Бие даасан байдал
Суралц—Дээд талын хугацаа: 45 минут


Суралц—Дээд талын хугацаа: 45 минут

Зураг
шат

Ярилц.Та нар бие биеийнхээ туршлагаас юу ойлгож авсан бэ?

Унш.Амжилттай ажил хайлт нь дараах энгийн загвартай.

Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт

Өмнөх бүлэгт та итгэл болон шаргуу хөдөлмөрлөх талаар ойлгож мэдсэн. Энэ бүлэгт та ухаалгаар хөдөлмөрлөх ур чадваруудыг мэдэж эхэлнэ. Бид танилын сүлжээгээр эхэлнэ.

Жош ажил хайсан нь

Унш.Жош боломжит ажлын бүх мэдээллээ онлайнаар юм уу ажилд зуучлах байгууллагаас авч ирсэн юм. Гэсэн ч тэр амжилтгүй шахам байв. Ихэнх тохиолдолд түүнтэй эргэж холбогдоогүй. Ажил олох илүү сайн арга байгаа гэдэгт тэр итгэлтэй байлаа. Танилын сүлжээ үүсгэх зэрэг зүйлсийг тэр сонссон ч яг юу болох, хэрхэн эхлэхээ сайн мэдэхгүй л байв.

Ярилц.Таны ажил хайх туршлагыг Жошийнхтой хэрхэн харьцуулж болох вэ?

1. Хүмүүс үнэн хэрэгтээ хэрхэн ажил олдог вэ

Унш.Хэрвээ та хамгийн үр дүнтэй арга замуудыг хайх юм бол ажил илүү хурдан олох болно.

Үз.“How Jobs Are Really Filled” [Ажилд хэрхэн авдаг вэ] видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 35-р хуудсыг уншина уу.)

Зураг
видео бичлэг шигтгээ зураг

Унш.Дараах бүдүүвч зургуудыг харьцуул.

Зураг
Ажил олох нь бүдүүвч зураг

Ярилц.Хэрэв та танилын сүлжээгээ илүү их өргөжүүлэх юм бол таны ажил хайлтад ямар өөрчлөлт гарах вэ?

2 . Хүн бүртэй ярилц

Унш.Танилын сүлжээгээр холбогдох нь ажил олох хамгийн шилдэг арга зам юм. Танилын сүлжээгээр холбогдох гэдэг нь таны ур чадвар шаардлагатай байгаа хүмүүс, байгууллагуудыг олоход туслах хүмүүстэй ярина гэсэн үг. Ажил хайж байгаагаа хүн бүрд хэл. Хүмүүс танд тусална. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Бурхан биднийг анзаарч, харж хандаж байдаг. Гэвч Тэр ихэвчлэн өөр хэн нэгнээр дамжуулан бидний хэрэгцээг хангадаг” (“Small Acts of Service,” Ensign, Dec. 1974, 5) хэмээн хэлсэн.

Заримдаа та олон үе давхаргын сүлжээгээр дамжуулж байж танд хэрэгтэй мэдээлэл бүхий хүнийг олдог. Үе давхарга дамжин сүлжээгээр холбогдох гэдэг нь танд туслах мэдээлэл бүхий бусад хүний нэрсийг өгөхийг хүмүүсээс хүсэх гэсэн утгатай. Та биечлэн, утсаар эсвэл э-мэйлээр танилын сүлжээтэйгээ холбогдож болно. Мөн мэргэжлийн болон олон нийтийн танилын сүлжээний вэбсайтуудыг ашиглаж болно.

Зураг
хэлхээ холбоо бүдүүвч зураг

Зөвлөгөө:Таны бичсэн хүн, бизнес болгон эх сурвалжуудыг олж тогтоох өдөр тутмын зорилгын тань хэсэг болно.

    Ярилц.
  • Та энэ хүмүүс болгонтой мөн бизнес тус бүрд ямар ажил хайж байгаа талаараа яривал юу тохиолдож болох вэ?

  • Та таньдаг бусад бүх хүнтэйгээ яривал яах бол?

3. Өөрийнхөө тухай 30 секундэд

Унш.Та юу хэлэхээ мэдэж байгаа үед бусадтай сүлжээгээр холбогдох нь хамгийн амжилттай байдаг. Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулга нь хүмүүс эсвэл байгууллагуудтай холбогдоход ашиглах хамгийн шилдэг хэрэгсэл юм. Энэ нь таныг ямар ажил хайж байгааг, мөн тэд хэрхэн тусалж чадахаа ойлгоход нь хүмүүст тусалдаг бөгөөд дараах дөрвөн алхмаас бүрддэг.

Зураг
Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгын загвар

Зөвлөгөө:Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгын боломжит асуултууд

  • Та намайг хэнтэй ярихыг зөвлөх вэ?

  • Над шиг хүнд тохирох ямар боломжуудыг та мэдэж байгаа вэ?

  • Та (компани, салбарын) тухай юу мэдэх вэ?

  • Энэ бүс нутаг дахь ямар байгууллагууд (ажлын төрөл эсвэл албан тушаалд) хүн хайж байгаа вэ?

  • Миний хийдэг зүйлийг хийдэг хэнийг та таньдаг вэ?

Жош ажил хайсан нь

Унш.Жош авга ах Дэвидтэйгээ холбогдохдоо Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгаа хэрхэн ашигласныг харцгаая. Танилцуулгын дөрвөн хэсгийг хэрхэн хамтад нь оруулсныг анхаар.

“Авга ах Дэвид, би таны зээ дүү ➀ Жош байна. Сайн байна уу? Та утсаар ярих боломжтой байна уу?”Та мэдээгүй байж магадгүй, гэхдээ ➁ би компьютерийн үйлчилгээний шинэ ажил хайж байгаа юм. ➂ Би компьютерийн үйлчилгээний хоёр жилийн туршлагатай бөгөөд хэд хэдэн техникийн гэрчилгээтэй. Хамгийн сүүлд ажиллаж байсан компанидаа би бүтээлч байдлаараа хамгийн шилдэг техникч болж байсан. Би энэ ажилдаа сайн бөгөөд хийх дуртай.➃ Энэ ажлын талаар холбоо барьж болох хэн нэгнийг та таних уу?

Унш.Өмнөх бүлэгт бид холбоо барих талаар мэдэж авсан. Холбоо барих нь эх сурвалжтай ямар нэгэн ажил эрхлэлтийн талаар харилцаа тогтоох явдал гэдгийг сана. Бүх холбоо барих үйл явц яг адил байдаггүй. Та холбоо барих үйл явцаа хэдий чинээ ойр дотно байлгаж чадна, харилцаа холбоо төдий чинээ амжилттай байх болно. Хэн нэгэнтэй нүүр тулан уулзах нь э-мэйл эсвэл мессежээр харьцсанаас илүү үр дүнтэй байдаг. Таны өдөр тутам хийх холбоо барилтын дор хаяж хоёр нь нүүр тулсан уулзалт байх ёстой. Тийм учраас Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулга их хүчтэй нөлөөтэй байдаг.

Таны Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулга бол танд ухаалгаар хөдөлмөрлөх боломж олгодог ажил хайх нэг ур чадвар юм. Таны Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулга хэрэгтэй тусламжаа авахад байнга хүргэж байвал та сайн танилцуулгатай гэдгээ мэдэж болно. Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгаараа үе үе дадлага хийж, санал зөвлөгөө ав. Яг одоо эхэлцгээе!

Ярилц.Танилын сүлжээгээр холбогдох бүрдээ Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгаа ашиглах нь хэрхэн итгэлийн үйлдэл болох вэ?

Дүгнэлт

Үз.“Basketball Got Me a Job” [Сагсан бөмбөг намайг ажилтай болгосон] видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 36-р хуудсыг уншина уу.)

Зураг
видео бичлэг шигтгээ зураг

Ярилц.Энэ бүлгээс таны сурсан хамгийн чухал зүйлс юу вэ?

Унш.Амжилттай ажил хайлт нь дараах загвартай.

Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт

Танилын сүлжээгээр холбогдох нь итгэлтэй байж, шаргуу хөдөлмөрлөхийг шаарддаг. Сүлжээгээр холбогдох нь мөн ажил олох ухаалаг арга зам бөгөөд танд одоо үүнийг хийж эхлэхэд Өөрийнхөө тухай 30 секундэд гэсэн сайхан танилцуулах хэрэгсэл байна. Их Эзэн “Амаа нээгтүн мөн тэдгээр нь дүүргэгдэх болно” хэмээн амласан (С ба Г 33:8). Одоо явж, сүлжээгээр холбогдохыг ажил хайлтынхаа өдөр тутмын нэг хэсэг болго.

Танилын сүлжээний дэвшилтэт санаануудыг хавсралтын 197–202-р хуудсан дээрээс энэ долоо хоногт ганцаарчлан судал.

Хэвлэх