Бие даасан байдал
Цугларалтын сонголтууд


Цугларалтын сонголтууд

Хэдийгээр энэ хөтөлбөр 12 долоо хоногийн хугацаатай ч цугларалтын хувилбар тань уян хатан байна. Олон бүлэг Илүү сайн ажилтай болох нь товхимлын 10 бүлгийг эхний хэдэн долоо хоногт судлах хувилбарыг сонгодог бөгөөд тэд сурсан ур чадвараа ажил эрж хайхад тэр даруй хэрэглэж, дадлага хийж эхэлдэг.

Та Илүү сайн ажилтай болох нь товхимлын бүх бүлгийг судалж дууссаныхаа дараа 12 долоо хоногийн үлдсэн хугацаанд долоо хоногт багадаа нэг удаа үргэлжлүүлэн цугларна. Эдгээр цугларалт нь ойролцоогоор нэг цаг үргэлжлэх бөгөөд та “Ур чадвараа хурцал” хэсгийг ашиглан өгсөн амлалтын гүйцэтгэлээ тайлагнаж, Миний суурь хэсгийг судалж, ур чадвараараа дадлага хийн, долоо хоног бүр амлалт өгнө.

Бусад бүлгийн үр дүнтэй гэж үзсэн хэдэн зөвлөгөөг хуваалцъя. Та эдгээр саналыг ашиглаж эсвэл өөрийн гэсэн цугларалтын хувилбарыг гаргаж болно. Хөтөлбөрийн загвар хуудас vii дээр байгаа.

1 дэх хувилбар:Эхний цугларалтаар 8–9 цаг уулзаж, бүх бүлгийг үзнэ. Тэгээд үлдсэн 11 долоо хоногийн туршид долоо хоногт нэг удаа ойролцоогоор нэг цаг цугларна.

2 дахь хувилбар:Эхний хоёр долоо хоногийн туршид долоо хоногт хоёр удаа, ойролцоогоор 4–5 цаг уулзаж, бүх бүлгийг авч үзнэ. Тэгээд үлдсэн 10 долоо хоногийн туршид долоо хоногт нэг удаа ойролцоогоор нэг цаг цугларна.

3 дахь хувилбар:Эхний хоёр долоо хоногийн туршид дөрвөн удаа 2–3 цаг цугларч, бүх бүлгийг үзэж дуусгана. Тэгээд үлдсэн 10 долоо хоногийн туршид долоо хоногт нэг удаа ойролцоогоор нэг цаг цугларна.

4 дэх хувилбар:Долоо хоног бүр 2 цаг уулзаж, нэг бүлгийг авч үзнэ. Бүх бүлгийг үзэж дуусахад 10 долоо хоног шаардагдана. Үлдсэн 2 долоо хоног бүрд нэг цаг цугларна.