Бие даасан байдал
Зохицуулагчийн үүрэг


Зохицуулагчийн үүрэг

Бие даах чадвар хөгжүүлэх бүлгийн зохицуулагч хийж байгаад тань баярлалаа. Бүлэг зөвлөл шиг явагдах ёстой бөгөөд Ариун Сүнс багш нь байх ёстой. Таны үүрэг бол хүн бүрд бодол санаа, амжилт, бүтэлгүйтлээ чөлөөтэй хуваалцдаг байхад нь туслах явдал юм.

Хийх ёстой зүйлс

Хийж болохгүй зүйлс

Цугларалт бүрийн өмнө

  • Видео бичлэгүүдийг srs.lds.org/videos-оос татаж авах

  • Видео бичлэгийн төхөөрөмж ажиллаж байгаа эсэхийг шалгах

  • Сургалтын бүлгийг дахин харах

  • Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэх

  • Хичээл бэлтгэх

  • Цугларалтыг цуцлах. Хэрэв та очиж чадахгүй бол бүлгийн нэг гишүүнээс зохицуулагч болохыг хүсэх

Цугларалт бүр дээр

  • Цагтаа эхэлж, цагтаа дуусгах

  • Хүн бүрийг, тэр байтугай хоцорч ирсэн хүмүүсийг хүртэл ажлаа тайлагнадаг байхад анхаарах

  • Цаг бүртгэгч сонгох

  • Хүн нэг бүрийг оролцоход урамшуулан дэмжих

  • Бүлгийн гишүүн байх, өөрөө амлалт өгөх, биелүүлэх, мөн тайлагнах

  • Хөгжилтэй байж, амжилтаа тэмдэглэх

  • Дасгалын номонд найдах мөн үүнийг дагаж мөрдөх

  • Мэргэжилтэн шиг зааж, үйлдэх

  • Бусдаас илүү ярих

  • Бүх асуултад хариулах

  • Анхаарлын төвд байх

  • Ширээний хойморт суух

  • Зогсож байгаад зохицуулах

  • “Тунгаан бод” хэсгийг алгасах

  • Санал бүрийн дараа бодлоо хуваалцах

Цугларалт бүрийн дараа

  • Долоо хоногийн турш гишүүдтэй холбогдон, урамшуулан дэмжих

  • “Зохицуулагчийн хувийн үнэлгээ”-г (хуудас v) ашиглан өөрийгөө дүгнэх

  • Бүлгийн ахиц дэвшлийг гадасны бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэнд хэлэхээ мартах

Анхаарах чухал зүйл: Тайлагна мөн сайжир

  • Эхний цугларалт дээрээ Бүлгийн бүртгэлийн маягтыг, сүүлчийн цугларалт дээрээ Бүлгийн тайлан ба гэрчилгээ авах хүсэлт илгээх маягтыг бөглө. srs.lds.org/report-оор зочил.

  • Бүлгийн зохицуулагч хийх нь бүлгийг srs.lds.org/videos-оос үзнэ үү.

Зохицуулагчийн хувийн үнэлгээ

Бүлгийн цугларалт бүрийн дараа доорх мэдэгдлийг унш. Та хэр сайн ажиллаж байгаа вэ?

Би зохицуулагчийн хувьд хэр сайн ажиллаж байна вэ?

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

  1. Би долоо хоногийн турш бүлгийн гишүүдтэй холбоо барьдаг.

  1. Би бүлгийнхээ гишүүн бүрийг хайрлаж, тэдэнтэй баяр хөөрөө хуваалцдаг.

  1. Би бүлгийн гишүүн бүрийг амлалтаа тайлагнадаг байхад анхаарч тусалдаг.

  1. Би бүлгийн бусад гишүүнээс бага ярьдаг. Хүн бүр адил тэгш оролцдог.

  1. Би асуултад өөрөө хариулахын оронд бүлгийн гишүүддээ хариулах боломж олгодог.

  1. Би хэсэг, үйл ажиллагаа бүрийг заасан хугацаанд багтаан явуулдаг.

  1. Би бүлгийн гишүүн бүрд Ариун Сүнсээр удирдуулах боломж олгохын тулд “Тунгаан бод” хэсэгт цаг гаргадаг.

  1. Би дасгалын номыг тэр чигээр нь дагадаг ба хэсэг, үйл ажиллагаа бүрийг хийж гүйцэтгэдэг.

Манай бүлэг хэр зэрэг байна вэ?

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

  1. Бүлгийн гишүүд бие биенээ хайрлан, урамшуулан дэмжиж, үйлчилдэг.

  1. Бүлгийн гишүүд амлалтаа биелүүлдэг.

  1. Бүлгийн гишүүд материаллаг болон сүнслэг байдлаар үр дүнд хүрч байгаа.

  1. Үйлдэх хамтрагчид долоо хоногийн явцад нэг нэгэнтэйгээ холбоо барин, бие биеэ урамшуулан дэмждэг.

Хэвлэх