Бие даасан байдал
Эх сурвалж


Эх сурвалж

Энэ бол гайхамшиг байлаа

Жон ажил хайхдаа амжилтын загварыг ашигласнаар юу сурснаа хуваалцав.

Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалгаар хөдөлмөрлөх = Амжилт

“Би сайхан ажилтай, ажилдаа ч сайн байлаа. Дарга миний хийсэн ажилд сэтгэл хангалуун байдаг байсан нь түүний удирдлаган доор ажиллахад их амар болгодог байв. Эхнэр бид хоёр, хоёр хөөрхөн охинтой, гурав дахь хүүхэд маань төрөх гэж байлаа. Балчир хүүхдүүдтэй гэр бүлийн хувьд бидэнд хэрэгтэй бүх зүйл, ялангуяа сайхан ирээдүй байгаа мэт санагддаг байсан.

Тэгтэл эхнэр минь өвдөв. Бид бүх чадлаараа л хичээж байтал тэр 800 километрийн цаана байдаг эмнэлгийн үйлчилгээг авах хэрэгтэй болов. Мэдээж, бид нүүж, би эхнэр, хүүхдүүдээ шинэ гэртээ суурьшихад нь тусалж, гэр бүлийнхэнтэйгээ ойр ямар нэгэн ажил олтлоо ажилдаа эргэн оров. Ажил олтол удна гэж би бодоогүй. Би чадвар сайтай байсан ба урьд нь ажил олоход асуудал гарч байгаагүй юм. Би өөрөө ажил олж чадна гэдэгтээ итгэлтэй байсан ч яагаад ч юм энэ удаад ямар ч ажил олж чадахгүй байв.

Долоо хоногууд маань бүр хэдэн сар болж хувирав. Би нэг хотод ажиллаж, нөгөөд нь ажил хайж, түүнийхээ зэрэгцээ эхнэртээ болон гэр бүлдээ санаа зовниж байлаа. Дийлдэшгүй тулаанд байгаа мэт байв. Би үүнийг ганцаараа хийж чадахгүй байсан тул надад тусламж хэрэгтэй байв. Би Тэнгэр дэх Эцэгтээ хандаж, мацаг барьж, залбирсан. Ажил хайх нь итгэлээ хөгжүүлэх үйл явц болж хувирав. Би шаргуу ажиллаж, Их Эзэнээс хичээл зүтгэлийг минь адислаач гэж гуйж байлаа. Гэвч би шаргуу хөдөлмөрлөх нь хангалтгүй байсныг удалгүй ойлгосон юм. Би ухаалгаар хөдөлмөрлөх хэрэгтэй байв. Ажил хайх илүү сайн арга замууд байдаг ба би тэдгээрийг сурах, сайжруулах шаардлагатай байлаа.

Итгэл, шаргуу хөдөлмөр, сайжруулсан ур чадвараа нэгтгэхэд байдал дээрдэж билээ. Би ярилцлагад уригдах болж, тэгээд сайхан ажилтай болов. Гэр бүлээсээ хол байж, хүнд бэрх цаг үеийг туулах үнэхээр хэцүү байсан боловч бүх зүйл амжилттай шийдэгдэж, би асар ихийг сурч мэдсэн. Үнэндээ энэ бол гэр бүлд минь тохиолдсон гайхамшиг байлаа. Би ийм туршлагыг туулсандаа талархаж байна. Энэ бүх хугацаанд намайг адисалж байсан Тэнгэрлэг Эцэгтээ үнэхээр их талархаж байна.”

13-р хуудас руу буцаж оч.

Хэвлэх