Бие даасан байдал
Эхлэх нь—Дээд талын хугацаа: 15 минут


Эхлэх нь—Дээд талын хугацаа: 15 минут

Нээлтийн залбирал хий.

Өөрсдийгөө танилцуул. Хүн бүр нэрээ хэлээд, өөрийгөө нэг минутад багтаан танилцуул.

Манай бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт тавтай морил!

Унш.Амжилттай ажил хайх загвар бол:

Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт

Та бүлгийнхэнтэйгээ хамт байж, Сүнсний удирдамжаар туслуулан, яагаад итгэл ажил хайх үндэс болдог талаар суралцах ба таныг шаргуу хөдөлмөрлөхөд уриалах болно. Та мөн танилын сүлжээ үүсгэх, ажил олгогчийн хэрэгцээнд ур чадвараа нийцүүлэх, давуу талуудын тухай тодорхойлолт бичих, бичгээр материал үйлдэх, ярилцлагын ур чадварууд эзэмших зэрэг ухаалгаар хөдөлмөрлөхөд шаардагддаг ур чадваруудад суралцах болно. Цугларалт бүрийн эхэнд, та амьдралын тань бүхий л талд туслах сайн мэдээний зарчмыг авч үзэх болно.

Цугларалт хэрхэн явагддаг вэ?

Унш.Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг нь зөвлөлтэй адил байдлаар ажилладаг. Багш эсвэл мэргэжилтэн гэж байхгүй. Харин та нар материалуудыг бичигдсэний дагуу дагаж мөрдөнө. Сүнсний удирдамжаар та нар нэг нэгэндээ дараах байдлаар тусална. Үүнд:

  • Бүлгийн ярилцлага, үйл ажиллагаанд адил тэгш оролцоно. Хэн ч, ялангуяа зохицуулагч ч харилцан ярианд давамгайлах ёсгүй.

  • Нэг нэгнээ хайрлаж, дэмж. Сонирхож байгаагаа харуулж, асуулт тавьж, нэг нэгнийхээ талаар олж мэд.

  • Сэдэвтэй хамааралтай, эерэг санаа бодлоо хуваалц.

  • Амлалт өг, амлалтаа биелүүл.

Ахлагч М.Рассэлл Баллард “Хэрэв бид Их Эзэний арга замаар, нэг нэгэнтэйгээ зөвлөлдвөл бүр жинхэнээсээ зөвлөлдвөл гэр бүл, тойргийн эсвэл гадасны ямар ч асуудлыг шийдвэрлэх боломжтой” хэмээн заажээ (Counseling with Our Councils, rev. ed. [2012], 4).

Үз.“My Self-Reliance Group” видео бичлэг (Миний бие даах чадвар хөгжүүлэх бүлэг) srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол, 4-р хуудсан дээрх “Багшгүйгээр бид юу хийхээ хэрхэн мэдэх вэ?” рүү оч.)

Ярилц.Видео бичлэгэн дээрх бүлгийг юу маш амжилттай болгосон бэ? Та нар амьдралыг өөрчлөх туршлагатай болохын тулд бүлгээрээ юу хийх вэ?

Багшгүйгээр бид юу хийхээ хэрхэн мэдэх вэ?

Унш.Энэ амархан. Зүгээр л өгөгдсөн материалуудаа дага. Энэ дасгалын номын бүлэг бүр зургаан хэсэгтэй.

  • Тайлагна. Долоо хоногийн турш амлалтаа биелүүлэх явцад гаргасан ахицаа ярилц.

  • Суурь зарчим. Сүнслэг байдлаар илүү бие даасан байдалд хүргэх сайн мэдээний нэг зарчмыг давт.

  • Суралц. Материаллаг байдлаар илүү бие даасан болгох практик ур чадварт суралц.

  • Тунгаан бод. Өдөөлт өгөх Ариун Сүнсийг сонс.

  • Амлалт өг. Ахиц гаргахад тань туслах амлалтынхаа дагуу долоо хоногийн туршид үйлдэнэ гэдгээ амла.

  • Үйлд. Долоо хоногийн турш сурч мэдсэн зүйлээрээ дадлага хий.

Энэ дасгалын номыг хэрхэн ашиглах вэ

Та эдгээр сануулгыг хараад, удирдамжуудыг дага

Унш

Үз

Ярилц

Тунгаан бод

Үйл ажиллагаа

Нэг хүн бүлгийнхэнд чанга уншиж өгнө.

Бүлгийнхэн бүгдээрээ видео бичлэгийг үзнэ.

Бүлгийн гишүүд бодол санаагаа хоёроос дөрвөн минутад багтаан хуваалцана.

Хувь хүмүүс хоёроос гурван минут дотроо эргэцүүлж, тунгаан бодож, бичнэ.

Бүлгийн гишүүд заасан хугацаанд ганцаараа эсвэл бусадтай хамт ажиллана.

Төгсөлтийн гэрчилгээ

Унш.Цугларалтдаа ирж, амлалтаа биелүүлсэн бүлгийн гишүүд ХҮГ Бизнесийн Коллежоос бие даасан байдлын сургалт төгссөн гэрчилгээ авч болно. 251-р хуудсыг үзнэ үү.

Хэвлэх