Бие даасан байдал
Суралц—Дээд талын хугацаа: 45 минут


Суралц—Дээд талын хугацаа: 45 минут

шат

1 . Ур чадвараа хурцал

Унш.Амжилттай ажил хайх загвар бол:

Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт

Тунгаан бод.Та хүссэн амжилтандаа хүрэхгүй байгаа бол ажил хайхдаа энэ загварын аль хэсэг эсвэл хэсгүүдийг орхигдуулсан байж магадгүй вэ?

Та хийх ёстой зүйлээ хийж байгаа хэрнээ амжилтгүй байвал ажил хайх ур чадвартаа дүн шинжилгээ хий. Ажил хайж буй хүмүүс ажил хайхдаа ямар нэг зүйлийг хийж чадахгүй байх нь хэвийн бөгөөд ажил хайх ур чадваруудыг хөгжүүлэхэд хугацаа шаардагддаг. Та яг юуг хийж чадахгүй байгаагаа мөн энэ талаар юу хийж чадахаа танин мэдэх нь чухал.