Институт
18-р хичээл: Багшийн материал: Хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүд ба Халамжийн нийгэмлэг


“18-р хичээл: Багшийн материал: Хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүд ба Халамжийн нийгэмлэг,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“18-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

18-р хичээл: Багшийн материал

Хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүд ба Халамжийн нийгэмлэг

Халамжийн нийгэмлэг бол хамгийн ууган, 7.1 сая гаруй гишүүнтэй, дэлхийн хамгийн том эмэгтэйчүүдийн байгууллагуудын нэг юм. Халамжийн нийгэмлэг нь Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн нэгэн чухал хэсэг. Энэ хичээл суралцагчдад хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүдийн өвөрмөц чадвар, хувь нэмэр Их Эзэний ажилд нэн чухал болох талаар хуваалцах чадвартай болоход тусална. Суралцагчид Халамжийн нийгэмлэгт зорилгоо хэрэгжүүлэхэд нь хэрхэн илүү бүрэн дүүрэн хамрагдаж, дэмжлэг үзүүлж чадахаа олж тогтоох болно.

Заах зөвлөмж

Гэрээгээ сахидаг эмэгтэйчүүд Бурханы хаант улсыг байгуулахад онцгой, чухал хувь нэмэр оруулдаг.

Өөрийн амьдралаас мэдэх болсон зөв шударга эмэгтэйн зургийг харуулж эсвэл дүрслэн хэл. Түүнийг юу үлгэр жишээ эмэгтэй болгож байгаа мөн тэр Бурханы хаант улсыг байгуулахад ямар хувь нэмэр оруулсан тухай ангийнхантай товч хуваалцана уу.

Суралцагчдыг өөрсдийн мэддэг шударга эмэгтэйн тухай мөн тэрээр Бурханы хаант улсыг байгуулахад ямар сайн нөлөө үзүүлдэг тухай бодлоо хуваалцахад урь. (Хичээлд бэлтгэх материал дээр суралцагчдыг энэ талаар тунгаан бодоход урьсан.)

Ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг үзүүл. Нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг уриад, ангийнхныг дагаж уншин, Сүмийн зөв шударга эмэгтэйчүүдийн талаар ерөнхийлөгч Нэлсон юу гэж заасныг олж мэдэхийг хүс.

Хайрт эгч нар минь, та нар бол эцсийн өдрүүд дэх бидний хамгийн чухал хамтрагчид юм. … Та нарын ариун журам, гэрэл гэгээ, хайр, мэдлэг, эр зориг, зан чанар, итгэл, зөв шударга амьдрал дэлхийн сайн эмэгтэйчүүдийг болон тэдний гэр бүлийг хэзээ ч байгаагүй их тоогоор Сүмд авчрах болно!

Ах нар бидэнд та нарын хүч чадал, хөрвөлт, итгэл үнэмшил, удирдах чадвар, мэргэн ухаан, дуу хоолой хэрэгтэй. Ариун нандин гэрээ байгуулж, тэдгээрийг сахидаг, Бурханы хүч чадал болон эрх мэдлээр ярьдаг эмэгтэйчүүдгүйгээр Бурханы хаант улс бүрэн биш бөгөөд бүрэн байж чадахгүй! (Рассэлл М.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 86)

  • Энэ мэдэгдлийн юу нь та нарын анхаарлыг татаж байна вэ?

  • Ерөнхийлөгч Нэлсоны Сүмийн гэрээгээ сахидаг эмэгтэйчүүдийн талаар заасан зүйлсээс бидний олж авч чадах үнэнийг та хэрхэн дүгнэх вэ? (Суралцагчдын үгсийг ашиглан, Гэрээ сахидаг эмэгтэйчүүдийн зан чанар, манлайлал, дуу хоолой нь Бурханы хаант улсыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэнтэй адил үнэнийг самбарт бич эсвэл үзүүл.)

  • Яагаад Бурханы хаант улс гэрээгээ сахидаг эмэгтэйчүүдийн дуу хоолой, хувь нэмэргүйгээр “бүрэн бүтэн биш бөгөөд байх ч боломжгүй” гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 25 дээр цэдэглэснээр, Их Эзэн Эмма Смитийг дуу хоолой, авьяас чадвараа ашиглан Өөрийнхөө хаант улсыг байгуулахад туслуулахаар дуудсан. Хичээлд бэлтгэх материалын 1-р хэсгээс суралцагчдын судалсан Сургаал ба Гэрээ 25:5–7, 10–16-г гаргаж, Их Эзэний Эммад өгсөн зөвлөгөө болон үүрэг хариуцлагуудыг олж тогтоохыг тэднээс хүс.

Эдгээр шүлгээс чухал санагдсан зүйлээ болон яагаад тэгж бодож байгаагаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Их Эзэн тэднээс ямар зөвлөгөөг бүрэн хүлээн аваасай мөн дагаж амьдраасай хэмээн хүсэж байгааг бодож үзэх нэг минутыг суралцагчдад өг.

Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Халамжийн нийгэмлэгийг зохион байгуулсан.

Иллиной мужийн Науву дахь Иосеф Смитийн Улаан тоосгон дэлгүүрийн зургийг үзүүлж, Халамжийн нийгэмлэг 1842 оны 3-р сард энд байгуулагдсан гэдгийг тайлбарла.

Иллиной мужийн Науву дахь Иосеф Смитийн Улаан тоосгон дэлгүүр

Суралцагчдаас Халамжийн нийгэмлэгийг үүсгэн байгуулахад хүргэсэн нөхцөл байдлын талаар хичээлд бэлтгэх материалын 2-р хэсгээс давтан ярьж өгөхийг хүс (эсвэл хичээл эхлэхэд суралцагчдаас ийн ярихад бэлтгэхийг урь).

  • Иосеф Смит Халамжийн нийгэмлэгийг ямар загвараар зохион байгуулагдсан гэж хэлсэн бэ? (Халамжийн нийгэмлэг нь санваарын загвараар зохион байгуулагдсан.)

  • Халамжийн нийгэмлэг нь санваарын загвараар зохион байгуулагдсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Яагаад үүнийг мэдэх нь бидний хувьд чухал байдаг вэ? (Шаардлагатай бол суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 2-р хэсгээс олж мэдсэн зүйлээ эргэн санахад урь.)

  • Та Халамжийн нийгэмлэгийн зорилгыг хэрхэн дүгнэх вэ? (Та суралцагчдад Халамжийн нийгэмлэг нь ядуусыг халамжилж, бодгалийг аврахад туслах зорилгоор зохион байгуулагдсан гэсэнтэй адил үнэнийг олж тогтооход нь туслахын тулд хичээлд бэлтгэх материалын 3-р хэсэг дэх Зина Д.Х.Янг, Жюли Б.Бэк эгч нарын хэлсэн мэдэгдлүүдийг харахад урьж болно.)

  • Та Халамжийн нийгэмлэгийн эмэгтэйчүүдийг эдгээр зорилгоо ямар арга замаар биелүүлж байгааг харж байсан бэ? (Та өөрийнхөө туршлагаас эсвэл утга учиртай ямар нэгэн жишээнээс хуваалцаж болно.)

Та ангийнхаа хоёр эгчид Халамжийн нийгэмлэгийн адислалуудын талаар санаа бодлоо хуваалцах цаг гаргаж өг.

Хичээлд бэлтгэх материал дээр тэднээс тунгаан бодохыг хүссэн дараах асуултын хариултыг хуваалцахыг цөөн суралцагчаас хүс.

  • Халамжийн нийгэмлэгийн алсын харааг олж авч зорилгоо биелүүлэхэд нь туслах үүднээс эмэгтэй мөн эрэгтэй хүмүүс хамтарч ажиллахын тулд юу хийж чадах вэ?

Дараах асуултуудыг үзүүл мөн суралцагчдыг энэ талаар залбирч бодоод, дараа нь тэмдэглэл эсвэл дэвтэр дээрээ зорилгоо бичихэд урь.

  • Эгч нар аа, та нар Халамжийн нийгэмлэгийн зорилгыг биелүүлэхэд хэрхэн өөрсдийн ур чадвар, итгэл, дуу хоолой мөн манлайллаар илүү бүрэн дүүрэн оролцож чадах вэ?

  • Ах нар аа, та нар Бурханы хаант улсыг байгуулахад эмэгтэйчүүдийг илүү сайн дэмжих, урам өгөх, тэдэнтэй хамтран ажиллахын тулд юу хийх вэ?

Хангалттай хугацаа байгаа бол цөөн суралцагчаас бичсэн зүйлээ хуваалцахад урих тухай бодож үз.

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Заах санаануудыг тохируулан хэрэглэ. Хичээл болгоны заах зөвлөмжөөс бүгдийг нь эсвэл хэд хэдийг ашиглахаар сонгож болох ба Сүнсний чиглэл, суралцагчдынхаа хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулан санаануудыг өөрчлөн хэрэглэж болно. Заах санаануудыг өөрчилж эсвэл тэдний гаргасан санаагаар орлуулахдаа суралцагчийн төлөвлөсөн суралцах үр дүнгүүдийг тооцож, төлөвлөсөн үр дүнд хүргэх өөр өөр заах санаануудыг сонгоорой.

Хичээлээ төгсгөхдөө дараах нэг юм уу хэд хэдэн зүйлийг хийхийг бод. Үүнд:

  1. Суралцагчдаас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг буурч байгаа гэж үздэг хүмүүст хэрхэн хариулах тухай асуу.

  2. Энэ хичээлээр олж тогтоосон үнэнүүдийн талаар гэрчил.

  3. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах урилгыг уншихад урь.

Хөрвүүлэгдсэн, гэрээт эмэгтэйчүүдийн зөв шударга амьдрал нь сулран доройтож буй дэлхий дээр улам бүр ялгарах бөгөөд тэд хамгийн аз жаргалтай байдлаараа илт ялгаран, өөр харагдах болно.

Тиймээс өнөөдөр би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн эгч нараас зоримог үйлдэл гаргахыг гуйж байна! Гэр орон, нийгэм, Бурханы хаант улсад эзлэх ёстой байр сууриндаа урьдынхаасаа илүү бат зогсогтун. (Рассэлл М.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87; эх бичвэр нь налуу байдлаар бичигдсэн)

Дараагийн хичээлээр

Тэд дараагийн хичээлээр бошиглогч Иосеф Смит Бурханы хожмын үеийн гэгээнтнүүдэд өгсөн, дэлхий дээрх хамгийн том үүрэг хариуцлагуудын нэг гэж дурдсан, сэргээгдсэн сайн мэдээний нэг тал дээр анхаарлаа хандуулах болно гэдгийг суралцагчдад тайлбарла (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 510). Суралцагчдыг 19-р хичээлд бэлтгэх материалыг анхааралтай судлахад урьж, нас барагсдын өмнөөс ариун сүмийн ажил хийхэд тусалдаг хүмүүст өгөгдсөн бошиглолын гайхалтай амлалтуудыг ярилцахаар бэлтгэж ирэхэд урь.