Бие даасан байдал
Эх сурвалж


Эх сурвалж

Давуу талуудын тухай тодорхойлолтын хүч

Даррэн ажилд орох өрсөлдөөнт шалгаруулалтад давуу талуудын тухай тодорхойлолт нь түүнийг зөв сонголт гэдгийг харуулж, бусдаас ялгарахад хэрхэн тусалсан талаар хуваалцжээ.

“Та ажилтай байгаа ч гэсэн давуу талуудын тухай тодорхойлолт бэлтгэж, давтлага хийх нь тустай. Би цомхотголд орж байгаагаа мэдээд, ажил идэвхтэй хайж эхэлсэн. Энэ явдал надад танилын сүлжээгээ одоо ч бас хадгалах хэрэгтэйг ойлгуулсан. … Хэдийгээр би тусгай мэргэшсэн ажил хийдэг ч бусад хүн надтай адил ур чадвар, туршлагатай байдаг. Би онлайнаар нэг ажлын талаар олж мэдээд, өргөдөл, ажлын намтраа бэлтгэж эхэлсэн. Энэ ажлын зарыг хэн ч олж харахаар байсан учраас өрсөлдөөн ихтэй байна гэдгийг би мэдэж байв. Би давуу талуудын тухай тодорхойлолтын талаар мэдсэн байсан бөгөөд энэ нь миний амжилтын түлхүүр болно гэдгийг мэдэж байсан юм. Хэдий бусад хүн төстэй ур чадвартай ч хэн ч надтай адил туршлага, ололт амжилттай байсангүй. Би ажил олгогчийн хэрэгцээнд тохирсон сайн ажлын намтар бичиж, хэд хэдэн холбогдох жишээ, амжилтуудаа дурдав. Өргөдлөө өгснөөс хойш хэдэн өдрийн дараа ажил олгогч над руу залгасан.

Би тэгээд нэлээд олон ярилцлагад орсон. Заримыг нь утсаар, заримыг нь видео бичлэгээр хийсэн. Би урьдчилан тааварлаж байсан ярилцлагын асуултуудад зориулан давуу талуудын тухай тодорхойлолт бэлтгэв. Энэ нь нүүр тулсан ярилцлага биш байсан болохоор би тэмдэглэлээ ашиглаж болох байлаа. Тэд өөр хүмүүстэй ч бас ярилцлага хийж байгааг би мэдэж байсан тул бусдаас ялгарахыг хичээв. Давуу талуудын тухай тодорхойлолт маань өөрийгөө сайн танилцуулахад тусалж, хэн болохыг маань баталж өгч, уг ажилд орж, гүйцэтгэхэд бэлэн байгааг маань харуулсан. Би урьд нь хийсэн ижил төстэй зүйлсийнхээ талаар жишээ, түүхүүдийг хуваалцсан тул ажил олгогч намайг тэдний төлөө сайн ажиллана гэдгийг ойлгосон юм. Би тэр ажилд орсон! Давуу талуудын тухай тодорхойлолт маань надад өөрчлөлтийг авчирсан гэдгийг би мэднэ.”

67-р хуудас руу буцаж оч.

Хэвлэх