Бие даасан байдал
Эх сурвалж


Эх сурвалж

Эми ярилцлагадаа амжилттай оролцсон нь

Эмиг ярилцлагадаа амжилттай оролцоход түүний бэлтгэл болон дадлага хэрхэн тусалсан талаар уншицгаая.

“Би их сургуулиа төгсөх үедээ хурдхан ажил олно гэж бодсон ч хүссэнээр болоогүй. Миний сурах зүйлс дуусаагүй л байлаа. Би ажил хэрхэн хайхыг сурч мэдэх хэрэгтэй болсон тул ханцуй шамлан зүтгэж эхэллээ. Танилын сүлжээ хэрхэн үүсгэхийг мөн өргөдөл гаргасан газрууддаа илүү их хамаарах ажлын намтар бичихийг сурсан. Ярилцлагын ур чадвараа ч давтсан. Би ярилцлагууд дээр байнга сандардаг бөгөөд сандрахаараа ээрч гацаад, бодож сэтгэж чаддаггүй юм. Тиймээс би аль болох олон удаа бэлтгэхийг хүссэн. Сүмийн найз миний талаар орон нутгийн ажил олгогчийн менежерт хэлсэн ба тэр менежер надтай утсаар ярьж, ярилцлага товлосон. Би толины өмнө гүнзгий амьсгаа аваад, асуулт бүрд өгөх хариултуудаа олон удаа давтаж, найзуудтайгаа Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулга, давуу талуудын тухай тодорхойлолт, сөрөг зүйлүүдийг эерэг болгох зэргийг ашиглаж дадлага хийсэн. Бас Тэнгэрлэг Эцэгээс өөртөө итгэлтэй байхыг мөн туслахыг гуйн залбирав.

Ярилцлагын өдөр болоход би сандарч байсан ч бэлтгэлтэй байгаа гэсэн мэдрэмжтэй байлаа. Би ердийн ажлын хувцаснаас арай дээр хувцаслаад, долоон минутын өмнө ирэв. Менежерүүдийн баг надтай ярилцлага хийсэн. Би ярилцлагыг Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгаар нээж, цааш үргэлжлүүлэв. Тэдний асуусан бараг бүх асуултад би бэлтгэж, давтсан байв. Тэднийг давтаагүй байсан асуулт тавихад би ярилцлагын ур чадваруудыг сайн мэддэг болсон байсан тул ямар нэгэн зүйл хэлж байсан. Уг ярилцлага харилцан яриа мэт санагдсан бөгөөд би Тэнгэрлэг Эцэг надад тусалж байсныг мэднэ. Ярилцлага дуусахад, би сайн оролцсоноо мэдэж байлаа. Хэдэн өдрийн дараа, надад ажлын санал ирсэн. Бэлтгэж мөн залбирдаг байх нь ажлын ярилцлагад амжилттай оролцоход маань тусалсан гэдгийг би мэднэ.”

123-р хуудас руу буцаж оч.

Хэвлэх