Суралц—Дээд талын хугацаа: 45 минут
-
Унш.Амжилттай ажил хайлт нь дараах энгийн загвартай.
Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт
Өмнөх бүлэгт та танилын сүлжээ бол ажил хайх хамгийн сайн арга зам гэдгийг сурч мэдсэн. Гэхдээ та сайн ажлын тухай олж мэдсэн үедээ хамгийн түрүүнд юу хийх вэ? Ажил олгогчийн хэрэгцээнд ур чадвараа нийцүүл. Энэ нь таныг ухаалаг хөдөлмөрлөхөд туслах ажил хайх бас нэгэн ур чадвар юм.
-
Унш.Жош ажил хайж эхлэхдээ, өөрийн бүх туршлагыг багтаахын тулд ажлын намтраа шинэчилж, ажлын анкетандаа хавсаргасан. Тэр олон ажилд өргөдөл гаргасан ч ихэнхдээ ямар ч хариу аваагүй. Эдгээр ажил олгогч энэ ажилд түүнийг ямар сайн болохыг харж чадахгүй байна гэж үү? Түүнд өөрөөр хийж болох зүйл байна уу?
-
Ярилц.Та юугаараа Жоштой адилхан байна вэ?
-
Унш.Ажил хайж буй ихэнх хүн юун түрүүнд ажил олгогчийн хэрэгцээг олж тогтоон, дараа нь тэдгээр хэрэгцээнд ур чадвараа нийцүүлээгүйн улмаас өөрсдийн боломжийг эхнээс нь үгүй хийдэг. Тэд өөрсдийнхөө тухай яг адил мэдээлэл илгээгээд, ажил олгогчийг учрыг нь олно гэж боддог. Харамсалтай нь, хэрэг дээрээ ийм байдаггүй. Энэ нь пицца захиалж байгаатай адил гэвэл та нар итгэх үү?
Та пепперони пиццаны тухай бүтэн өдөр бодлоо гэж төсөөл. Та өөр бусад ямар ч пиццаг биш, зөвхөн пепперони пиццаг л идэхийг хүсэж байв. Тэгээд та орон нутгийнхаа пиццаны газраас пепперони пицца захиалав. Та маш их өлсөж байсан тул пицца ирэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Хаалганы хонх дуугарч, та хаалгаа нээж, хүргэлтийн хүнд мөнгийг нь төлөөд, хайрцагтай пиццагаа нээж үзэлгүйгээр гал тогооны өрөөнд авчрав. Та пиццагаа ширээн дээр тавиад, нээтэл ийм пиццаг олж харлаа.
-
Ярилц.Энэ нь таны захиалсан пицца биш болохыг та хэр хугацааны дараа мэдсэн бэ?
-
Унш.Хэрвээ та эхлээд ажил олгогчдын хэрэгцээг олж тогтооход цаг зарцуулан, түүнд төвлөрөхгүй бол тэд буруу пиццаны захиалгыг харж, хассан шиг тийм хурднаар таныг бас хасах болно. Энэ нь Жошийн асуудлын нэг юм. Тэрээр ажил олгогчийн хэрэгцээнд яаж төвлөрөхөө мэдэхгүй байв. Ажил олгогчийн сонирхоогүй мэдээлэл бүхий ажлын намтар, өргөдлийг тэр илгээж байсан юм. Ажил хайхдаа амжилттай байгаа хүмүүс ажил олгогчийн юу захиалсныг ойлгоход цаг зарцуулж, дараа нь ажил олгогчийн хэрэгцээг хангахуйц төгс өргөдөл, ажлын намтар эсвэл ярилцлагыг өгдөг.
1. Ажил олгогчийн хэрэгцээг олж тогтоо
-
Унш.Та ажил олгогчийн хэрэгцээг олж тогтоохдоо ашиглаж болох олон эх сурвалж байдаг.
-
Компанийн вэбсайт, тайлангууд
-
Интернэт
-
Сошиал медиа
-
Ойролцоо үүрэгт ажилд ажиллаж буй хүмүүс
-
Ажлын байрны тодорхойлолт
-
-
Ярилц.Таныг ажил олгогчийн хэрэгцээг олж тогтооход эдгээр эсвэл бусад эх сурвалж хэрхэн туслах вэ?
-
Унш:Өмнөх бүлэгт Жош хэрхэн авга ах Дэвидтэйгээ утсаар ярьсныг сана. Тэгэхэд авга ах Дэвид түүнд үнэхээр тусалж чадсан. Тэр Жошийг орон нутгийн том ажил олгогч болох ABC Marketing компанийн менежер, өөрийн найз Жюлитэй холбож өгөв.Жош Жюлитэй утсаар ярьж, Өөрийнхөө тухай 30 секундад танилцуулгаа ашиглан өөрийгөө танилцуулахад Жюлид гүн сэтгэгдэл төрсөн! Жюли компьютерийн үйлчилгээний сайн ажилтан хайж байгаа боловч тэд тун завгүй байсан тул энэ сул орон тоог зарлаагүй байгаа гэдгээ Жошид хэлэв. Тэр Жош руу уг ажлын байрны тодорхойлолтыг илгээж, түүнээс ажлын намтраа илгээхийг хүслээ. Уг ажилд өргөдөл гаргахаасаа өмнө, Жош тухайн ажил олгогчид яг үнэндээ юу хэрэгтэйг баттай мэдэхээр шийдэв.
-
Унш.Одоо тэмдэглэснийгээ үүнтэй харьцуулж үз. Та их төстэй тэмдэглэсэн байна уу? Эсвэл хэдэн зүйлийг орхисон байна уу? Хэрэв та хэд хэдэн зүйлийг орхисон байвал, үргэлжлүүлэн дадлага хий. Та сайжрах болно.
-
Зөвлөгөө:Таны олсон компани, ажлын байрны тодорхойлолт хоёр нь хоёулаа эх сурвалж юм.
2. Ур чадвараа нийцүүл
-
Унш.Та ажил олгогч юу хүсэж байгааг олж тогтоосныхоо дараа таны ур чадвар, туршлага нийцэж байгаа эсэхийг нягталж үзнэ. “Надад тийм ур чадвар байгаа юу?” эсвэл “Би үүнийг хийсэн ямар туршлагатай билээ?” гэж өөрөөсөө асууснаар үүнийг амархан хийж болно. Та илүү олон жишээ, амжилтуудыг бодож олох тусам илүү сайн.
-
Унш:Жош ур чадвараа ажил олгогчийн хэрэгцээнд хэрхэн нийцүүлснийг доор үз. Тэрээр ажлын байрны тодорхойлолтын дараах өгүүлбэрийг тодруулан тэмдэглэжээ.
-
Харилцагчдын техникийн асуудлыг биечлэн болон утсаар ярьж илрүүлж, шийдвэрлэдэг.
Тэр “Би үүнийг хийхдээ үнэхээр сайн. Би сүүлчийн ажилдаа эвдрэл гэмтэл илрүүлэх систем хийсэн ба бусад техникчээс хоёр дахин их ажил хийдэг байсан” гэж дотроо бодов. Мөн тэр өөрийнхөө хэдэн гол ур чадвар, үндсэн шаардлагыг харав. Нийцэж байгаа гэж бодсон ур чадвар, туршлагуудаа бүгдийг нь тэр дугуйлав. Мөн өөрийнхөө туршлага, холбогдох амжилтуудын талаар тайлбар бичсэн.
-
-
Унш.Ихэнх ажлын байрны тодорхойлолт ажил олгогчийн туйлын хүслийн жагсаалт гэдгийг санаарай. Хэрэв та жагсаасан ур чадвар, шаардлага бүрд нийцэхгүй байвал санаа зоволтгүй. Зүгээр л ярилцлагад эсвэл ажилд орохын тулд худал хэлэх эсвэл зохиож ярих хэрэггүй. Та ажлын зарыг үзээд, ажил олгогчийн хүссэн зүйлийн дор хаяж 50 хувь нь танд байвал өргөдөл гаргах хэрэгтэй. Наад зах нь 75 хувьтай нь тохирвол та ажилд орох өндөр магадлалтай.
-
Ярилц.Ийм аргаар ур чадвараа нийцүүлэх нь ажил хайхад тань хэрхэн туслах вэ?
Дүгнэлт
-
Үз.“The 16th Time Is the Charm” [16 дахь оролдлогоороо амжилтад хүрсэн нь] видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 54-р хуудсыг унш.)
-
Ярилц.Энэ бүлгээс таны мэдсэн хамгийн чухал зүйлс юу вэ?
-
Унш:Ур чадвараа ажил олгогчийн хэрэгцээнд нийцүүлэх нь ухаалаг хөдөлмөрлөж буй хэрэг юм.
Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт
Албан тушаалд өргөдөл гаргаж, ажлын намтар бичиж, ярилцлагад орохоосоо өмнө ур чадвараа нийцүүл. Хэрэв ингэж чадвал, ажил эрж хайхдаа илүү амжилттай байх болно.