Суралц—Дээд талын хугацаа: 45 минут
-
Унш.Амжилттай ажил хайх загвар бол:
Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт
Та энэ номыг судалж байхдаа итгэлээр үйлдэн, шаргуу, ухаалаг хөдөлмөрлөхийн тулд ажил хайх ур чадваруудад суралцахад туслах арга замыг дагах болно. Илүү сайн ажилд хүргэх зам гэсэн доорх хэсгийг зургийн доод талаас эхлэн ээлжлэн унш.
-
Унш.Бид итгэл болон шаргуу хөдөлмөрийн суурь зарчмуудаас эхлэх болно.
1. Итгэлээр үйлд
-
Унш.Амжилттай ажил хайхын үндэс нь итгэл юм. Тэнгэрлэг Эцэгийн хувьд бүх зүйл, тэр дундаа ажил хайх нь сүнслэг зүйл билээ. Их Эзэн “Бүх зүйл миний хувьд сүнслэг юм гэдгийг би та нарт үнэнээр хэлнэ, мөн аль ч цаг үед би та нарт цаг зуурын хууль өгөөгүй бөлгөө” хэмээн хэлсэн (С ба Г 29:34).
Учир нь ажилтай болох нь сүнслэг, материаллаг байдлын аль алинд чухал бөгөөд таны ажил хайхдаа хийж байгаа бүх зүйл итгэлийн үйлдэл байж болно. Та Бурхан таныг ажлаар адислах болно гэдэгт найдаж, залбирдаг ч итгэлээ харуулахын тулд үйлддэг.
-
Ярилц.Ажил хайх нь итгэлтэй ямар хамаатай вэ?
2. ХАЙХАД төвлөр
-
Унш.Бүлгийн цугларалтуудын турш бид Жошийг ажил үр дүнтэй хайх зарчим, ур чадваруудыг хэрэгжүүлэхээр хичээхийг нь ажиглаж, зааж чиглүүлэх болно. Жош компьютерийн дэмжлэг үзүүлэх техникчээр хоёр жил ажилласны дараа хоёр сарын өмнө цомхотголд орсон. Тэр гэрлэсэн бөгөөд компьютерын шинжлэх ухаанаар сурдаг. Эхнэр, хүүхдээ хэрэгцээт зүйлсээр нь хангах ёстой тул Жош ажилтай болох хэрэгтэй байв.
Жош ажил хайхдаа хаанаас эхлэхээ мэдэхгүй их хэцүү байгаа. Тэр янз бүрийн ажилд орохоор өргөдөл өгсөн. Өнгөрсөн долоо хоногт тэр зөөгч, харилцагчдын үйлчилгээний төлөөлөгч, компьютер техникч, агуулахын ажилтан болохоор өргөдөл гаргасан. Гэхдээ тэр амжилт олсонгүй.
-
Ярилц.Таны ажил хайх туршлага Жошийнхтой хэрхэн холбогдож байна вэ?
-
Унш.Ямар төрлийн ажил хүсэж байгаагаа мэдсэнээр ажил хайлтаа эхлүүл. Энэ нь таны тэнцэх ажил байх хэрэгтэй. Ажил хайж буй олон хүн үүнийг хийдэггүй. Тэд Жошийн адил янз бүрийн ажил сонирхож цагаа үрдэг. Хэрвээ та цөөн төрлийн ажилд төвлөрвөл ажилд илүү хурдан орно.
Ямар ажил хүсэж байгаагаа мэдэхгүй байвал хурдан олж мэдэхэд тань туслах бусад хүнтэй ярилцаж, хэрэгтэй мэдээлэл олоход цаг зарцуул. Ажил хайж буй олон хүн илүү сайн ажил хайх эсвэл илүү сайн ажилд бэлтгэх үедээ өөрсдийгөө тэтгэх тогтвортой ажил хийдэг. Хэрэв та ийм нөхцөлд байгаа бол ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн “Ажил хөдөлмөр аз жаргал, өөрийгөө хүндлэх байдал, чинээлэг амьдралыг авчирдаг. Энэ нь бүх ололт амжилтын арга зам бөгөөд залхуурлын эсрэг зүйл юм. Бидэнд ажиллахыг зарлигласан” хэмээх зөвлөгөөг санаарай (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 118–119). Ажиллаж хөдөлмөрлөх сайхан.
Жош компьютерын үйлчилгээний албан тушаалд анхаарлаа төвлөрүүлбэл илүү амжилттай байна гэдгээ ойлгожээ. Тэр ажил түүний ажил хөдөлмөрийн зорилго болсон.
3. Шаргуу хөдөлмөрлө: Эх сурвалжуудыг олж тогтоон, холбоо барь
-
Унш.Жош ажил хайхдаа дуртай байдаггүй. Тэр өдөр бүр цөөн цагийг онлайн ажлын зар харах, ажилд зуучлах байгууллагуудтай ярихад зориулдаг.
-
Ярилц.Та нар Жошийн хүчин чармайлтын түвшингийн талаар юу гэж бодож байна вэ? Энэ аргаар ажил олоход түүнд хэр зэрэг хугацаа хэрэгтэй гэж та нар бодож байна вэ?
-
Унш.Ажил хайж буй амжилттай хүмүүс шаргуу хөдөлмөрлөдөг. Та ажил хайхад юугаа зориулна, түүнийгээ л олж авна. Шаргуу хөдөлмөрлөх тусам ажил илүү хурдан олно. Та ажил хайхдаа өдөр бүр эх сурвалжуудыг олж тогтоон, холбоо барих ёстой.
Эх сурвалж нь ажил амжилттай хайхад хувь нэмэр оруулах бүх төрлийн мэдээлэл, харилцаа холбооны эх үүсвэр юм. Энэ нь хүн, газар эсвэл юмс байж болно.
Харилцаа холбоо нь эх сурвалжтай холбогдох ямар нэгэн ажил эрхлэлтийн талаарх харилцаа холбоо юм. Үүнд хэн нэгэнтэй нүүр тулан уулзах, утсаар ярих, э-мэйл илгээх, өргөдөл эсвэл ажлын намтраа өгөх, хариу лавлах бичиг илгээх зэрэг нь байж болно.
Та илүү олон эх сурвалж олж, холбоо барих тусам ажил илүү хурдан олно. Ажил хайлтаа эрс хурдасгахын тулд өдөр бүр 15 шинэ эх сурвалж олж тогтоон, 10 хүнтэй холбоо барь.
-
Унш.Жош эх сурвалж болон холбоо барих талаар сурч мэдсэнийхээ дараа ажил хайж эхлэв.
Жишээлбэл, тэр өчигдөр дараах зүйлсийг хийсэн. Үүнд:
-
Сонирхож буй гурван компаниа олж мэдсэн.
-
Тус нэмэр болох гурван вэбсайт олсон.
-
Холбоо барих долоон хүнийг бодож олсон (найз нөхөд, ангийнхан, хамт ажиллаж байсан хүмүүс).
-
Хоёр сул ажлын байр олсон.
Энэ нь нэг өдрийн дотор 15 эх сурвалж олсон гэсэн үг!
Тэгээд тэр эдгээр эх сурвалжтай холбоо барихдаа:
-
Гурван компанийн талаар илүү ихийг мэдэхийн тулд тэдэнтэй утсаар шууд ярьсан.
-
Дөрвөн найзтайгаа уулзах, тэдэнд э-мэйл бичих, мессеж илгээх замаар ажил хайж байгаагаа тэдэнд мэдэгдсэн.
-
Олсон хоёр сул ажлын байрандаа өргөдөл өгсөн.
-
Уг хоёр компанийн ажилтантай холбогдож, мэдээллийг нь хүлээн авсан эсэхийг лавласан байна.
Энэ нь нэг өдрийн дотор 11 хүнтэй холбоо барьсан гэсэн үг!
-
-
Унш.Одоо бидэнд боломжит эх сурвалжуудын жагсаалт байгаа тул бидний дараагийн алхам бол тэдэнтэй холбоо барих явдал юм.
-
Зөвлө.Эх сурвалж, холбоо барих хүмүүсийн мэдээллээ хавсралтын 194–196-р хуудас дээр байгаа маягтуудад бичиж, эмхэл.
-
Ярилц.Ажил хайхдаа шаргуу хөдөлмөрлөх нь итгэлийг нь хэрхэн харуулдаг вэ?
Дүгнэлт
-
Үз.“It Was a Miracle” [Энэ бол гайхамшиг байлаа] видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 18-р хуудсыг унш.)
-
Ярилц.Энэ бүлгээс таны мэдэж авсан хамгийн чухал зарим зүйл юу вэ?
-
Унш.Амжилттай ажил хайлт нь дараах энгийн загвартай.
Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт
Өдөр бүр эх сурвалжуудыг олж тогтоон, холбоо барьснаар энэ загварыг хэрэгжүүлж эхэл. Энэ нь итгэлийг тань харуулдаг. Тэнгэрлэг Эцэгээс танд туслахыг, мөн таны ажлыг итгэлийн үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрөхийг гуй. Тэр таныг амжилтаар адисална. Ирэх хэдэн бүлэгт бид ухаалаг хөдөлмөрлөхөд маань туслах ур чадваруудыг судалж эхлэх болно.