Бие даасан байдал
Суралц—Дээд талын хугацаа: 45 минут


Суралц—Дээд талын хугацаа: 45 минут

шат

Унш.Амжилттай ажил хайлт дараах энгийн загвартай.

Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт

Хамгийн сүүлд үзсэн бүлэгт бид ярилцлагын дараах ур чадваруудын талаар ойлгож мэдсэн. Үүнд:

  • Ярилцлагын өмнө бэлтгэх

  • Ярилцлагыг үр дүнтэй эхлүүлэх

  • Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгаа ашиглах

  • Давуу талуудын тухай тодорхойлолт ашиглах

Энэ бүлэгт бид ухаалгаар хөдөлмөрлөхөд туслах ярилцлагын өөр хэдэн ур чадвараар дадлага хийх болно.

Жош ажил хайсан нь шигтгээ зурагЖош ажил хайсан нь

Унш.Жош ABC Marketing компанитай хийх ярилцлагын цөөн асуултыг урьдчилан тааварлаад, давуу талуудын тухай хэд хэдэн тодорхойлолтыг бэлтгэв. Тэр мөн ярилцлагыг илүү үр дүнтэй нээхийн тулд Өөрийнхөө тухай 30 секундэд гэдэг сайн танилцуулгыг бэлтгэсэн. Жош аль болох сайн бэлтгэлтэй байхыг хүсэж байсан тул авга ах Дэвидтэйгээ утсаар ярьж, ярилцлагын талаар зөвлөгөө авахаар шийдэв.

Авга ах Дэвид нь ярилцлага авч буй хүн ажил хайж буй хүнээс сул талынх нь талаар ихэнхдээ асуудаг гэдгийг түүнд хэлэв. Энэ асуултын гол зорилго нь ажил хайж буй хүний тухайд байж болох санаа зовоох зүйлсийг ярилцах явдал юм. Тэрээр ярилцлагын төгсгөлд асуух цөөн хэдэн асуулт бэлтгэхийг Жошид санал болгон, ярилцлагыг үр дүнтэй дуусгах талаар зарим зөвлөгөө өгөв.

Ярилц.Авга ах Дэвидийн зөвлөгөөний талаар та нар юу гэж бодож байна вэ?

Унш.Та ярилцлагын ур чадвараа улам сайжруулах тусам илүү их амжилттай байх болно. Та ажлын санал авах юм бол ярилцлагад үр дүнтэй оролцож байгаагаа мэдэх болно. Энэ бүлэгт бид ярилцлагын дараах ур чадваруудын талаар сурч, дадлага хийнэ. Үүнд:

  1. Сөрөг зүйлсийг эерэг болгох

  2. Aсуултууд тавих

  3. Ярилцлагыг үр дүнтэй дуусгах

1. Сөрөг зүйлсийг эерэг болго

Унш.Боломжит ажил олгогчид таныг ажилд авах талаар эргэлзэж байж магадгүй. Энэ эргэлзээ нь таны ажил эрхлэлтийн түүх, туршлага, нас эсвэл өөр олон зүйлээс урган гарч болно. Тэд ихэнх тохиолдолд ярилцлагын үеэр танаас эдгээр зүйлийн талаар асуух болно. Жишээ нь, тэд дараахтай адил асуултуудыг тавьж болно. Үүнд:

  • Та сүүлийн албан тушаалаа яагаад орхисон бэ?

  • Хамт ажилладаг хүнтэйгээ таарамжгүй байсан тохиолдлоо ярина уу.

  • Таны нэг сул тал юу вэ?

Иймэрхүү зүйлийг танаас асуувал, байж болох эргэлзээг шударга, найрсаг үг хэллэгээр, болж өгвөл жишээний хамт тайлахыг хичээ.

Жош ажил хайсан нь шигтгээ зурагЖош ажил хайсан нь

Унш.Жош уг ажил олгогч түүнийг залуу, хангалттай туршлагагүй байж магадгүй гэж эргэлзэх болов уу гэж бодож байв. Тэр хариулахад бэлтгэхдээ дараах энгийн хүснэгтийг ашигласан.

Байж болох сул тал

Ажил олгогчийн бодит эргэлзээ

Би хэрхэн тайлсан бэ

(Эргэлзээг тайлах)

Нас залуу

Мэдлэг эсвэл туршлага багатай

Би компьютерийн үйлчилгээний хоёр жилийн туршлагатай бөгөөд хэд хэдэн техникийн гэрчилгээтэй. Би хамгийн сүүлийн ажилдаа хэрэглэгчдэд үйлчлэх газрын техникчийн хувьд өдөр бүр хэдэн арван харилцагчийн мэдээллийн технологийн хэрэгцээг хурдан шуурхай үнэлж дүгнээд, шийдвэрлэх оношилгооны хялбар аргыг хөгжүүлсэн. Улмаар би хоёр жилд нэг үеийн ажилчдынхаа зарцуулснаас дунджаар хоёр дахин бага хугацаанд 1000 гаруй асуудлыг шийдвэрлэж чадсан юм. Миний туршлага, ур чадвар танай компанид ашиг тус авчирна гэдэгт би итгэлтэй байна.

Ярилц.Жош тухайн ажил олгогчид байж магадгүй эргэлзээг хэрхэн тайлсан талаар та юу олж анзаарсан бэ?

Унш.Долоо хоногийн турш, сөрөг зүйлсийг эерэг болгох илүү дадлага хийхийн тулд хавсралтын 214-р хуудсыг үзнэ үү.

2. Aсуулт ТАВЬ

Унш.Ярилцлагын төгсгөл хавьд танаас ямар нэгэн асуулт байгаа эсэхийг асуух нь хэвийн үзэгдэл. Та илүү их мэдээлэл авахад болон энэ ажилд чин сэтгэлээсээ сонирхолтой байгаагаа харуулахад туслах хэдэн асуултыг бэлтгэсэн байх ёстой. Хэдэн жишээ авч үзье.

  • Тухайн байгууллагад энэ ажил хэрхэн ашиг тусаа өгдөг вэ?

  • Энэ ажлын сургалт ямар байдаг вэ?

  • Таван жилийн дараах компанийг та хэрхэн төсөөлж байна вэ?

Ярилцлагын энэ үед цалин урамшуулал эсвэл цагийн хуваарь зэргийн талаар бүү асуу. Ажил олгогчийг эдгээр зүйлийн талаар ярих хүртэл эсвэл ажлын санал хүлээн автлаа эдгээрийн талаар бүү ярь. Гэрээ хэлцэл хийх талаар хавсралтын 215–217-р хуудсыг энэ долоо хоногт ганцаарчлан судал.

3 . Ярилцлагыг үр дүнтэй дуусга

Унш.Ярилцлагаа дуусгахдаа таны хэлэх, хийх зүйл ярилцлага авч буй хүнийг тантай хийсэн ярилцлагаа сайнаар дурсан санахад нь удаан үргэлжлэх нөлөө үзүүлдэг. Дараах зааврыг дага.

  • Та явахаар босохдоо нүд рүү нь эгцэлж хараад, инээмсэглэн, дахин гар барь (танай зан заншилд зохицохоор бол).

  • Ярилцлага авч буй хүнийг нэрээр нь дууд.

  • Цаг гаргаж, анхаарал тавьсанд нь ярилцлага авч буй хүнд таларх.

  • Сонгон шалгаруулалтын дараагийн алхмууд юу болохыг болон хариугаа хэрхэн сонсохоо олж мэд. Та “Дараагийн алхмууд нь юу вэ, мөн хариугаа хэрхэн сонсох вэ?” зэрэг энгийн зүйл асууж болно.

  • Та “Би тантай уулзсандаа таатай байна. Танаас хариу сонсохоо тэсэн ядан хүлээх болно” эсвэл “Би энд эерэг сайн нөлөө үзүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэх мэтээр хэлж, өөрийн хүсэл сонирхлыг илэрхийлж болно.

Ярилц.Эдгээр зүйлийг хийх нь танд амжилттай ярилцлага хийхэд хэрхэн туслах вэ?

Дүгнэлт

Үз.“Amy Nails Her Interview” [Эми ярилцлагадаа амжилттай оролцсон нь] видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 126-р хуудсыг уншина уу.)

видео бичлэг шигтгээ зураг

Ярилц.Энэ бүлгээс таны мэдэж авсан хамгийн чухал зүйл юу вэ?

Унш.Та одоо ухаалаг хөдөлмөрлөхөд тань туслах ярилцлагын хэд хэдэн ур чадвартай боллоо.

Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт

Их Эзэн “хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй” хэмээн амласан (С ба Г 38:30). Тусламжийн төлөө залбирч, аль болох олон удаа дадлага хийж, бэлтгэ.