Унш.Изабеллаг ажил олгогчийн хэрэгцээнд ур чадвараа нийцүүлж эхлэхэд ажил хайлт нь хэрхэн эрс сайжирсан талаар уншицгаая.
“Би сар гаруй ажил хайж байлаа. Би хотынхоо нэгэн үйлдвэрт ажиллахыг хүсдэг байсан ба тэнд ажлын орон тоо үе үе гардаг байсан. Тэрхүү ажлын байранд би бүрэн тэнцэх байсан тул өргөдөл бичиж эхлэв. Би тэр ажилд орохоор 15 удаа өргөдөл гаргасан боловч ярилцлагад огт уригдсангүй. Мэдээж, би ажлын адилхан намтрыг ахин дахин илгээгээд, өөр үр дүн хүлээдэг байв. Тэр үед ажил олгогчийн хэрэгцээг олж тогтоох талаар мэдэж авсан минь бүхнийг өөрчилсөн юм.
Би тухайн ажлын байрны тодорхойлолтыг үзээд, гол ур чадвар, туршлагуудыг олж тогтоов. Урьд нь явуулж байсан ажлын намтар, өргөдлөө эргээд харахад, тэдгээр нь ажил олгогчид хэрэгтэй байсан зүйлээс огт өөр байлаа. Тэд надтай эргэж холбогдоогүйд гайхах зүйл байсангүй. Тиймээс би уг ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн ур чадвар, ололт амжилтаа тодорхойлоод, 16 дахь удаагаа өргөдөл гаргав. Би хоёр өдрийн дараа ярилцлагад уригдсан бөгөөд ярилцлага дуусангуут тэд надад ажлын байр санал болгож, би тэр долоо хоногтоо ажиллаж эхэлсэн юм. Ажил олгогчийн хэрэгцээнд ур чадвараа нийцүүлэх нь миний амжилтын түлхүүр байсан билээ.”
51-р хуудас руу буцаж оч.