Суралц—Дээд талын хугацаа: 45 минут
-
Унш.Амжилттай ажил хайлт нь дараах энгийн загвартай.
Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт
Хэрэв та ажилтай болохын тулд зарцуулах хугацаагаа 90 хувь бууруулах боломжтойг мэдвэл энэ талаар сонирхох уу? Та чадна. Энэ бүлэгт таныг ажлынхаа эрэл хайгуулыг эрчимжүүлэх энэ загварыг дагахад уриалах болно.
-
Унш:Жош ABC Marketing компанийн ажлын ярилцлагад орсон. Тэр ярилцлагад сайн оролцож, өөрөө бэлтгэлтэй байсандаа баяртай байв. Энэ долоо хоногт тэднээс хариу сонсох ёстой бөгөөд тэр энэ боломжиндоо баяртай байсан ч уг ажилд ороход найдаад суухыг хүсэхгүй байлаа. Тэр ажилд орохгүй ч байж мэдэх учраас хурдхан ажилтай болохын тулд аль болох өөр олон сайн ажлын зар мэдээлэл олох хэрэгтэй байв. Гэхдээ яаж олох вэ?
-
Ярилц.Та юугаараа Жоштой адилхан байна вэ?
-
Унш.Та нарын нөхцөл байдал олон талаараа энэ юүлүүртэй төстэй. Ажлын зар, ярилцлага, ажлын санал авахад хүргэдэг юүлэх эх сурвалжуудыг олж тогтоон, холбоо барих үндсэн зарчмуудыг дагахад ихээхэн хичээл зүтгэл ордог. Та шаргуу хөдөлмөрлөж, илүү олон эх сурвалж олж, холбоо барьснаар илүү их ярилцлага, ажлын санал авах болно. Гэвч зөвхөн шаргуу ажиллах нь хангалтгүй. Ухаалгаар хөдөлмөрлөх нь бас чухал бөгөөд ингэснээр таны олсон эх сурвалж, хийсэн холбоо барилт зар, ярилцлага, ажлын санал болж хувирна.
1.Шаргуу хөдөлмөрлө: 15-10-2
-
Унш.Ажил хайх үр дүнтэй стратегийг 15-10-2 гэдэг бөгөөд энэ нь ихэнхдээ хүмүүсийг ажилтай болоход шаардагддаг 200 өдрийг 20 өдөр болгож багасгадаг. Энэ нь өдөр бүр ажил хайхдаа баримтлах энгийн төлөвлөгөө юм.
-
Өдөр бүр 15 шинэ эх сурвалжийг олж тодорхойл.
-
Өдөр бүр 10 хүнтэй холбоо барь.
-
Хоёртой нь нүүр тулж уулзсан байх ёстой.
Эх сурвалж нь ажил амжилттай хайхад хувь нэмэр оруулах бүх төрлийн мэдээлэл, харилцаа холбооны эх үүсвэр гэдгийг сана. Энэ нь хүн, газар эсвэл зүйл байж болно.
Холбоо барих нь эх сурвалжтай холбогдох ямар нэгэн ажил эрхлэлтийн талаарх харилцаа холбоо юм. Үүнд хэн нэгэнтэй нүүр тулан уулзах, утсаар ярих, э-мэйл илгээх, өргөдөл эсвэл ажлын намтраа өгөх юм уу лавлах бичиг илгээх гэх мэт нь ордог. Та холбоо барих үйл явцаа хэдий чинээ ойр дотно байлгаж чадна, төдий чинээ хурдан ажилтай болно. Тиймээс та өдөр бүр нүүр тулсан уулзалтыг дор хаяж хоёр удаа хийх хэрэгтэй.
15-10-2 арга нь таны ажил хайх хугацааг эрс богиносгох болно. 15-10-2 нь хүн бүрд тохирохгүй байж болох учраас нөхцөл байдалдаа тааруулан өөрчилж болно. Зарим хүнд 10-8-2 эсвэл бүр 7-7-2 арга цаг бололцооных нь хувьд тохирч болох юм. Гол нь та ажил хайхдаа чадах чинээгээрээ хичээл зүтгэл гаргахад оршино. Та илүү олон эх сурвалж олж авч, холбоо барьснаар илүү их ажлын зар, ярилцлага, санал авах болно.
-
-
Тунгаан бод.Ажил хурдан олчихвол ямархуу байх бол? Ажил олохын тулд та хэр шаргуу ажиллах хүсэлтэй байна вэ?
2. Ухаалаг хөдөлмөрлө
-
Унш.Шаргуу хөдөлмөр амин чухал ч ажлын эрэл хайгуулыг тань дангаараа эрчимжүүлэхгүй. Та мөн ухаалаг хөдөлмөрлөх хэрэгтэй.
Ажил үр дүнтэй хайгч нь нэг удаадаа нэлээн хэдэн ажлын боломжийг хөөцөлдөж, шаргуу ажилладаг. Тэд тэдгээр ажилд ороход тусалж чадах хүмүүсийг олж мэдэн, шууд холбоо барьж, ухаалаг хөдөлмөрлөдөг. Мөн тэд Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулга, ажлын намтар зэрэг ажил хайх хэрэгслээ ажил тус бүрд зориулан өөрчилдөг.
Та ажил хайхад юу зориулна, түүнийгээ л олж авна гэдгээ сана.
-
- Ярилц.
-
Жош хэрхэн ухаалаг хөдөлмөрлөсөн бэ?
-
Энэ аргаар ажилласнаар Жош ажил хэр хурдан олно гэж та нар бодож байна вэ?
-
-
Унш.Жош ухаалаг хөдөлмөрлөснөөр ажил хайлтаа эрчимжүүлэн, амжилт олж, өдөр тутмын 15-10-2 зорилгодоо хүрч чадсан. Та ажил хайхдаа ухаалгаар хөдөлмөрлөх нь 15-10-2 зорилгоо аяндаа биелүүлэхэд хэрхэн хүргэдгийг анзаар.
-
Ярилц.Хэрхэн ухаалаг хөдөлмөрлөх төлөвлөгөөг хуваалц.
-
Унш.Ухаалаг хөдөлмөрлөх нь зүгээр шаргуу ажилласнаас илүү үр дүнтэй. Ухаалаг ажиллаж байхад хүртэл заримдаа бүтэлгүйтдэг гэдгийг сана. Үе үе таны хичээл зүтгэл үр дүнд хүргэхгүй байх болно. Шаргуу бөгөөд ухаалгаар үргэлжлүүлэн хөдөлмөрлө. Мөн итгэлтэй бай. Их Эзэн таны нөхцөл байдлыг ойлгодог бөгөөд таныг адислах болно.
-
Ярилц.Ажлын эрэл хайгуул тань хэцүү байх үед ч шаргуу мөн үргэлжлүүлэн ухаалгаар хөдөлмөрлөхийн тулд та юу хийж чадах вэ?
Дүгнэлт
-
Үз.“Rafael: Job in 6 Days!” [Рафаэл: 6 өдрийн дотор ажилд оров] видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 165-р хуудсыг уншина уу.)
-
Ярилц.Энэ бүлгээс таны ойлгож мэдсэн хамгийн чухал зүйл юу вэ?
-
Унш.Амжилттай ажил хайлт дараах энгийн загвартай.
Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт
Хэрэв та ажил олохын тулд зарцуулах хугацаагаа богиносгохыг хүсвэл шаргуу мөн ухаалаг хөдөлмөрлө. Их Эзэн “хүмүүс сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хий[х] … ёстой. Учир нь хүч тэдэнд буй, үүгээр тэд өөрсдийнхөө төлөө сонгогчид юм” гэж хэлсэн. Энэ зарлиг нь “Хүмүүс сайныг үйлдэхийн хэрээр тэд яавч шагналаа алдах учиргүй” хэмээх нэгэн амлалтыг дагуулдаг (С ба Г 58:27–28). Та юүлүүрээ аль болох олон үр дүнтэй эх сурвалж, холбоо барилтаар чадах чинээгээрээ дүүргэснээр адислагдах болно.