“8-р хичээлийн багшийн материал: Есүс Христийн Сүмийн зохион байгуулалт,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)
“8-р хичээлийн багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал
8-р хичээлийн багшийн материал
Есүс Христийн Сүмийн зохион байгуулалт
Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн Сүмийг дэлхий дээр дахин зохион байгуулсан. Энэ хичээл нь чухам юу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг “цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” (Сургаал ба Гэрээ 1:30) болгодгийг тайлбарлахад суралцагчдад тусална. Суралцагчид мөн Их Эзэний сэргээгдсэн Сүмд хэрхэн бүрэн оролцож болохыг тодорхойлох болно.
Заах зөвлөмж
Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн Сүмийг сэргээсэн.
Суралцагчдыг найзаа сүмд урихад тэр “Сүм ч сайхан л даа, гэхдээ би зохион байгуулалттай шашингүйгээр сайн хүн байж чадна гэж бодож байна. Бид бүгдээрээ өөр өөрийн гэсэн замаар Бурханд очдог, тийм үү?” гэж хэлсэн гэж төсөөлөн бодоход урь.
-
Найзад тань Их Эзэний Сүмийн үнэ цэнийг ойлгоход саад болж буй ямар буруу ойлголтууд байж болох вэ?
Суралцагчдад жижиг бүлгүүдээрээ, Их Эзэн яагаад дэлхий дээр сүм байгуулсныг найздаа хэрхэн тайлбарлах тухай ярилцах хэдэн минут гаргаж өг. (Суралцагчдыг бэлтгэх материалаас сурсан мэдсэнээ ашиглахад урамшуул.)
Нью-Йоркийн Фейетте дэх Петр Витмерийн гэрийн дагалдах зургийг харуул. Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсэгт сурч мэдсэн зүйлээ эргэн санаж, Сүмийг зохион байгуулсан өдөр Витмерийн гэрт ямар үйл явдал болсныг дүрслэн ярихад урь.
Ангиараа Итгэлийн тунхаг 1:6-г уншаад, Есүс Христийн Сүмийн зохион байгуулалтын талаар Иосеф Смитийн бичсэн зүйлийг олж мэдэхийг хүс. Шаардлагатай бол “евангелист” гэдэг нь патриарх, “пастор” гэдэг нь бишоп гэх мэт удирдах албыг хэлж байгааг онцол.
-
Бид энэ мэдэгдлээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Бид хожмын үед Их Эзэний Сүм Есүсийн амьдарч байсан үеийнхтэй адилхан зохион байгуулагдсан гэсэн нэг үнэнийг мэдэж авч болно.)
Бэлтгэх материалын 2-р хэсэг дэх Тэд Р.Каллистэр ахын хэлсэн мэдэгдлийн 2-р догол мөрийг чанга уншихад суралцагчдыг урь. Догол мөр “Хэрвээ нэг нь зурагтай таарч байсан бол …” гэж эхэлнэ.
Дараах судрын хэсгүүдийг үзүүл. Суралцагчдыг тэдгээрээс нэг эсвэл олныг сонгож, дотроо уншаад, тэдгээр нь Шинэ Гэрээний үеийн Аврагчийн Сүмийн зохион байгуулалт, зан үйл, сургаалын талаар юу илчилснийг олж мэдэхэд урь.
Тэмдэглэл: Энэ үйл ажиллагаа нь өргөн хүрээний эсвэл цаг хугацаа хэт шаардсан байх ёсгүй. Энэ нь зүгээр л Их Эзэний сэргээгдсэн Сүм Түүний эртний Сүмийн загвараар зохион байгуулагдсаныг олж харахад суралцагчдад тусалбал болно.
-
Та Христийн анхдагч Сүм, өнөө үеийн Сүм хоёрын хоорондох ямар ижил төстэй талуудыг харж байна вэ? Өнөөгийн Их Эзэний Сүм нь Түүний эртний Сүмийн загвараар зохион байгуулагдсан гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?
Сүм зохион байгуулагдсанаас хойш нэг жил хагасын дараа Их Эзэн Өөрийн сэргээсэн Сүмийн онцлог талуудын талаар заав. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 1:30-ийг дотроо уншаад, Их Эзэн юу гэж тунхагласныг олж мэдэхэд урь.
-
Их Эзэн Өөрийн Сүмийг 30-р шүлэгт хэрхэн дүрсэлсэн бэ? (Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм мөн гэсэн сургаалын мэдэгдлийг тодорхойлоход суралцагчдад тусал.)
Энэхүү үнэний талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд ангийнхнаас дараах асуултуудыг ярилцахыг хүсэж болно. Суралцагчдыг ярилцлагынхаа үеэр бэлтгэх материалын 2-р хэсгээс сурч мэдсэн зүйлээ дахин авч үзэж, бодоход урамшуул.)
-
Та энэ Сүм “бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг хэрхэн ойлгомжтой бөгөөд зоригтой тайлбарлаж болох вэ?
-
Юу энэ Сүмийг “амьд” болгодог вэ? (Ургамал гэх мэт амьд зүйлийг харуулаад, амьд зүйл нь амьгүй буюу үхсэн зүйлтэй харьцуулбал ямар шинж чанартай болохыг тодорхойлохыг суралцагчдаас хүс.)
-
Хэдийгээр Аврагчийн сайн мэдээний мөнхийн үнэн өөрчлөгдөхгүй ч яагаад Сүм Их Эзэний илчлэлтийн дагуу хөгжиж, өөрчлөгдсөөр байгаа гэдгийг ойлгох нь чухал гэж та бодож байна вэ?
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Аврагчийн үнэн бөгөөд амьд Сүм гэдгийг мэдэхэд ямар туршлага танд тусалсан бэ?
Их Эзэний Сүм сайн мэдээний адислалуудаас хүртэх боломжийг хүн бүрд олгодог.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах үгийг харуул. Нэг суралцагчийг энэ үгийг чанга уншихад урь.
Есүс Христ яагаад Өөрийн болон Эцэгийнхээ ажлыг хийхэд сүмийг, тухайлбал Өөрийн Сүмийг ашиглахаар сонгосон талаар цаг гарган, ярилцах нь зүйтэй. (“Сүм яагаад хэрэгтэй вэ?,” Ensign, Nov. 2015, 108 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102)
-
Яагаад Есүс Христ Өөрийн болон Эцэгийнхээ ажлыг хийхэд сүмийг, тухайлбал Өөрийн Сүмийг ашиглахаар сонгосон бэ?
Ангиараа Моронай 6:3–6 болон Сургаал ба Гэрээ 43:8–9-ийг уншаад, Их Эзэний Сүмийн гишүүнчлэл, үйлчлэлээр дамжин ирдэг зорилго, адислалуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас эдгээр судрын хэсгээс сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Бэлтгэх материалын 3-р хэсэг дээрх ахлагч Кристоффэрсон, Бонни Л.Оскарсон эгч хоёрын хэлсэн мэдэгдлийг товчхон авч үзэх нэг хормыг суралцагчдад гаргаж өг.
-
Эдгээр мэдэгдэл дээрх ямар сургаал таны хувьд онцгой ач холбогдолтой байсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, Их Эзэн бидэнд Өөр лүү нь ирж, сайн мэдээнийх нь адислалуудаас бүрэн хүртэж, бусдад үйлчлэх боломж олгохын тулд Сүмээ зохион байгуулсан гэсэн үнэнийг тэдэнд харуул.)
Энэ үнэний бүрэлдэхүүн хэсэг бүрийн талаар бодохыг суралцагчдаас хүс. Энэ үнэн тэдний амьдралд хэрхэн биелэхийг олж харснаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Та дараах нэмэлт асуултуудыг тавьж болно.
-
Их Эзэний сайн мэдээний “адислалуудаас бүрэн хүртэх” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
-
Сүм таныг Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болоход ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Суралцагчдад дараах асуултын талаар бодож, бодол санаагаа бичиж тэмдэглэх цаг гаргаж өг.
-
Би ямар арга замаар Сүмд илүү идэвхтэй оролцож, зорилгоо биелүүлэхэд нь тусалж болох вэ?
Хангалттай хугацаа өнгөрсний дараа, хичээлийн эхэнд дурдсан нөхцөл байдалд тавьсантай адилхнаар найзынхаа асуултад хариулахад нь тусалж болох ямар зүйл олж мэдсэнийг суралцагчдаас асууж болно. Та хичээл дээр заасан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ өндөрлөж болно.
Дараагийн хичээлээр
Сайн мэдээний Сэргээлтийн ачаар бид Аврагчийн зан чанар, цагаатгагч золиосын талаар бараг 2000 жилийн туршид хэний ч олж авч чадаагүй тийм их ойлголтыг хүлээн авсан гэдгийг тайлбарла. Аврагч, Есүс Христэд илүү их ойртсоноор ирэх адислалуудын талаар бодохыг суралцагчдаас хүс. Дараагийн хичээлд бэлтгэх материалыг сайтар судлах замаар өөрсдийн Түүнд итгэх итгэл, ойлголтыг гүнзгийрүүлэхэд тэднийг урь.