Бие даасан байдал
Эх сурвалж


Эх сурвалж

Ярилцлага

Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл.

Ярилцлага хийж буй хүн: “Та өөрийнхөө талаар ярина уу?”

1 дэх ажил хайж буй хүн: “Юу хийх дуртайгаа хэлээч гэж үү? Яриад байх зүйл бараг л байхгүй. Надад хобби эсвэл сонирхол гэхээр юм байхгүй. Би ер нь юу ч хийдэггүй.”

2 дахь ажил хайж буй хүн: “Юу л даа …, би …”

3 дахь ажил хайж буй хүн: “Бололгүй яах вэ. Би бялдаржуулах урлагаар хичээллэхэд ихээхэн цаг зарцуулдгийг та харж байгаа байх. Би бас уураа хянаж сурах хичээлд суух хэрэгтэй. Гэхдээ хэн л ийм ангид суухыг хүсэх вэ дээ? Миний юу хэлэх гээд байгааг та ойлгож байгаа биз дээ?”

1 дэх ажил хайж буй хүн: “Эсвэл та надаас ажил дээр ямар байдгаа яриасай гэж хүсэж байна уу? Би нэг ажил дээр удаан хугацаагаар тогтвортой ажиллаж байгаагүй болохоор хэлэх зүйл алга даа. Би амархан уйддаг болохоор ажилдаа ирэхээ больдог. … Би ингэж хэлэх ёсгүй байсан байж магадгүй.”

2 дахь ажил хайж буй хүн: “Юу л даа …”

3 дахь ажил хайж буй хүн: “Уураа хянаж сурах ангид багшилдаг залуу ёстой дургүй хүргээд байдаг юм. Би түүнийг болгоод өгч чадна л даа. Миний дарга хэн болох вэ? Та юу? Та хүмүүсийг завгүй байгаа эсэхийг үргэлж шалгаад байдаг хүн биш биз дээ? Ажилчидтайгаа хүүхдүүдтэй харьцаж байгаа юм шиг харьцдаггүй биз дээ? Сүүлд хамт ажиллаж байсан дарга маань тийм хүн байсан. Надад энэ нь таалагддаггүй байсан.”

Ярилцлага хийж буй хүн: “Бид яагаад таныг ажилд авах ёстой вэ?”

2 дахь ажил хайж буй хүн: “Яагаад намайг ажилд авах ёстой вэ гэвэл …”

1 дэх ажил хайж буй хүн: “Надад ажил хэрэгтэй байна. Миний ээж өчигдөр энд ирэхдээ энэ талаар тантай ярилцсан гэж бодсон юмсан. Ээж минь намайг ажилд ор гэж хэлсэн. Ээж тэгж хэлээгүй юү?”

Үргэлжлэл нь дараагийн хуудсанд.

3 дахь ажил хайж буй хүн: “Намайг ажилд авахгүй бол том алдаа болно. Би орж ирэхдээ л энд зарим зүйлийг өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгийг ажигласан. Та нарын бизнес дампуурахгүй байгаад би гайхаж байна. Би энэ бүхнийг засаж чадна. Нээрэн шүү. Бизнесийг чинь аварсанд та надад талархах болно.”

2 дахь ажил хайж буй хүн: “Яагаад гэвэл… нөгөө …”

Ярилцлага хийж буй хүн: “Таны хамгийн том сул тал юу вэ?”

3 дахь ажил хайж буй хүн: “Надад ямар ч сул тал байхгүй. Харин таны сул тал юу вэ? Би иймэрхүү асуултад ёстой дургүй.”

2 дахь ажил хайж буй хүн: “Сул талууд гэнэ ээ? Хм …”

1 дэх ажил хайж буй хүн: “За байз … хулгай хийх юм байна. Хулгай хийхгүй байх гэж хэлэх гэсэн юм. Энэ яг ч хулгай байгаагүй. Үүнийг яривал их урт түүх болно. Би авсан зүйлээ буцаагаад авчрах гэж байсан л даа. Дарга маань үүнийг надад түр хугацаагаар зээлүүлчих байх гэж бодсон.”

99-р хуудас руу буцаж оч.