Институт
11-р хичээл: Багшийн материал: Израилын цугларалт


“11-р хичээл: Багшийн материал: Израилын цугларалт,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“11-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

11-р хичээл: Багшийн материал

Израилын цугларалт

Есүс Христ эцсийн өдрүүдэд Өөрийн хүмүүсийг цуглуулна хэмээн амласан (3 Нифай 21:22–29-ийг үзнэ үү). Энэ хичээл суралцагчдад Их Эзэнд Израилыг цуглуулахад нь туслах үүргээ илүү сайн ойлгоход туслах юм. Энэ нь мөн суралцагчдад энэ цугларалтад хэрхэн бүрэн дүүрэн оролцохоо төлөвлөхөд тусална.

Заах зөвлөмж

Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдэд цугларахыг зарлигласан.

Дараах зургийг үзүүлээд, нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 29:1–2-ыг чанга уншихад урь.

Хэдэн удаа, Лиз Лэмон
  • Эдгээр шүлэг дээрх дүрслэл Аврагчийн талаар бидэнд юу зааж байна вэ? Есүс Христ Өөрийн хүмүүсийн төлөө юу хийхийг хүсдэг вэ?

1-р шүлэг дэх “цагаатгасан” гэдэг үгийг онцлон хэл. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “еврей хэлэнд цагаатгал гэдэг үгийн үндэс нь kaфар буюу ‘халхлах’ гэсэн утгатай үйл үг байдаг” гэж заасныг тайлбарла (“The Atonement,” Ensign, Nov. 1996, 34).

  • 2-р шүлгийн дагуу, Их Эзэний Өөрийн нигүүлслийн мутарт цуглуулж, хамгаалахыг хүсдэг хүмүүс хэн бэ?

Библи, Мормоны Ном болон Иосеф Смитэд өгөгдсөн хэд хэдэн илчлэлтэд бүгдэд нь Их Эзэн тараагдсан Израилыг болон Өөрийн хүмүүсийг хожмын өдрүүдэд цуглуулна хэмээн заадаг гэдгийг тайлбарла (Езекиел 28:25; 2 Нифай 10:8; Сургаал ба Гэрээ 33:6-г үзнэ үү).

Израилын цугларалтын талаар ойлгодог зүйлээ тайлбарлахыг суралцагчдаас хүс. (Тэднийг хичээлд бэлтгэх материалын 1-р хэсгийг гаргаж үзэхэд урь.) Та ярилцлагаа улам өрнүүлэхийн тулд дараахтай төстэй асуултууд тавьж болно. Үүнд:

  • Яагаад ерөнхийлөгч Нэлсон цугларалтыг хамгийн агуу сорилт бэрхшээл, хамгийн агуу хөдөлгөөн, хамгийн агуу үйл хэрэг гэж нэрлэсэн гэж та нар бодож байна вэ? (“Израилын итгэл найдвар” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3, Ensign болон New Era сэтгүүлийн хавсралт 8, ChurchofJesusChrist.org; эхийг налуу бичсэн).

  • Бид Их Эзэний гэрээт хүмүүсийн тараагдалт, цугларалтаар дамжуулан Их Эзэний талаар болон Түүний зан чанаруудын талаар юу мэдэж авч болох вэ?

  • Их Эзэн ямар шалтгаанаар Өөрийн гэгээнтнүүдийг хамтдаа цуглараасай гэж хүсдэг вэ?

Иосеф Смит 1830 оны 12-р сард гэгээнтнүүдийг Огайо руу нүүхийг зарлигласан нэгэн илчлэлт хүлээн авсан гэдгийг тайлбарла (Сургаал ба Гэрээ 37:1–3-ыг үзнэ үү). 1831 оны 1-р сард болсон Сүмийн чуулган дээр Иосеф Их Эзэний гэгээнтнүүдэд цугларахыг зарлигласан шалтгаануудыг тайлбарласан нэмэлт илчлэлт хүлээн авсан ба ийн үйлдсэнээр ирэх амлагдсан адислалуудыг тайлбарласан юм.

Ангийнхнаас Сургаал ба Гэрээ 38:28, 31–33-ыг уншиж, гэгээнтнүүд Огайод цугларах зарлигийг дуулгавартай дагах юм бол тэдний адислагдах арга замуудыг хайж олохыг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Та дараах үнэнийг онцолж болно. Их Эзэн Өөрийн хүмүүсийг хамгаалж, сүнслэгээр хүчирхэгжүүлэхийн тулд цуглуулдаг.

  • Өнөөдөр тойрог, гадас, ариун сүмд хамтдаа цугларах нь биднийг хэрхэн Их Эзэнээс хамгаалалт болон сүнслэг хүч чадлыг хүлээн авах боломжоор хангадаг вэ?

  • Та бусад гэгээнтэнтэй хамтдаа цугларсан үедээ ямар хамгаалалт авч байсан бэ?

Их Эзэн Өөрийн үйлчлэгчдийг Израилыг цуглуулахад дуудаж мөн тэдэнд тусалдаг.

Далавчин доороо дэгдээхэйнүүдээ цуглуулж буй тахианы зургийг дахин харуул. Их Эзэн биднийг Израилыг цуглуулахад дуудсан бөгөөд бидэнд туслах болно гэсэн үнэнийг үзүүлнэ үү.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 29:4–7, 84:86–88-ыг уншиж, Израилыг цуглуулах үед маань Их Эзэний бидэнд туслах арга замуудыг хайж ол. Суралцагчдаар олж мэдсэн зүйлийг нь хуваалцуул.

Их Эзэн Израилыг цуглуулахад бидэнд хэрхэн туслах талаар жишээ болгож, хичээлд бэлтгэх материалын 2-р хэсэгт байгаа Хибэр С.Кимбаллын Англид хийсэн номлолын түүхийг хамтдаа унших юм уу ярихыг суралцагчдаас хүс. Үүнийг жижиг бүлгүүдээр гүйцэтгүүлж болно. Бүлэг бүрийг (эсвэл ангийнхныг бүхэлд нь) ахлагч Кимбаллын түүхийг уншсаныхаа дараа дараах асуултуудыг хамтдаа ярилцахад урь.

  • Сайн мэдээг бусадтай хуваалцах замаар Израилыг цуглуулахад туслахдаа илүү итгэлтэй болоход тусалж болох юуг бид Хибэр С.Кимбаллын туршлагаас сурч болох вэ?

  • Би хэзээ сайн мэдээг тунхаглахдаа Их Эзэний тусламжийг мэдэрч байсан бэ?

  • Би итгэлээ хөгжүүлж, сайн мэдээг бусадтай илүү хуваалцахын тулд юу хийж болох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах мэдэгдлийг үзүүл. Суралцагчдыг дараах мэдэгдлийг уншаад, сайн мэдээний захиасыг бусадтай үр дүнтэй боловч энгийн арга замаар хуваалцаж байсан туршлагаа хуваалцахад урь.

Та энэ дэлхийн хаана ч байсан бай, танилцсан, хамт сурч, ажиллаж, амьдардаг мөн уулздаг хүмүүстэйгээ Есүс Христийн сайн мэдээний сайхан мэдээг хуваалцах олон боломж танд байгаа. … Үүнийг хийх олон энгийн бөгөөд эвтэйхэн арга зам байдаг. (Дийтр Ф.Угдорф, “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,Ensign эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 14.)

Бид ч гэсэн Израилыг цуглуулах агуу ажилд нэгдэж чадна.

Ерөнхийлөгч Нэлсоны дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс.

Ямар ч үед, хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай нэн чухал гэрээнүүдийг байгуулж, баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудыг хүлээн авахаар нэг алхам хийхдээ та нар Израилыг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм. (Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Израилын итгэл найдвар,” 15; эх хувийг налуу бичсэн)

  • Ерөнхийлөгч Нэлсоны заасан дээр үндэслэн, Их Эзэнд Израилыг цуглуулахад туслахын тулд бид өөр юу хийж болох вэ? (Суралцагчдад Бид Бурханы хүүхдүүдэд Түүнтэй гэрээ байгуулж мөн гэрээнүүдээ сахих үйлдэл хийхэд нь тусалснаар Израилыг цуглуулдаг гэсэнтэй адил үнэнийг олж тогтооход тусал.)

Анхаар: Суралцагчид 19-р хичээл: “Нас барагсдын гэтэлгэл” дээр гэр бүлийн түүхийн ажлыг хийж, ариун сүмд үйлчлэх замаар Израилыг цуглуулах талаар үргэлжлүүлэн ярилцах болно.

Суралцагчдыг Израилын цугларалтад тусалж, хэд хэдэн тодорхой арга замыг олж тогтооход урь. Тэдний хариултыг самбарт жагсаан бич. Та суралцагчдыг жагсаалт дээрхтэй холбоотой туршлагаа хуваалцахад урьж болно.

Та хичээлд бэлтгэх материалын 2-р хэсгийн дараах асуултуудыг тунгаан бодож мөн хийж чадна гэж бодож байгаа зорилгоо бичих цагийг суралцагчдад гаргаж өг. Тэд ангидаа найзтайгаа эсвэл бүлэгтэйгээ хамтарч зорилго дээрээ ажиллах төлөвлөгөө гаргаж болно. Та зарим суралцагчаас хойшдын ярилцлагын үеэр туршлагынхаа талаар ярих хүсэлтэй байгаа эсэхийг нь асууж болно.

  • Та ойрын хэдэн өдөр, хэдэн долоо хоногт Израилын цугларалтад илүү идэвхтэй оролцохын тулд юу хийж болох вэ?

Их Эзэн хожмын өдрүүдэд Израилыг цуглуулж байгаа хэмээн гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусга. Суралцагчид бусад гэгээнтэнтэй хамт цугларч мөн Израилыг цуглуулахад тусалснаар Бурханы тэдэнд өгөх тэрхүү хамгаалалт болон хүч чадлын талаар тэдэнд баталж хэл.

Дараагийн хичээлээр

Израилын цугларалт нь Өөрийнхөө Хоёр дахь ирэлтийн бэлтгэл болгож дэлхий дээр Сионыг байгуулах Их Эзэний ажилтай нягт уялдаа холбоотой гэдгийг тайлбарла. Суралцагчдыг дараагийн хичээлийнхээ бэлтгэх материалыг судалж мөн Сион гэж юу болох талаар болон гэр орон, гадсандаа Сионыг байгуулахад тусалснаар ирэх тэдгээр адислалыг ярилцах бэлтгэлтэй ирэхэд урь.