Тайлагна—Дээд талын хугацаа: 25 минут
Та цугларалтынхаа үлдсэн хугацаанд Ур чадвараа хурцал хэсгийг давтах болно.
Өнгөрсөн долоо хоногийн амлалтууд
-
Эх сурвалжуудыг олж тогтоох
-
Өдөр бүр холбоо барих
-
Хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжих
-
Өнөөдрийн Миний суурь зарчмаар дадлага хийж, хуваалцах
-
Ажил хайх ур чадвараа давтах
1-р алхам: Өөрийгөө үнэлж дүгнэ (5 минут)
Өнгөрсөн долоо хоногийн цугларалтынхаа амлалтуудыг дахин авч үзэхдээ хуудас ii–iii дээр байгаа “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгтийг ашигла. Эхлээд, олсон болон холбоо барьсан эх сурвалжуудынхаа бодит тоог бич. Дараа нь, амлалт бүрээ сахих хүчин чармайлт тус бүрийг улаан, шар эсвэл ногооноор тэмдэглэн, үнэлж дүгнэ.
2-р алхам: Бүлгийнхэнтэйгээ хуваалц (10 минут)
Та нарын хүн нэг бүр зорилго болон бодит тоогоо хуваалцан, хүчин чармайлтаа “улаан,” “шар” эсвэл “ногоон” өнгөөр үнэлж, амлалтаа хэрхэн биелүүлснээ тайлагна. Юу сайн болсныг мөн танд Тэнгэрлэг Эцэг хэрхэн тусалсныг ярилц.
3-р алхам: Үйлдэх хамтрагчаа сонго (2 минут)
Ирэх долоо хоногийн үйлдэх хамтрагчаа бүлгээс сонго. Ерөнхийдөө, үйлдэх хамтрагч нь нэг хүйсийнх байх бөгөөд гэр бүлийн гишүүн бус хүн байна.
Одоо үйлдэх хамтрагчтайгаа танилцахад цөөн минут зарцуул. Өөрсдийгөө танилцуул мөн долоо хоногийн турш нэг нэгэнтэйгээ хэрхэн холбоо барихаа ярилц.
Долоо хоног № |
Үйлдэх хамтрагчийн нэр |
Холбоо барих мэдээлэл |
---|---|---|