Суралц—Дээд талын хугацаа: 45 минут
-
Унш.Амжилттай ажил хайлт нь дараах энгийн загвартай.
Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт
Өмнөх бүлэгт та ур чадвараа ажил олгогчийн хэрэгцээнд хэрхэн нийцүүлэх нь гэсэн ухаалгаар хөдөлмөрлөхөд туслах ур чадварыг сурч мэдсэн. Энэ бүлэгт та “ухаалгаар хөдөлмөрлөх” өөр нэгэн ур чадвар болох давуу талуудын тухай тодорхойлолтын талаар суралцах болно.
Жош ажил хайсан нь
-
Унш.Жош өөрийгөө ABC Marketing компанийн хэрэглэгчдэд үйлчлэх газрын ажилтанд сайн тохирно гэж бодож байв. Гэхдээ бусад хүн бас түүнтэй адил энэ ажлын шаардлагад нийцнэ гэдэгт тэр бүрэн итгэлтэй байсан. Түүний ололт амжилтууд бусдаас ялгарахад нь үнэхээр туслах боловч тэр эдгээрийн талаар хэрхэн ярихаа сайн мэдэхгүй байв. Тэр өөрийгөө хамгийн сайн сонголт гэж санагдуулахын тулд юу хийж чадах талаараа бодож байв.
-
Ярилц.Та юугаараа Жоштой адилхан байна вэ?
1. Хүчтэй сэтгэгдэл төрүүл
-
Унш.Ажил олгогчийн хэрэгцээнд нийцэж байгааг тань харуулах зүйл бол давуу талуудын тухай тодорхойлолт юм. Давуу талуудын тухай тодорхойлолт нь тодорхой жишээ, үр дүнг хуваалцсанаар таны туршлага, амжилтыг товч дүрсэлдэг. Ийм танилцуулгуудыг богино түүхүүд гэж ойлгож болно. Бусад хүн адил төстэй чадвар, мэргэшилтэй байж болох ч хэн ч яг ижил зүйлсийг хийдэггүй. Тиймээс, хэний ч хэлж чадах ерөнхий ур чадварыг жагсаахын оронд давуу талуудын тухай тодорхойлолтыг ашигла.
-
Ярилц.Яагаад гурав дахь жишээ хамгийн сайн нь вэ?
-
Унш.Ажил хайж буй 3-р хүн давуу талуудын тухай тодорхойлолтоо ашиглаж, өөрийн хийсэн зүйлийг сонирхолтой, дурсамжтай, туйлын онцгой аргаар ярьж чадсан. Энэ нь богино хэмжээний, үнэн бодит түүх мэт байсан бөгөөд ажил хайж байгаа 3 дахь хүнийг хамгийн сайн сонголт гэж санагдуулахад тусалсан.
2. Давуу талуудын тухай тодорхойлолтын загварыг дага
-
Унш.Давуу талуудын тухай тодорхойлолт нь их энгийн загвартай.
Давуу талуудын тухай тодорхойлолт хүчтэй байдгийн нэг учир нь товчхон байдагт оршино. Давуу талуудын тухай тодорхойлолтоо хэлэхдээ 30-аас 45 секундээс илүү хугацаа зарцуулах ёсгүй.
-
Унш.ABC Marketing компанийн ажлын байрны тодорхойлолтыг уншсаныхаа дараа Жошийн бичсэн давуу талуудын тухай тодорхойлолтыг авч үзэцгээе. Уг ажил олгогчид техникийн асуудлыг шийдвэрлэх чадвартай хүн хэрэгтэйг тэр харсан. Тэрээр давуу талуудын тухай тодорхойлолтоо бичихдээ загварыг нь хэрхэн ашигласныг анхаараарай.
➀ “Би техникийн асуудлыг шийдвэрлэхдээ сайн. ➁ Жишээ нь, IT World компанид хэрэглэгчдэд үйлчлэх газрын техникчээр ажиллаж байхдаа би техникийн түгээмэл асуудлуудыг олж тогтоодог хялбар аргыг бий болгож, хөгжүүлсэн. ➂ Үр дүнд нь би хоёр жилийн турш нэг үеийн ажилчдынхаа зарцуулснаас хоёр дахин бага хугацаанд 1000 гаруй асуудлыг шийдвэрлэж чадсан юм. ➃ Би энэхүү мэдлэг туршлагаа танайд ч бас хэрэгжүүлж чадна.”
-
Ярилц.Жошийн давуу талуудын тухай тодорхойлолт нь түүнийг ялгарч, хамгийн сайн сонголт гэдгээ харуулахад хэрхэн туслах вэ?
-
Унш.Эргэж ирсэн номлогч, жижиг бизнес эрхлэгч, ээж гэсэн ажил хайж буй хүмүүст зориулсан давуу талуудын тухай тодорхойлолтыг доор харуулав. Тэд дараах дөрвөн алхмыг ашиглан, давуу талуудын тухай тодорхойлолтоо батжуулах тодорхой зүйлсийг багтаажээ. Танилцуулга бүрийг ээлжлэн чанга унш.
➀
Ур чадвар эсвэл давуу талаа нотол
(“Би бол … ,”
“Би … чадна,” эсвэл
“Надад … байгаа”)➁
Жишээ ТАТ
(“Жишээлбэл …”)
➂
Үр дүнг хэл
(“Үр дүнд нь …”)
➃
Ажил олгогчийн хэрэгцээнд ур чадвараа нийцүүл
Эргэж ирсэн номлогч
Би баг бүрдүүлж мөн багаа идэвхжүүлж чадна.
Жишээлбэл: Би Сүмийн бүрэн цагийн сайн дурын ажилтны хувьд хоорондоо нэгдмэл биш, зорилгодоо хүрч чадахгүй байсан найман сайн дурын ажилтнаас бүрдсэн багийг удирдах даалгавар авсан юм. Би хэрэгцээг олж тогтоон, тэднийг сайжрахад туслах сургалтын болон амлалтын тусгай цувралыг хөгжүүлсэн.
Үр дүнд нь, тухайн бүлэг амжилт гаргаж эхлэн, зорилгуудаа давуулан биелүүлсэн.
Би танай багуудыг нэгдмэл болгож, тавьсан зорилгоо давуулан биелүүлэхэд нь тусалж чадна.
Жижиг бизнес эрхлэгч
Би асуудлуудыг шийдвэрлэж чадна.
Жишээлбэл, бидэнд гэр бүлийн бизнесийнхээ зарлагыг бүртгэх систем хэрэгтэй байв. Би бүртгэх системийг хөгжүүлэн, нэхэмжлэх дээрээ илүү өндөр үнэ тавьдаг байсан ханган нийлүүлэгчийг олж тогтоосон.
Хөгжүүлсэн системийнхээ үр дүнд, би илүү бичсэн төлбөрүүдийг засаж, жилд 5000 гаруй долларыг хэмнэж чадсан билээ.
Би асуудал шийдвэрлэх эдгээр ур чадвараа танайд ч бас ашиглаж чадна гэж мэдэж байна.
Ээж
Надад зохион байгуулах тодорхой ур чадварууд бий.
Жишээлбэл, би ээж хүний хувьд гурван хүүхдийнхээ хичээл сурлага, үйл ажиллагааг маш сайн тэнцвэртэй байлгадаг. Би цагийн хуваариа сайтар зохицуулж сурсан.
Үр дүнд нь манай хүүхдүүд даалгавраа мартах эсвэл үйл ажиллагаанд хоцорч очих нь ховор байдаг юм.
Би эдгээр зохион байгуулах ур чадвараа ашиглан, таныг хэзээ ч уулзалтаас хоцрохгүй байхыг баталгаажуулж чадна.
-
Ярилц:Та давуу талуудын тухай тодорхойлолтоо хуваалцсанаар юу сурч мэдсэн бэ?
-
Унш.Давуу талуудын тухай тодорхойлолт гаргах нь таныг ухаалгаар хөдөлмөрлөхөд туслах ажил хайх ур чадвар юм. Хэрвээ таны давуу талуудын тухай тодорхойлолт илүү олон ажил олгогчийн сонирхлыг татаж байвал та үүнийг зөв хийж байгаагаа мэдэх болно. Ажлын намтар дахь давуу талуудын тухай тодорхойлолт нь ярилцлагуудад хүргэх ёстой. Холбоо барихдаа хуваалцсан давуу талуудын тухай тодорхойлолт нь хэрэгтэй мэдээлэл, хэрэгтэй хүмүүс рүү хөтлөх ёстой. Ярилцлага дээр хуваалцсан давуу талуудын тухай тодорхойлолт нь ажлын санал авахад хүргэх ёстой. Хэрэв та эдгээр үр дүнд хүрэхгүй байвал энэ ур чадвараа сайжруулахаар ажилла.
Бусадтай хамт дадлага хийж, санал зөвлөгөө авах нь таныг сайжрахад туслах болно. Яг одоо эхэлцгээе!
-
Ярилц.Давуу талуудын тухай тодорхойлолт тань таныг бусдаас ялгарч, хамгийн сайн сонголт гэдгээ харуулахад хэрхэн туслах вэ?
Дүгнэлт
-
Үз.“The Power of Power Statements” [Давуу талуудын тухай тодорхойлолтын хүч] видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 70-р хуудсыг уншина уу.)
-
Ярилц.Энэ бүлгээс та нарын ойлгож мэдсэн хамгийн чухал зүйл юу вэ?
-
Унш.Давуу талуудын тухай тодорхойлолт нь ажил хайхад таны сурч чадах, хамгийн их нөлөөтэй ур чадвар байх болно. Эдгээр нь ухаалаг хөдөлмөрлөх түлхүүр юм.
Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт
Давуу талуудын тухай тодорхойлолт нь таныг бусдаас ялгарч, хамгийн сайн сонголт гэдгээ харуулахын тулд хийж чадах өөр бусад зүйлээс тань ч илүү тусална. Тэдгээрийг ажлын намтар бичих, холбоо барих, ярилцлагууд хийх зэрэгт ашигла. Энэ ур чадвараараа дадлага хий. Хэдэн арван давуу талуудын тухай тодорхойлолт бэлтгэ. Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг авахын төлөө залбир. Та илүү их амжилтыг харах болно.