэ бүлэгт та нар тэдгээр ур чадварын дадлагыг хийх болно.

1. Дадлага хийснээр ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ТӨГС БОЛГОЖ ЧАДНА

Унш.Ярилцлагын дадлага хийх нь таны амжилтыг нэмэгдүүлнэ. Энэ нь таныг жинхэнэ ажлын ярилцлагад орох үедээ илүү тайван, бэлтгэгдсэн байхад тусална.

Та ярилцлагын дараах ур чадваруудыг сурсан. Үүнд:

  • Ярилцлагын өмнө бэлтгэх

  • Ярилцлагыг үр дүнтэй эхлүүлэх

  • “Өөрийнхөө тухай 30 секундэд” танилцуулгаа ашиглах

  • Сөрөг зүйлсийг эерэг болгох

  • Aсуултууд тавих

  • Ярилцлагыг үр дүнтэй дуусгах

Бид ярилцлагын дадлагыг бүгдээрээ ээлжилж хийх болно.

Дадлага бүрд дараах гурван дүр бий. Үүнд:

  1. Ажил хайж буй хүн

  2. Ярилцлага авч буй хүн

  3. Санал зөвлөгөө өгөх бүлэг

Та нарын хүн нэг бүр ярилцлагын дадлага хийх тул үүнийг хэрхэн хийхээ мэдэхээр эхлээд энэ видео бичлэгийг үз. Тэгээд үйл ажиллагааны зааварчилгааг уншиж, дага.

Үз.“Practice Interview Example” [Ярилцлагын дадлагын жишээ] видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 138-р хуудсыг унш.)

Зураг
видео бичлэг шигтгээ зураг
    Ярилц.
  • Дадлага хийх нь хэрхэн таны ярилцлагын бэлтгэлд туслах вэ?

  • Ярилцлагад зориулан дадлага хийх нь хэрхэн итгэлийн нотолгоо болдог вэ?

Дүгнэлт

Үз.“Practice Interview Example” [Дадлага хийснээр төгс төгөлдөр болдог] видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 146-р хуудсыг унш.)

Зураг
видео бичлэг шигтгээ зураг

Ярилц.Энэ бүлгээс таны сурч мэдсэн хамгийн чухал зүйлүүд юу вэ?

Унш.Ярилцлагын дадлага хийх нь таныг ур чадвараа сайжруулж, ухаалгаар хөдөлмөрлөхөд тусална.

Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт

Та ажлын санал авах юм бол ярилцлагад амжилттай оролцсоноо мэдэх болно. Та байнга ярилцлагад орж байгаа хэрнээ ажлын санал хүлээж авахгүй байгаа бол илүү их дадлага хийж, ур чадвараа сайжруулснаар илүү их амжилт гаргана. Тэнгэрлэг Эцэг таныг дадлага хийж, итгэлээ харуулсанд адислах болно.

Хэвлэх