Бие даасан байдал
Эх сурвалж


Эх сурвалж

Энгийн байлга

Нэгэн ажил олгогч шилдэг ажилтан байхад чухал зарчмуудыг тайлбарласныг сонсоцгооё.

“Би жил бүр хүмүүсийг ажилд авдаг бөгөөд тэднийг нэг бол ажилдаа өсөж хөгжихийг эсвэл ажлаасаа гарахыг хардаг. Ажилтнуудаасаа шаарддаг үндсэн зүйлээ би та нартай хуваалцъя. Нэгдүгээрт, тэд найдвартай байх хэрэгтэй. Хоёрдугаарт, тэд бие биетэйгээ үр дүнтэй хамтарч ажиллах чадвартай байх ёстой. Гуравдугаарт, бид тэднийг хувь нэмрээ оруулахыг шаарддаг. Ердөө энэ гурван жижиг зүйлийг хийх нь бидэнтэй хамт амжилттай ажиллахад асар том өөрчлөлт авчирдаг юм. Би жишээ болгон нэг туршлагаа хуваалцъя.

Саяхан бид энд ажиллуулахаар хоёр хүнийг ажилд авсан юм. Тэдний албан тушаал адилхан төдийгүй, тэд ойролцоо цаг хугацаанд ажиллаж эхэлсэн юм. Эхний хүн нь их сайн байгаа. Тэр эмэгтэй ажилдаа хэзээ ч хоцордоггүй, өвдсөн ч гэсэн ажилдаа ирэхгүй байна гэж бараг байхгүй, хийх ёстой ажлаа гүйцэтгэдэг. Бусад хүн түүний ажлыг хийх шаардлага гардаггүй. Бусадтай эв найртай, нөхөрсөг харьцаатай. Үүнээс гадна, тэрээр ажлаа сайн хийдэг. Ажлаа сайн хийгээд зогсохгүй, илүү ихийг хийхийг эрмэлздэг. Тэр энд ажиллаад хэдхэн сар болж байгаа ч бид түүний тушаалыг дэвшүүлэх юм уу цалинг нэмэх шийдвэр гаргах гэж байгаа.

Хоёр дахь хүн нь манайд тохирохгүй. Тэр байнга хоцордог ба хүү өвдсөн, автобуснаас хоцорсон гэх мэт шалтгаан тоочдог. Тэр үүрэг даалгавраа гүйцэтгэхдээ дуусгаж чаддаггүй ба бусад хүн ажлыг нь хийхэд хүрдэг. Би бас түүнийг ажил дээрээ байхдаа эмх замбараагүй байдал үүсгэж байгааг анзаарсан. Тэр ямар нэгэн зөрчилдөөнгүйгээр долоо хоног тэснэ гэж байдаггүй. Ажилтнууд маань түүний хэлсэн, хийсэн зүйлсийн талаар надад гомдоллож байсан. Би ажил дээр тиймэрхүү зүйлтэй зууралдахыг үнэхээр хүсдэггүй. Би зүгээр л түүнийг ажил дээр бусадтай илүү таарамжтай эсвэл биеэ зөв авч яваасай гэж хүсдэг. Эцэст нь, тэр ажилдаа тийм ч сайн биш. Хамгийн доод түвшний шаардлагад нийцэж байгаа ч бид түүнд оруулсан хөрөнгө оруулалтаасаа ямар нэг өгөөж авч байгаа гэж би хэлж чадахгүй. Би түүнийг ажлаас нь халахаар төлөвлөж байгаа.

Ажлаа хадгалж үлдэнэ гэдэг бол их энгийн. Найдвартай, хамт ажиллахад амар, бас ажлаа сайн хийдэг бай. Та эдгээрийг хийж чаддаг бол үргэлж ажилтай байж, хэрэгтэй үед тань илүү их боломж танд ирэх болно.”

175-р хуудас руу буцаж оч.

Өсөж хөгжих нь

Анжела ажилдаа өсөж хөгжихийн тулд юу хийж байгаагаа хуваалцав.

“Би одоо байгаа ажлаа олж авах гэж их шаргуу ажилласан бөгөөд энэ нь надад ажлын минь үнэ цэнийг ойлгуулдаг. Энэ бол миний хийх дуртай мөн гэрийнхнийхээ хэрэгцээг хангах боломжтой сайхан ажил. Би тушаал дэвших төлөвлөгөөтэй ч одоохондоо ажлаа сайн хийхийг эрмэлздэг. Тиймээс энд ажилдаа өсөж хөгжихийн тулд би ажил хайх ур чадвараа ашиглаж байгаа юм. Сурах зүйл үргэлж байдгийг мэдэх нь надад урам зориг өгч, өдөр тутмын зорилгуудаа биелүүлэх нь намайг урт хугацааны зорилгуудад маань илүү ойртуулдаг. Өдөр бүр би илүү сайн байхыг хүсдэг.

Би хэрхэн илүү сайн ажиллах вэ гэж үргэлж эрэлхийлж байдаг бөгөөд тус болсон цөөн хэдэн эх сурвалж, тэр дундаа зарим номыг би олсон. Гэвч надад байгаа хамгийн сайн эх сурвалж бол хүмүүс юм. Надтай хамт ажилладаг илүү туршлагатай зарим хүн болон бусад менежер надад дуртайяа туслахад бэлэн байдаг. Та зөвхөн асуух л хэрэгтэй бөгөөд хүмүүс таныг илүү сайн болоход туслахдаа баяртай байдаг. Энэ нь таныг тэдний бодсоноос ч илүү сайн байхыг хүсэхэд хүргэдэг.

Мөн би танилын сүлжээгээ өргөжүүлсээр байгаа. Манай компанийн олон орон тоо тушаал дэвшилтээр нөхөгдөж байдаг. Би энд бусад хүний үүрэг даалгаврын талаар илүү ихийг сурч мэдэн, тэднээс зөвлөгөө авахын тулд тэдэнтэй мэдээллийн чанартай ярилцлагуудыг хийж байгаа. Энэ нь надад зарим сайн холбоог тогтоож өгч, өөрөөр мэдэх боломжгүй байсан зүйлсийг мэдэхэд тусалсан. Сул орон тоо гарвал дараах хоёр учир шалтгаанаар хүмүүс намайг бодох болно гэдгийг би мэднэ. Нэгд, би сайн ажилтан. Хоёрт, тэд намайг мэддэг бөгөөд надад итгэдэг.

Би бас Тэнгэрлэг Эцэг намайг амжилтад хүрч, өсөж хөгжөөсэй гэж хүсдэгийг мэднэ. Тэр намайг энэ ажлаар адисалсан бөгөөд ажиллаж, өсөж хөгжихийг хичээхэд маань надад туслах болно гэдгийг би мэддэг.”

179-р хуудас руу буцаж оч.

Тэмдэглэл

Хэвлэх