Эх сурвалж Илүү сайн бичсэн материалууд Мари бичсэн материалуудаа сайжруулсан нь хэрхэн ажил хайлтынх нь чухал тал болсон талаар хуваалцжээ. “Би ажил хайж байхдаа ажлын хуучин товч намтраа гаргаад, дээр нь шинэ туршлагаасаа нэмж бичээд, ажил хайхад бэлэн боллоо гэж бодсон. Одоо миний ажлын намтар гурван хуудастай, төрөл бүрийн агуу сайхан зүйлсээр дүүрсэн, харахад сүртэй байв. Би тэгж бодож байлаа. Би тэнцэх хэд хэдэн ажилд өргөдөл гаргахдаа ажлын намтраа ашигласан боловч нэг ч хариу аваагүй. Ямар нэг зүйл буруу байгаа нь тодорхой байлаа. Би тэдгээр ажлын алинд нь ч сайн тохирохоор байхад тэд яагаад надтай ярихгүй байна вэ? Эцэст нь тусламж авах хэрэгтэй гэж би шийдэв. Би туслалцаа гуйн залбирч, зарим нэг судалгааг хийж, ажлын товч намтрын талаар бусадтай ярилцаж эхлэв. Тун сайн гэж бодож байсан ажлын намтар маань яг үнэндээ маш муу байсныг, бүр уншигдаагүй ч байж болохыг би удалгүй ойлгов. Энэ нь намайг даруусгасан. Би ажлын намтраа засахад ихээхэн цаг, хичээл зүтгэлээ зориулав. Ажлын орон тоо бүрд зориулан өөрчилж, уншихад илүү хялбар болгон, үүрэг хариуцлагын уйтгартай жагсаалтаа баяр хөөртэй амжилтуудаар солив. Сайн бичигдсэн ажлын намтрын жишээнүүдийг судалж, тэдгээрийн загварыг дагахыг хичээх нь надад үнэхээр тусалсан. Ярилцлагын урилгыг илүү олноор хүлээн авч эхлэхдээ би зөв зүйл хийж байгаагаа ойлгож билээ. Эцсийн эцэст бичсэн материалууд маань миний эсрэг биш, харин миний төлөө ажиллаж эхэлсэн бөгөөд тэдгээр ярилцлага ажлын санал авахад хүргэсэн юм. Тусламж хэрэгтэй байгаагаа ойлгоход минь даруу байдал нэлээн шаардагдсан бөгөөд ойлгосны минь дараа Тэнгэрлэг Эцэг намайг эх сурвалжууд руу чиглүүлсэн. Би хуучин ажлын намтраа эргэн хараад, инээд хүрч билээ. Илүү сайн арга замыг мэдэж авсандаа би талархаж байна. Энэ нь миний хувьд асар том өөрчлөлт байсан юм.” 89-р хуудас руу буцаж оч.