Хавсралт
Ажил хайх ололт амжилтын бүртгэл
1 дэх өдөр | ||
---|---|---|
Эх сурвалжууд: |
□ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ |
Өдрийн нийт дүн |
Холбоо барих хүмүүс: |
□ □ □ □ □ □ □ □ □ □ |
Өдрийн нийт дүн |
Цугларалтууд: |
□ □ |
Өдрийн нийт дүн |
Тэмдэглэл: |
2 дахь өдөр | ||
---|---|---|
Эх сурвалжууд: |
□ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ |
Өдрийн нийт дүн |
Холбоо барих хүмүүс: |
□ □ □ □ □ □ □ □ □ □ |
Өдрийн нийт дүн |
Цугларалтууд: |
□ □ |
Өдрийн нийт дүн |
Тэмдэглэл: |
3 дахь өдөр | ||
---|---|---|
Эх сурвалжууд: |
□ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ |
Өдрийн нийт дүн |
Холбоо барих хүмүүс: |
□ □ □ □ □ □ □ □ □ □ |
Өдрийн нийт дүн |
Цугларалтууд: |
□ □ |
Өдрийн нийт дүн |
Тэмдэглэл: |
4 дэх өдөр | ||
---|---|---|
Эх сурвалжууд: |
□ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ |
Өдрийн нийт дүн |
Холбоо барих хүмүүс: |
□ □ □ □ □ □ □ □ □ □ |
Өдрийн нийт дүн |
Цугларалтууд: |
□ □ |
Өдрийн нийт дүн |
Тэмдэглэл: |
5 дахь өдөр | ||
---|---|---|
Эх сурвалжууд: |
□ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ □ |
Өдрийн нийт дүн |
Холбоо барих хүмүүс: |
□ □ □ □ □ □ □ □ □ □ |
Өдрийн нийт дүн |
Цугларалтууд: |
□ □ |
Өдрийн нийт дүн |
Тэмдэглэл: |
Холбоо барих хүмүүстэй дахин холбогдох маягт
Холбоо барих
Хувь хүн эсвэл байгууллага:
Утас:
Хаяг:
Э-мэйл хаяг:
Намайг танилцуулсан хүн:
Би энэ хүнтэй холбоо тогтоосон
-
Тийм
-
Үгүй
Огноо:
Ярилцсан асуудал:
1.
2.
3.
Дараачийн үйл ажиллагаа:
1.
2.
3.
Шинэ хүмүүсийн мэдээлэл:
1. Нэр:
Утас:
Факс:
Э-мэйл хаяг:
Хаяг:
2. Нэр:
Утас:
Факс:
Э-мэйл хаяг:
Хаяг:
Ярилцлага болон цугларалтын үнэлгээ
Огноо
Та энэ маягтыг бөглөхөөсөө өмнө хувилж ав. Ярилцлага, цугларалтуудаа үнэлж, ололт амжилтаа бүртгэхдээ энэ маягтыг ашигла. Шинэ хүмүүсийг танилын сүлжээний жагсаалтдаа нэм.
Хувь хүн эсвэл байгууллага:
Би бэлтгэгдсэн.
-
Тийм
-
Үгүй
-
Тайлбар:
Би зорилтууддаа хүрсэн.
-
Тийм
-
Үгүй
-
Тайлбар:
Би өөрийгөө сайн харуулж чадсан.
-
Тийм
-
Үгүй
-
Тайлбар:
Ярилцсан асуудал:
1.
2.
3.
сайн болсон ЗҮЙЛС:
Миний сайжруулах хэрэгтэй зүйлс:
Дараачийн үйл ажиллагаа:
1.
2.
3.
Шинэ хүмүүсийн мэдээлэл:
1. Нэр:
Утас:
Факс:
Э-мэйл хаяг:
Хаяг:
2. Нэр:
Утас:
Факс:
Э-мэйл хаяг:
Хаяг:
Дэвшилтэт сүлжээг ҮҮСГЭХ нь
Шийдвэр гаргагчдыг олж тогтоох
-
Унш:Та таньдаг хүмүүстэйгээ ярихаас гадна мөн бизнесүүдтэй холбоо барих хэрэгтэй. Та бизнесүүдтэй холбоо барихдаа ажилд авах шийдвэр гаргадаг хүмүүстэй яривал илүү үр дүнтэй байх болно. Хэнтэй ярихаа олж тогтоохын тулд интернэт, ажил мэргэжлийн сошиал медиа сайтуудыг ашигла.
Жишээ нь, Жош компьютерын үйлчилгээний газар ажиллахыг хүсдэг. Тэр уг компанийг судалж, Мэдээллийн технологийн хэлтсийг удирддаг хүмүүсийг олж мэдэхийг хичээнэ. Уг компанийн лавлахыг шалгах юм уу сошиал медиа сайт дээр компаниар нь хайлт хийж болно. Тэгээд тэр компани руу утсаар ярьж, эдгээр хүнийг нэрээр нь асууж лавлана. Та нэрсийг ашиглахдаа хэр олон удаа тухайн хүмүүстэйгээ шууд холбогддог нь гайхалтай хэрэг.
Таны олж тогтоосон бизнес, хүн бүр эх сурвалж юм. Бизнес эсвэл уг бизнест ажилладаг хүнтэй хийх ажил эрхлэлтийн харилцан үйлдэл бүр тань холбоо барилт болно. Та илүү олон бизнес болон тэдгээр бизнест ажилладаг хүмүүстэй өөрөө холбоо барих тусам ажил илүү хурдан олно.
Тэмдэглэл ашиглах
-
Унш.Хэлэх зүйлээ бичих нь үр дүнтэй харилцаа холбоонд өөрийгөө бэлтгэх сайхан арга юм. Энэ нь таныг өөртөө илүү итгэлтэй мөн илүү амжилттай байхад тусална. Үүнийг хийхэд танд туслахын тулд хүмүүс эсвэл бизнестэй холбоо барих гурван энгийн нөхцөлд зориулсан тэмдэглэлийн жишээг доор үзүүлэв.
Таньдаг хүнтэйгээ холбоо барих
Та “Сайн байна уу? (холбоо барих хүний нэр), би (таны нэр) байна. Та надтай 3, 4 минут ярих боломжтой байна уу?” гэж хэл.
Та яагаад утсаар ярьж байгаагаа товч тайлбарла (15 секундээс хэтрэхгүй бай).
Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгаа ашигла.
Тусламж хүсэхдээ яриагаа дуусгах асуултыг ашигла (холбоо барих болон лавлах хүмүүс, ажлын зар мэдээллийг оруулахаа сана).
Цаг гаргасанд нь тухайн хүнд таларх.
Хэн нэгний танилцуулсан хүнтэй холбоо барих
Та “Сайн байна уу? (холбоо барих хүний нэр), намайг (таны нэр) гэдэг. (Таныг танилцуулсан хүний нэр) намайг тантай ярь гэсэн юм. Та надтай 3, 4 минут ярих боломжтой байна уу?” гэж хэл.
Та яагаад утсаар ярьж байгаагаа товч тайлбарла (15 секундээс хэтрэхгүй бай).
Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгаа ашигла.
Тусламж хүсэхдээ яриагаа дуусгах асуултыг ашигла (холбоо барих болон лавлах хүмүүс, ажлын зар мэдээллийг оруулахаа сана).
Хэрвээ тантай утсаар ярьж буй хүн дотооддоо зарлагдсан байгаа сул орон тооны талаар дурдвал, ярилцлагад орохыг хүсэж байгаагаа хэл. (Уулзалтын цагийг тохирохдоо хоёр сонголтыг санал болгоорой.)
Цаг гаргасанд нь тухайн хүнд таларх.
Танихгүй хүнтэй холбоо барих (эсвэл байгууллагатай)
Эзэн, менежер, удирдах ажилтны нэрийг асуу.
Та “Баярлалаа. Би (Удирдах ажилтны нэр)-тэй ярьж болох уу?”
Удирдах ажилтныг хариулахад нь “Сайн байна уу? (удирдах ажилтны нэр), намайг (таны нэр) гэдэг. Та надтай 3, 4 минут ярих боломжтой байна уу?” гэж хэл.
Та яагаад утсаар ярьж байгаагаа товч тайлбарла (15 секундээс хэтрэхгүй бай).
Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгаа ашигла.
Тусламж хүсэхдээ яриагаа дуусгах асуултыг ашигла (холбоо барих, ажлын зар, мэдээллийн чанартай ярилцлага зэргийг оруулахаа сана).
Хэрвээ тантай утсаар ярьж буй хүн дотооддоо зарлагдсан байгаа сул орон тооны талаар дурдвал, ярилцлагад орохыг хүсэж байгаагаа хэл. (Уулзалтын цагийг тохирохдоо хоёр сонголтыг санал болгоорой.)
Цаг гаргасанд нь тухайн хүнд таларх.
Мэдээллийн чанартай ярилцлагууд
-
Унш.Мэдээллийн чанартай ярилцлага нь танилын сүлжээгээр холбогдох бас нэгэн хүчирхэг хэрэгсэл юм. Мэдээллийн чанартай ярилцлагууд дээр та хүмүүстэй уулзаж, ажлынхаа талаар зөвлөгөө аван, тэдний ажлын талаар илүү ихийг сурч мэдэж, сайн харилцаа холбоо тогтоодог. Тэдгээр нь ажлын ярилцлагатай их төстэй ч ажлын саналын тухай заавал ярилцах шаардлагагүй тул харилцагч хоёр талын аль алинд нь бага дарамттай байдаг. Гэхдээ та үүнийг сайн хийж чадвал энэ нь урьдчилсан ярилцлагын үүрэг гүйцэтгэж, та илүү олон хүн ба боломжуудыг мэдэж авах магадлалтай. Эдгээр ярилцлага нь танилын сүлжээний харилцааг үүсгэх сайхан арга юм.
Майкл ажил хайхад болон ажил мэргэжилдээ гайхалтай амжилт гаргахад мэдээллийн чанартай ярилцлагууд хэрхэн нөлөөлсөн талаар дараах туршлагыг хуваалцсан.
“Би ажил хайж байхдаа ихэнх сул орон тоо нийтэд зарлагдахгүйгээр нөхөгддөг болохыг олж мэдсэн юм. Хаа нэгтээ намайг нэгэн боломж хүлээж байгаа гэдгийг би мэдэж байсан. Хэрэв би зөв хүнтэй холбоо барьж чадвал, сайхан сэтгэгдэл төрүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Миний холбоо барьсан зарим хүн сонирхож буй салбарт маань ажилладаг өөрсдийн таньдаг хүмүүстэй холбоо барихыг надад зөвлөв. Би тэдэнтэй утас, э-мэйлээр эсвэл биечлэн холбогдож, тухайн компани, салбарыг сонирхож байгаагаа тайлбарлан, тэднээс надад 15 минут зарцуулахыг хүссэн юм. Тэд бараг бүгдээрээ зөвшөөрсөн!
“Эдгээр ярилцлагад бэлтгэж, зарим асуултыг бэлэн болгох хэрэгтэй гэдгийг би хурдан ойлгов. Би мөн эдгээр ярилцлага нь урьдчилсан ярилцлага буюу эхний шатны ярилцлагатай төстэй болохыг мэдэв. Тэр хүмүүс намайг өөрсдийн компанид тохирох эсэхийг шалган үнэлж дүгнэж байлаа. Хэрэв би тэдэнд таалагдвал, бид дахин уулзалдах юм уу тэд надад өөр хүмүүстэй холбоо барихыг санал болгож байв. Би мэдээллийн чанартай ярилцлагууд нь ажлын албан ёсны ярилцлагыг хүлээлгүйгээр урьдчилсан ярилцлага хийх боломжтой болгох хүчийг надад өгснийг ойлгож эхэлсэн. Миний хийсэн мэдээллийн чанартай ярилцлагууд жинхэнэ ажлын ярилцлага болж хувирч эхэлсэн бөгөөд тэдгээр бүх ажил нийтэд зарлагдаагүй байв. Улмаар би нэг долоо хоногт дөрвөн ажлын санал хүлээн авсан. Тэр цагаас хойш, би танилын сүлжээ, мэдээллийн чанартай ярилцлага зэргээр дамжуулан тушаал дэвших эсвэл ажилд орох болсон билээ.”
Мэдээллийн чанартай ярилцлагууд: Амжилтын зөвлөгөө
-
Унш.Та мэдээллийн чанартай ярилцлагыг санаачлахдаа таны уулзаж буй хүн танд тусалж байгаа гэдгийг сана. Тухайн хүний цаг завыг хамгийн сайнаар ашиглан, гайхалтай туршлага олж авахад тань туслах зарим зөвлөгөөг доор өгөв. Бүлгийн хүн бүр нэг нэг зөвлөгөөг ээлжлэн чангаар унш.
-
Мэдээллийн чанартай ярилцлагад урихдаа бичсэн хэлэх зүйлээ(198–200-р хуудсыг үзнэ үү) ашигла.
-
Тухайн салбар эсвэл уг хүний компанийн талаар урьдчилан олж мэд.
-
Тохиромжтой асуултуудыг урьдчилан бэлд.
-
Шаардлагатай бол, ярилцлага хийхийн тулд тухайн хүнтэй утас, э-мэйл зэрэг олон аргаар холбогд.
-
Уг хүнээс 15–30 минутаас илүү цаг бүү хүс.
-
Тохиролцсон цагаас бүү хэтэр.
-
Дараах асуултуудад хариулахад бэлтгэ.
-
Та өөрийнхөө талаар бидэнд бага зэрэг ярина уу?
(Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгаа ашигла.) -
Та яагаад үүнийг сонирхож байна вэ?
-
-
Харилцан яриа үргэлжлэхэд, бусад холбоо барих хүн эсвэл ажлын зар асууж болно.
-
Тэр даруй талархснаа илэрхийл.
-
Хийсэн амлалт бүрээ биелүүл.
-
Бичсэн материалууд
Ажлын намтартаа бичих ололт амжилтын жишээ
-
Үйл ажиллагаа төлөвлөлт, харилцаа холбоо, сайн дурынхныг элсүүлэх зэргээр дамжуулан таван жилийн турш жил бүр 10000 $ цуглуулсан. (Ээж)
-
Төлөвлөлт, үйл ажиллагаа болон үүрэг даалгавраа зөв зохицуулснаар ажил хийж бас хэд хэдэн спортоор хичээллэж байхдаа ахлах сургуулиа 3.5 голч дүнтэй төгссөн. (Оюутан)
-
Төсвийн үр дүнтэй удирдлага, зардлын сайжруулсан хяналтаар эхний жилд 200 000 $ хэмнэсэн. (Бизнес мeнeжeр)
-
Ховор төрлийн металлыг мянга мянган нарийн гагнаасаар гагнахдаа 99 хувийн чанарын түвшинг хангасан бөгөөд компанийн чанарын дундаж түвшин 92 хувьтай байдаг. (Гагнуурчин)
Ажлын намтарт зориулсан зөвлөмж
-
Ажил олгогчийн хэрэгцээнд зориулан бич. Ихэнх ажил олгогч таны ажлын намтрыг 10 секунд хүрэхгүй хугацаанд гүйлгэн хардаг тул таныг хэрхэн тохирч байгааг харахад нь тэдэнд амар хялбар болгох хэрэгтэй.
-
Ажлын намтрын зүүн дээд хэсэгт хамгийн чухал мэдээллээ бич. Ажил олгогчид таны товч намтрыг гүйлгэн харахдаа эхлээд зүүн дээд талыг хардаг тул хамгийн чухал мэдээллээ тэнд оруул.
-
Догол мөр биш тэмдэгт ашиглан жагсаан бич. Ажил олгогчдод таны мэдээллийг олоход амар хялбар болго.
-
Ойлгоход амар форматыг ашигла. Ажлын намтраа шаталсан загвараар зохион байгуулж, ижил төрлийн мэдээллийг нэг түвшинд бичсэнээр ажил олгогчид агуулгыг хялбар олж, ойлгох болно.
-
Ажлын намтрын бэлэн загварыг бүү ашигла. Ажил олгогчид ажлын намтрыг шалгахдаа ашигладаг компьютерийн программ болох өргөдөл гаргагчийг бүртгэх систем (ATS) нь бэлэн загварыг уншдаггүй бөгөөд ерөнхийдөө энэ загвар нь өөрөө хийсэн товч намтар шиг сайн биш байдаг.
-
Зорилтуудыг бүү ашигла. Зорилтууд нь хэрэглэгдэхээ больсон бөгөөд та ажлын намтрын орчин үеийн хэв маягийг ашиглаагүйн улмаас шалгаруулалтаас хасагдаж болох юм.
-
Ажил олгогчийн хэрэгцээнд чиглэсэн хураангуйг оруул. Хуудасны дээд талын 1/4–1/3 хүртэлх зайд гарчиг, хураангуй, түлхүүр үг бүхий энгийн хураангуй бич.
-
Ажлын байрны тодорхойлолтоос түлхүүр үгсийг ашигла. Түлхүүр үгс нь ажил олгогчийн сонирхлыг татдаг бөгөөд ATS нь тэдгээр үгсийг хайхаар программчлагдсан байдаг.
-
Ололт амжилтаа дүрслэхдээ давуу талуудын тухай тодорхойлолтын ажлын намтрын хувилбарыг ашигла. Эдгээр танилцуулгад тоо, хувь, мөнгөний хэмжээ зэрэг мэдээлэл байх ёстой.
-
Хам сэдэв, агуулгатай байх. Та харьцуулалт хийх юм уу нөхцөл байдлыг бага зэрэг тайлбарласнаар бусдаас онцгойрч чадна.
-
Боловсролын бүх туршлагаа мөн одоо сурч байгаагаа хүртэл бич. Одоо сурч байгаагаа эсвэл төгсөх гэж буй огноогоо заавал бич.
-
Ажлын намтраа эмх цэгцтэй байлга. Хэсэг бүрийн гарчиг, формат, хоосон зайг нэгэн жигд байлга.
-
Үг үсгийн болон дүрмийн алдаагүй байхад анхаар. Эдгээр алдаа таныг шалгаруулалтаас хурдан хасагдахад хүргэнэ.
-
Уламжлалт үсгийн фонт ашигла. Уламжлалт serif эсвэл sans serif фонтыг ашигла.
-
Фонтын 11 хэмжээнээс бага хэмжээг бүү ашигла. Та ажлын намтраа ажил олгогчийг уншихад аль болох амар байлгах ёстой.
-
Ажлын намтраа нэг хуудсанд багтаа. Та холбогдох ажил мэргэжлийн дор хаяж долоон жилийн туршлагатай болтлоо товч намтраа нэг хуудастай байлга.
-
Ижил төрлийн толгой гарчгийг бусад бүх албан бичигтээ ашигла. Толгой гарчиг нь таны ажлын намтрын нэг хэсэг бөгөөд таны нэр, холбоо барих мэдээллийг агуулдаг.
-
Лавлах хүмүүсийг товч намтартаа бүү бич. Ажил олгогчид таны талаар лавлаж болох хүмүүс байгаа гэж таамагладаг бөгөөд хэрэв мэдэхийг хүсвэл тэд танаас асуух болно.
-
Ажлын намтраа PDF формат руу хөрвүүл. Хэрэв та товч намтраа э-мэйлээр илгээх эсвэл электрон хэлбэрээр явуулах бол үүнийгээ PDF формат руу хөрвүүл. Тэгэхгүй бол ажил олгогчийн программ таныхтай ижил биш байж болох эрсдэлтэй тулгарч, таны ажлын намтрын формат алдагдаж, ажил олгогч уншиж чадахгүйд хүрч болно.
-
Компьютерийн тусламж хүс. Сайхан харагдах бичиг баримт бүтээхэд тань туслах найз нөхөд, гэр бүл, орон нутгийн эх сурвалжууд эсвэл онлайн хэрэгслүүдийг ол.
Өргөдөлд зориулсан зөвлөмж
-
Өргөдөл нь тухайн бизнес, байгууллага эсвэл ажлын боломжинд зориулж тусгайлан бичигддэг.
-
Уншигчийн сонирхлыг татаж, бусдаас онцгойрохын тулд давуу талуудын тухай тодорхойлолтыг ашигла. Өргөдөлдөө бичгийн хэв маягаа энгийн, чигч шулуун байлга.
-
Товч байлга. Ерөнхийдөө өргөдөл нь гурван энгийн догол мөрөөс ихгүй, тал хуудаснаас хэтрэхгүй хэмжээтэй байх ёстой.
-
Ярилцлага хүс.
-
Ижил төрлийн толгой гарчгийг бусад бүх албан бичигтээ ашигла. Толгой гарчиг нь таны ажлын намтрын нэг хэсэг бөгөөд таны нэр, холбоо барих мэдээллийг агуулдаг.
Анкетанд зориулсан зөвлөмж
-
Уг ажилд зориулан бич.
-
Ажлын туршлагаа дүрслэхдээ ололт амжилтаа ашигла.
-
Мэдээллээ бүрэн, үнэн зөв бич.
-
Үсэглэлийн болон дүрмийн алдаагүй байхад анхаар.
-
Түлхүүр үгсийг олж тогтоон, анкетандаа ашигла.
Он цагийн дарааллаар бичсэн ажлын намтар
Он цагийн дарааллаар бичсэн ажлын намтарт ажлын туршлагаа он цагийн дарааллаар, хамгийн сүүлийн ажлаас эхлэн бичдэг.
Энэ хэлбэр нь таныг ажлын түүхээ бүрэн харуулах боломж олгодог ч өргөдөл гаргаж буй ажилдаа хэр тохиромжтой болохыг үр дүнтэйгээр харуулахгүй байх магадлалтай.
Ур чадварын ажлын намтар
Ур чадварын ажлын намтарт холбогдох ур чадвар, туршлагуудаа жагсаан бичдэг. Энэ хэлбэр нь таныг өргөдөл гаргаж буй ажилдаа хэр тохиромжтой болохыг харуулдаг.
Хосолсон ажлын намтар
Хосолсон ажлын намтарт холбогдох ур чадвар, туршлага, ажлын түүхээ жагсаан бичдэг. Энэ хэлбэр нь таныг өргөдөл гаргаж буй ажилдаа хэр тохиромжтой болохыг харуулахын зэрэгцээ ажлын түүхийг он цагийн дарааллаар жагсаасан байдаг.
2-р хуудас нь дараагийн хуудсанд.
Өргөдлийн жишээ 1
Өргөдлийн жишээ 2
Өргөдлийн жишээ 3
Сөрөг зүйлийг эерэг болгож хувиргах нь
БАЙЖ БОЛОХ СӨРӨГ зүйл |
Ажил олгогчид байж болох эргэлзээ |
---|---|
Хэт сайн бэлтгэгдсэн |
Өндөр цалин шаардаж болох Илүү сайн ажил руу хурдан шилжинэ |
Ажлын түүхэндээ завсарлагатай |
Найдваргүй байж магадгүй Ажилдаа тогтохгүй |
Шууд холбогдох туршлагагүй |
Сургаж авахад их зардалтай, урт хугацаа орж магадгүй Ажлаа хийж чадахгүй |
Залуу ажилтан |
Төлөвшил муутай Туршлага багатай |
Ахимаг насны ажилтан |
Хоцрогдсон ур чадвартай Ажлаас хурдан гарах магадлалтай |
Ажлын туршлага багатай |
Сурах чадвартай эсэх Ажилдаа дасах эсэх Ажлын ёс зүйтэй байх эсэх |
Зэрэг цол, боловсрол багатай |
Ажлаа хийх хангалттай мэдлэггүй Сургах хэрэгтэй |
Богино хугацаанд олон өөр ажил хийсэн |
Ажлаас хурдан гарах магадлалтай Тууштай биш |
Сүүлийн ажлаасаа халагдсан эсвэл цомхотголд орсон |
Бусадтай таардаггүй Ажлын ёс зүй муутай |
Ажиллаагүй удсан |
Хоцрогдсон ур чадвартай Ажилдаа дастал хугацаа шаардагдах Сургалт шаардлагатай |
Гэмт хэрэгт холбогдож байсан |
Итгэл хүлээлгэж болохгүй |
Үргэлжлэл нь дараагийн хуудсанд.
Сөрөг зүйлсийг эерэг болгох шаардлагатай ярилцлагын асуултуудын жишээг доор харуулав.
-
Та сүүлийн албан тушаалаа яагаад орхисон бэ?
-
Ажил дээр тань тохиолдсон хамгийн том бүтэлгүйтэл юу байсан бэ? Тэр явдлаас та юу сурсан бэ?
-
Таны хамгийн том сул тал юу вэ?
-
Даргатайгаа санал зөрсөн тохиолдлоо ярина уу.
-
Хэцүү харилцагч эсвэл хэцүү хамт ажилладаг хүнтэйгээ ажилласан тохиолдлоо ярина уу.
Үр дүнтэйгээр гэрээ хэлцэл хийх нь
Ажил эрхлэлтийн гэрээ хэлцэл хийж эхлэхээсээ өмнө хэд хэдэн асуултад өөрөө өөртөө хариулах хэрэгтэй. Дараах жагсаалт тустай байж болох юм.
-
Та хамгийн багадаа ямар хэмжээний цалин хөлсийг хүлээн зөвшөөрөх вэ?
-
Тухайн салбар таны ур чадварт ер нь ямар цалин өгдөг вэ?
-
Ямар ямар тэтгэмж танд чухал вэ?
-
Эрүүл мэндийн тэтгэмж
-
Өндөр насны тэтгэвэрт гарах
-
Өвчний улмаас амрах
-
Амралт авах
-
Урамшуулал
-
-
Та гэр, ажил хоёрын хооронд хэрхэн зорчих талаар юу бодож байна вэ?
-
Та цагийн хуваарийн талаар юу гэж бодож байна вэ?
Асуудал үүсгэж болох зүйлсийг бодолцож, тэдгээр асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн хувилбарыг жагсаан бич.