“22-р хичээл: Багшийн материал: Олон эхнэр авах ёс,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)
“22-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал
22-р хичээл: Багшийн материал
Олон эхнэр авах ёс
Их Эзэн өөрөөр зарлиглаагүй бол нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүний хоорондын гэрлэлт бол Түүний хууль юм (Иаков 2:27–30-ыг үзнэ үү). Илчлэлтээр Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд олон эхнэр авах ёсны зарчмаар амьдарч мөн үүгээр амьдрахыг Сүмийн эртний зарим гишүүнд заах ёстой хэмээн зарлиглав. Их Эзэн гэгээнтнүүдэд олон эхнэр авах ёсыг дуусгах ёстой хэмээн илчлэлтээр тунхаглах хүртэл энэ уламжлал Сүмд үргэлжилж байв (Албан тунхаг 1-ийг үзнэ үү). Энэ хичээл нь Иосеф Смит болон Сүмийн эхэн үеийн гишүүд олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлэхдээ Их Эзэний удирдлаган доор ажиллаж байсан гэсэн суралцагчдын итгэлийг батжуулах зорилготой юм. Энэ нь суралцагчид Их Эзэний хүслийг дуулгавартай дагаж мөн асуултдаа хариулт олж авахаар эрэлхийлэхдээ Их Эзэнд илүү их итгэхэд туслах болно.
Заах зөвлөмж
Их Эзэн олон эхнэр авах ёсыг илчлэв.
Ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг үзүүл.
Бурхан Өөрийн гэрээт хүүхдүүдээс үргэлж хүнд, хэцүү зүйлийг хийхийг хүсэж ирсэн. (Рассэлл М.Нэлсон, “Мянган жилийнхэн мэт зогс,” Лиахона, 2016 оны 10-р сар, 46.)
-
Бурхан Сүмийн гишүүдээс өнөө үед ямар “хэцүү зүйлсийг” хийхийг хүсдэг вэ? (Хариултуудыг самбар дээр бич. Суралцагчдыг хичээлийн туршид эдгээр зарлигийг дагах хувийн дуулгавартай байдлаа бодож үзэхэд урь.)
-
Бурхан яагаад гэрээт хүүхдүүдээсээ эдгээр зүйлийг хийхийг хүсдэг гэж та бодож байна вэ?
Хожмын үеийн анхны олон гэгээнтний хувьд Бурханаас ирсэн хамгийн хэцүү шаардлагуудын нэг нь олон эхнэр авах зарчмаар амьдрах явдал байсан гэдгийг онцлон тэмдэглэ. 1831 оны эхээр Иосеф Смит эртний зарим бошиглогч болон Израилын зарим хаан олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлдэг байсныг ойлгох гэж залбирчээ (Сургаал ба Гэрээ 132 хэсгийн оршил ба 1-р шүлгийг үзнэ үү).
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:34–37-г чанга уншихад урь. Дагаж уншаад, Их Эзэн бошиглогчийн асуултад хэрхэн хариулсныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Дараах асуултыг үзүүл. Абрахам яагаад Хагарыг олон эхнэрийнхээ нэг болгон гэрлэсэн бэ?
-
36–37-р шүлгийн дагуу, Их Эзэн Иосеф Смитэд Өөрийн зарлигуудад дуулгавартай байх талаар ямар зарчмыг зааж өгсөн бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, Бид Их Эзэнийг юу ч зарлиглалаа гэсэн дуулгавартай дагах хүсэлтэй байх юм бол энэ нь “[бидний] хувьд зөв зохистойд тооцогдоно” гэсэн үнэнийг самбарт бич.)
-
Их Эзэний Абрахамд өгсөн Исаакаар өргөл өргөх зарлигийг Иосеф Смитэд болон эртний гэгээнтнүүдэд өгсөн олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлэх зарлигтай хэрхэн харьцуулж болох вэ?
Их Эзэн Иосеф Смитэд олон эхнэр авах ёсны зарчмыг илчилснийхээ дараа энэ зарчмын дагуу амьдарч мөн үүнийгээ бусдад заахыг зарлигласан юм.
Дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.
Хелен Мар Кимбаллын хэлснээр, Иосеф Смит “энэ зарчмыг дагах нь гэгээнтнүүдийн итгэлийн хувьд хамгийн хүнд сорилт байх болно” гэжээ. Хэдийгээр энэ нь уг эмэгтэйн амьдралын “хамгийн хүнд” сорилт байсан ч, энэ нь мөн түүний хувьд хамгийн агуу адислалын нэг байсан юм гэж гэрчилсэн байдаг.” (“Plural Marriage in Kirtland and Nauvoo,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org)
-
Иосеф Смитэд олон эхнэр авах ёсыг анх танилцуулах үед тэр ямар бодолтой байсан бэ? (Шаардлагатай бол суралцагчдад бэлтгэх материалын 2-р хэсгийн Элиза Р.Снөү эгчийн мэдэгдлийг эргэн харах хугацааг гаргаж өг.)
Абрахам, Иосеф Смит нарын жишээг авч үзэхийг ангийн гишүүдээс хүс.
-
Эртний гэгээнтнүүд ийм хэцүү тушаалыг дагаж мөрдөхөд бэлэн байгаа нь тэдний зан чанар, итгэлийн талаар юуг харуулж байна вэ?
Олон эхнэр авах ёсыг эртний гэгээнтнүүдэд танилцуулах үед тэднээс хэд хэд нь дотоод тэмцлээ дүрслэн үзүүлсэн гэдгийг тайлбарла. Бэлтгэх материалын 3-р хэсгээс өөрсдийн судалсан түүхүүдээс юу санаж байгаагаа хуваалцахад суралцагчдыг урь.
Ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын эхнэр Фиби Вүдраффын дараах түүхийг үзүүл. Нэг суралцагчийг энэ үгийг чанга уншихад урь.
Олон эхнэр авах зарчмыг анх зааж эхлэхэд би үүнийг миний сонсож байсан хамгийн хилэнцэт зүйл гэж бодож байсан. … Гэсэн хэдий ч би үүнийг Иосефоор дамжин Бурханы илчлэлтээр ирсэн гэдгийг мэдмэгцээ бас түүнийг бошиглогч гэдгийг мэдэж байсан тул Тэнгэрлэг Эцэгтэйгээ амьдралынхаа хамгийн чухал мөчид зөв чиглүүлэгдэхийн тулд чин сэтгэлийн залбирлаар тэмцсэн юм. Хариулт ирж, амар амгалан оюун ухаанд ирэв. Энэ Бурханы хүсэл байсныг би мэдсэн. (Phebe Woodruff, in Edward Tullidge, The Women of Mormondom [1877], 413)
-
Фибийн жишээ өнөөдөр Бурханы зарлигийг дагаж мөрдөхөд асуудалтай байгаа хүнд хэрхэн тусалж болох вэ? Түүний жишээ эртний гэгээнтнүүдийн дунд олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлэх талаар асуумаар байж болох хэн нэгэнд хэрхэн тусалж чадах вэ?
Нэг суралцагчийг Сургаалт үгс ?4:5–6-г чанга уншиж, ангийнхныг дагаж уншаад, эртний гэгээнтнүүдийн энэ туршлагатай холбоотой зарчмыг хайж олоход урь.
-
Бид энэ хэсгээс болон эртний гэгээнтнүүдийн туршлагаас ямар ямар зарчим сурч авч болох вэ? (Суралцагчдын үгийг ашиглан, самбарт дараахтай адил зарчмыг бич (эсвэл үзүүл). Хэрэв бид Их Эзэнд бүх зүрх сэтгэлээрээ итгэж, өөрсдийн ойлголтод түшиглэхгүй аваас Тэр бидний амьдралыг удирдан чиглүүлэх болно.)
Суралцагчдад дараах асуултыг тавь.
-
Олон эхнэр авах эртний ёсны талаар эргэлзэж байгаа хэн нэгний хувьд Их Эзэнд бүх зүрх сэтгэлээрээ итгэж мөн өөрийн ойлголтод түшиглэхгүй байна гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Сүмийн гишүүдийн хувьд олон эхнэр авах ёсны талаар асуух нь онцгой зүйл биш гэдгийг тайлбарла. Бурхан өнөөдөр олон эхнэр авах ёсны талаар нарийн ширийн зүйлийг илчлээгүй бөгөөд хүүхдүүдээсээ энэ тухай ойлгохыг шаардаагүй. Гэвч Иосеф Смит бол Бурханаас зарлиг, илчлэлтүүд хүлээн авдаг байсан бошиглогч бөгөөд Их Эзэний зарлигуудын дагуу итгэлтэй амьдардаг байсан тухай гэрчлэлийг олж авна хэмээн бүх гэгээнтэнд амласан.
Суралцагчдыг амьдралдаа Их Эзэнд итгэж, хэцүү зарлигийг дуулгавартай дагаж байсан үеэ эсвэл хэцүү асуултуудынхаа хариултуудыг судалж байх үедээ “өөрийнхөө ойлголтод түшиглэхгүй байхаас” өөр аргагүйд хүрсэн үеийнхээ талаар бодож үзэхэд урь. Та хэдэн суралцагчаас өөрсдийнхөө туршлагаас хуваалцахад урьж болно. Их Эзэн тэдний замыг хэрхэн чиглүүлснийг асуу.
Суралцагчдад шашны болон хувийн асуултынхаа талаар бодох цаг гаргаж өгөхийг бод. Тэднийг эдгээр асуултдаа хариулт юм уу баталгаа олж авч мөн Их Эзэнд итгэж, Түүнд найдахын тулд юу хийж чадахаа тунгаан бодохыг хүс. Тэд бодол санаагаа тэмдэглэлдээ бичиж эсвэл хэрхэн итгэлээр үйлдэхээ мэдэхийн тулд Их Эзэнээс тусламж хүсэн залбирч болно.
Их Эзэн олон эхнэр авах ёсны талаар хэдэн шалтгаан илчилсэн.
Бид Бурхан энэ эрин үед яагаад олон эхнэр авах ёсыг танилцуулсан талаар бүх зорилгыг нь бүрэн дүүрэн ойлгодоггүй ч Тэрээр хэдэн шалтгааныг бидэнд өгсөн юм. Жишээ нь, Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд энэ уламжлал нь өмнөх эрин үеэс “бүх зүйлийг” сэргээж буйгийн нэг хэсэг юм хэмээн заасан (Сургаал ба Гэрээ 132:40, 45-ыг үзнэ үү).
Нэг суралцагчийг Иаков 2:30-ийг уншихад урьж мөн ангийнхныг дагуулан хараад, Их Эзэн Өөрийн хүмүүст олон эхнэр авах ёсыг зарлигласан өөр нэг шалтгааныг хайж олохыг хүс. Олж мэдсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахыг суралцагчдаас хүс. (Суралцагчид энэ зарлиг нь сайн мэдээний гэрээнд төрөх хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх арга зам болж өгөгдсөн гэдгийг хариултдаа багтаах ёстой. Энэ арга замаар Их Эзэний хүмүүс Түүнд “үр удмаа өсгөх” юм.)
Энэ зарлигт дуулгавартай байсан гэгээнтнүүдийн хүчин чармайлт “итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн гэр бүлүүдэд олон хүүхэд төрөхөд нөлөөлсөн юм” гэдгийг онцолж хэл (“Plural Marriage and Families in Early Utah,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org).
Их Эзэн хожмын үеийн гэгээнтнүүдэд олон эхнэртэй байх ёсыг зогсоо хэмээн илчилсэн.
Хичээлд бэлтгэх материалыг (2-р хэсгийг) судалсан нэг суралцагчийг сэргээгдсэн Сүм дэх олон эхнэр авах ёсыг дуусгахад юу нөлөөлснийг дурдахад урь.
-
Та олон эхнэр авах ёсны талаарх Сүмийн одоогийн байр суурийг хэн нэгэнд хэрхэн тайлбарлах вэ?
Хэдэн суралцагчийг Албан тунхаг 1-ийн дараа байх “Тунхаг бичгийн талаарх ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын гурван удаагийн хэлсэн үгээс авсан хэсэг”-ийн нэг ба долоодугаар догол мөрийг ээлжлэн уншихад урь.
-
Ерөнхийлөгч Вүдрафф гэгээнтнүүдэд юу заасан бэ? (Суралцагчид Их Эзэн Сүмийн ерөнхийлөгчид Сүмийг буруу замаар удирдахыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтоох ёстой.
-
Энэ үнэн Их Эзэний амьд бошиглогчийн зөвлөгөө, сургаалд хандах бидний хандлагад хэрхэн нөлөөлөх вэ?
Бошиглогч Иосеф Смит болон Сүмийн эхэн үеийн бусад удирдагч хожмын үеийн гэгээнтнүүдэд Их Эзэний зарлигийг дуулгавартай дагаж, зааж байсан Бурханы жинхэнэ бошиглогчид байсан гэдгийг гэрчилснээр хичээлээ төгсгө.
Дараагийн хичээлээр
Дараагийн хичээлийг судалж байхдаа Иосеф, Хайрум Смит нарын үхлийг тойрсон нарийн ширийн зүйлийн талаар мэдэх боломжтой болно гэдгийг суралцагчдад тайлбарла. Иосеф Смитийн Бурханы бошиглогчийн хувьд гүйцэлдүүлсэн зүйлсийн талаар бодлоо хуваалцахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урамшуул.