Бие даасан байдал
Суралц—Дээд талын хугацаа: 45 минут


Суралц—Дээд талын хугацаа: 45 минут

шат

Унш.Амжилттай ажил хайлт нь дараах энгийн загвартай.

Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт

Энэ бүлэгт та ажил хайх амин чухал ур чадвар болох хэрхэн сайн ажлын намтар, өргөдөл бичиж, анкет бөглөх талаар суралцах болно. Та сайн бичсэн материалууд бэлтгэж чадаж байвал ухаалаг ажиллаж байгаа хэрэг юм.

Жош ажил хайсан нь шигтгээ зурагЖош ажил хайсан нь

Унш.Жош хүмүүстэй амжилттай холбоо барьж, ажил олгогчийн хэрэгцээнд ур чадвараа нийцүүлж чаджээ. Гэхдээ одоо ABC Marketing компанийн Жюли товч намтраа өгөхийг түүнээс хүсчээ. Жошийн үргэлж ашигладаг байсан ажлын хуучин намтар, өргөдөл урьд нь тийм ч олон удаагийн ярилцлагад хүргээгүй тул хангалтгүй байх магадлалтай юм. Жош өөрийгөө хамгийн сайн сонголт гэдгийг харуулж, бусдаас ялгарахад туслах сайн бичсэн материалуудтай болохыг хүсэв. Гэхдээ үүнийг хэрхэн бичих вэ? Тэр давуу талуудын тухай тодорхойлолт мэт зүйлийг ашиглаж болох уу? Та үнэхээр сайн ажлын намтар, өргөдлийг хэрхэн бичих вэ?

Ярилц.Та юугаараа Жоштой адилхан байна вэ?

Унш.Ажлын намтар, өргөдөл, анкет гэх мэт бичсэн материалууд нь ямар ч ажлын амжилттай эрэл хайгуулын зайлшгүй чухал хэсэг юм. Та өөрийн биеэр уулзахад төрүүлдэг шиг сайн сэтгэгдлийг бичгээр илэрхийлэхдээ бас төрүүлэх хэрэгтэй. Та ажлын намтар, өргөдөл, анкет тус бүрийг өргөдөл гаргаж буй тодорхой ажил бүрдээ зориулан бичих ёстой. Та ярилцлагын урилга байнга авах юм бол сайн бичсэн материалуудтай гэдгээ мэдэх болно.

Бичсэн материалуудын хэв маяг, загвар бага багаар өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд тэдгээрийг үйлдэх хэд хэдэн зөв арга зам бий. Энэ бүлэгт бичсэн материалуудын талаарх үндсэн мэдээлэл болон зарим жишээг харуулав. Хавсралтын 203–213-р хуудсан дээр өөр олон мэдээлэл, жишээ байгаа. Тэдгээрийг та энэ долоо хоногт бие даан уншаарай. Түүнчлэн нэмэлт мэдээлэл, эх сурвалжуудыг өөрөө эрж хай.

Зөвлөгөө:Хэрэгтэй вэбсайт, өгүүлэл эсвэл ажлын намтрын жишээнүүд тус бүр эх сурвалжид тооцогддог.

1. Гурван энгийн зарчим

Унш.Үр дүнтэй бичсэн материалууд дараах гурван энгийн зарчмыг баримталдаг.

үр дүнтэй бичсэн материалууд

Ярилц.Яагаад энэ гурван зарчим ажлын намтар, өргөдөлд эсвэл анкетад чухал байдаг вэ?

2. Ажлын намтар

Унш.Ажлын намтар нь таны ур чадвар, чадавх, амжилтыг товч бичсэн материал юм. Үүнийг таны хэн болох тухай богино хэмжээний зар сурталчилгаа гэж хэлж болно.

Унш.Ихэнх ажлын намтарт хураангуй, туршлага, боловсрол ба сургалт гэсэн гурван төрлийн мэдээлэл бий.

Хураангуй мэдээлэл нь оршилтой төстэй бөгөөд ерөнхийдөө ажлын намтрын хамгийн дээд хэсэгт байдаг. Үүнд таны нэр, холбоо барих мэдээлэл, холбогдох ур чадвар, туршлагын товч хураангуй ордог. Ажил олгогч ихэнх тохиолдолд таны ажлын намтрын энэ хэсгийг ердөө 3-аас 5 секундэд гүйлгэн хараад, цааш нь унших уу эсвэл шалгаруулалтаас хасах уу гэдгээ шийддэг.

Жош гарчиг (Хэрэглэгчдэд үйлчлэх газрын туршлагатай техникч) ашигласныг та харж байгаа. Ингэснээр ажил олгогч түүний мэргэжлийг тэр даруй мэдэх боломжтой юм. Тэр ажил олгогчийн анхаарлыг татахын тулд ажлын байрны тодорхойлолтоос түлхүүр үгс, ур чадварыг гарчигны доор бичжээ.

Сайн ажлын намтрын жишээ

Унш.Туршлагын мэдээлэлд ажлын түүх гэх мэт зүйлс байдаг бөгөөд тухайн ажил олгогчийн хэрэгцээтэй холбоотой хэд хэдэн ололт амжилтыг оруулах ёстой. Ололт амжилтууд нь давуу талуудын тухай тодорхойлолттой төстэй боловч үүнийг ажлын намтарт бичихдээ тодотгон харуулахын тулд үр дүнг нь тодорхойлолтынх нь урд талд бичдэг. Жош ололт амжилтаа хэрхэн бичсэнийг мэдэхийн тулд түүний ажлын намтрын “Мэргэжлийн туршлага” хэсгийн доор байгаа өгүүлбэрүүдийг ээлжлэн унш.

Сайн ажлын намтрын жишээ

Унш.Боловсрол, сургалтын мэдээлэл нь ажил олгогчид таны боловсролын түвшин, зэрэг цолыг ойлгоход тусалдаг. Үүнд зэрэг цол, гэрчилгээ, тусгай хичээл зэрэг олон зүйл багтана. Таны оруулсан зүйл холбогдох мэдээлэл байхад анхаарч, хамгийн гүн сэтгэгдэл төрүүлэх мэдэгдлээсээ эхэлж бичнэ.

Жош өөрийн боловсрол, сургалтын мэдээллийг хэрхэн бичсэнийг доор харуулав.

Сайн ажлын намтрын жишээ

3. Өргөдөл

Унш.Өргөдөл нь ихэнхдээ ажлын намтрыг дагалддаг бөгөөд танилцуулгын үүрэг гүйцэтгэж, ажил олгогчийг таны ажлын намтрыг уншихад уриалахуйц байх ёстой. Өргөдөл нь таны энэ ажлыг сонирхож байгаа шалтгааныг мөн та уг компанийг өөрийг тань ажилд авах нь зүйтэй гэж яагаад бодох тухай ойлгоход тухайн компанид тусалж чадна.

Уншигчдын сонирхлыг хурдан татахын тулд сайн өргөдөл нь давуу талуудын тухай тодорхойлолтоор эхэлдэг.

4. Анкет

Унш.Байгууллагууд анкетыг ажилд сонгон шалгаруулах явцынхаа нэг хэсэг болгон түгээмэл хэрэглэдэг. Анкетад ерөнхийдөө таны холбоо барих мэдээлэл, боловсрол, ажлын түүхийг асуудаг. Олон байгууллагын анкетыг онлайнаар бөглөж болдог бөгөөд бөглөхөд цаг хугацаа шаардагддаг. Зөвхөн анкетыг бөглөх нь ажил олгогчийн ажилд сонгон шалгаруулах явцын нэг хэсэг нь байж болдог.

Сайн анкет нь алдаагүй, тухайн ажилтай холбоотой байх ба давуу талуудын тухай тодорхойлолтыг ашиглан туршлагаа дүрслэн хэлж, анхаарал татахуйц, ололт амжилтууд, тохиромжтой байх гэсэн зарчмуудыг баримталдаг.

Дүгнэлт

Үз.“Better Written Materials” [Илүү сайн бичсэн материалууд] видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 92-р хуудсыг унш.)

1:57
видео бичлэг шигтгээ зураг

Ярилц.Энэ бүлгээс таны мэдэж авсан хамгийн чухал зүйл юу вэ?

Унш.Ажлын сайн намтар, өргөдөл, анкет бичих нь таныг ухаалаг хөдөлмөрлөхөд туслах ажил хайх ур чадвар юм.

Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт

Та тэдгээрийг бичихдээ улам сайжрах тусам илүү амжилттай байх болно. Тэнгэрлэг Эцэгийн тусламжийн төлөө залбирч, ажилла. Илгээсэн ажлын намтар, өргөдөл бүрийнхээ талаар лавлаж асуу. Ингэж лавлаж асуух нь итгэлийг тань харуулдаг. Та ийн үйлдсэнээр, таны хувьд ажлын намтар бичих нь улам хялбар болж, илүү олон ярилцлагад уригдах болно.