Институт
23-р хичээл: Багшийн материал: Иосеф Смитийн бошиглогчийн дуудлага ба үхэл


“23-р хичээл: Багшийн материал: Иосеф Смитийн бошиглогчийн дуудлага ба үхэл,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“23-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

23-р хичээл: Багшийн материал

Иосеф Смитийн бошиглогчийн дуудлага ба үхэл

1844 оны 6-р сарын 27-нд Иллинойн Картейжид Иосеф, Хайрум Смит нарын амийг бүрэлгэсэн. Тэдний үхэл Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний гэрчлэлд хүчтэй тамга дарав (Сургаал ба Гэрээ 135:1, 3-ыг үзнэ үү). Энэ хичээл нь суралцагчдын Иосеф Смитийн бошиглолын дуудлагын талаарх гэрчлэлийг хүчирхэгжүүлэх зорилготой юм.

Заах зөвлөмж

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Сүмийн дууллыг ашигла. Ариун нандин дуу хөгжим, тэр дундаа Сүмийн дууллууд нь суралцагчдыг сайн мэдээг судлах үед Ариун Сүнсний нөлөөг мэдрэхэд тэдэнд тусалж чадна. Хичээлийн үеэр нэмэлт ойлголттой болоход нь туслахын тулд та хичээлийн материалтай холбоотой дууллыг хичээлийн эхэнд дуулахаар сонгож болно.

Картейжийн шоронд Иосеф, Хайрум Смит нарын амийг бүрэлгэсэн.

A Poor Wayfaring Man of Grief” дууллын (7-р бадгийг оролцуулан) цөөн хэдэн бадгийг дуулахыг бодоорой. Энэ дуулал болон Аврагчид үйлчлэх тухай энэ дууны захиас нь Иосеф Смитийн дуртай захиас байсан гэдгийг тайлбарла. Бошиглогч Картейжийн шоронд танхайрагчдыг дайрахын яг өмнөхөн энэ дууллыг дуулахыг Жон Тэйлороос хүссэн байв.

Иллинойн Картейжид Иосеф, Хайрум Смит нарыг баривчилж хориход хүргэсэн үйл явдлын талаар юу мэддэгээ тайлбарлахыг суралцагчдаас хүс. (Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалаас сурч мэдсэн зүйлээ санахад урамшуул.)

  • A Poor Wayfaring Man of Grief” дууллын үгс нь Иосефын Аврагчид өгсөн амлалтыг хэрхэн тусгаж харуулсан гэж та бодож байна вэ? (Шаардлагатай бол та суралцагчдыг энэ асуултад хариулах үед дууллын үгсийг эргэн харах нэг минут өгч болно.)

Иосеф шүүх хуралд орохоор Картейж руу явбал үхэлтэй тулгарна гэдгээ тодорхой мэдэж байсан гэдгийг тайлбарла. Бошиглогчийг Картейж руу явахаар бэлтгэж байх үед түүнтэй хамт байсан, Сүмийн гишүүн Дан Жонс ийн дурссан байдаг.

Би [бошиглогчийг зогсоод] эргэн тойрноо, дараа нь хотыг, дараа нь хотын эрхэмлэн хайрладаг оршин суугчид руу хараад: “Хэрэв би тийшээ (Картейж руу) явахгүй бол, үр дүнд нь энэ хот хийгээд үүний оршин суугчдыг устгах болно. Миссурид болсон хайрт ах, эгч, хүүхдүүдийг минь зовоосон зовлон Наувуд ч бас тохиохыг би хүсэхгүй; үгүй ээ, тэгсэнд орвол та нарын ах Иосеф ах, эгч нарынхаа төлөө үхсэн нь дээр, учир нь би тэдний төлөө үхэхэд бэлэн байна. Миний ажил дууссан” хэмээн хэлснийг би хэзээ ч мартахгүй. (Dan Jones, in Ronald D. Dennis, trans., “The Martyrdom of Joseph Smith and His Brother, Hyrum,” BYU Studies, vol. 24, no. 1 [1984], 85)

  • Бошиглогчийн үг болон үйлдэл түүний зан чанарын талаар юуг илчилж байна вэ?

Либерти шоронгийн гадна тал

Та Иосеф Смит гэгээнтнүүдийг хамгаалахын тулд амиа өгөхөд бэлэн байснаар Аврагчийн хайрын жишээг дагасан гэдгийг онцолж болно (Иохан 15:13-ыг үзнэ үү).

Картейжийн шоронгийн зургийг үзүүл. Суралцагчдыг Иосеф, Хайрум хоёрыг алагдах үед 1844 оны 6-р сарын 27-нд Картейжийн шоронд болсон үйл явдлуудын талаар мэддэг зүйлсээ хуваалцахад урь. (Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалаас сурсан мэдсэнээ ярихад урамшуул.)

Одоо Сургаал ба Гэрээ 135-д бичигдсэн байгаа бошиглогчийн үхлийн талаарх мэдэгдэл бол ахлагч Жон Тэйлор болон Виллард Ричардс нарын нүдээрээ харсан гэрчлэл гэдгийг тайлбарла.

Сургаал ба Гэрээ 135:1–2, 4–6-г ангийнхантай хамт унш.

  • Сэргээгдсэн сайн мэдээний талаарх гэрчлэлийнхээ төлөө Иосеф Смит, Хайрум Смит хоёрын гаргахад бэлэн байсан золиосыг бодоод танд ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 135:3-ын (“Тэрбээр Бурханы болон …” гэж эхэлж байгаа) сүүлийн хоёр өгүүлбэрийг болон Сургаал ба Гэрээ 136:39-ийг уншаад, бид Иосеф, Хайрум хоёрын үхлийн талаар юу мэдэж авдаг талаар олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэг нь Иосеф, Хайрум хоёрын үхлийн ач холбогдлын талаар бидэнд юу зааж байна вэ? (Суралцагчид дараахтай адил үнэнийг олж тогтоож болно. Иосеф, Хайрум Смит хоёр өөрсдийн цусаараа сэргээгдсэн сайн мэдээний талаарх гэрчлэлээ лацадсан юм.)

Өөрсдийн цусаар гэрчлэлээ лацадсан энэ үйл явдал сайн мэдээний Сэргээлттэй холбоотой тэдний гэрчлэл болон тэнгэрлэг дуудлагуудыг мөнхөд тогтоосон юм.

Суралцагчдад энэ үнэнийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын “Testimony of the Book of Mormon” (4:39) видео бичлэгийг үзүүлэхийг бод. Суралцагчдыг Иосеф, Хайрум хоёрын үхэхдээ хүртэл сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлдээ гуйвшгүй тууштай байсан талаар бодож үзэхэд урь.

  • Иосеф Смит сэргээгдсэн сайн мэдээний төлөө амиа өгөхөд бэлэн байсан нь Их Эзэний бошиглогчийн хувьд түүний талаарх таны гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

Иосеф Смитийн бошиглолын тохинууллаар дамжуулан тэнгэрлэг адислалууд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд боломжтой болсон билээ.

Суралцагчдыг Их Эзэний бошиглогч, үзмэрч Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн хэмээн зааж буй Сургаал ба Гэрээ 135:3-ын эхний өгүүлбэрийг уншихад урь. (Та мөн суралцагчдыг энэ үнэнийг судар дээрээ тэмдэглэхэд урамшуулж болно.)

Суралцагчдаас өөр Христийн шашинтай найздаа энэ үнэнийг хэрхэн тайлбарлахаа хуваалцахыг хүс.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 135:3-ын үлдсэн хэсгийг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд аврал олоход туслахын тулд бошиглогч Иосеф Смитийн оруулсан хувь нэмрийг хайж олохыг хүс. Суралцагчдаар олж мэдсэн зүйлийг нь хуваалцуул. Та тэдний хариултыг самбар дээр жагсааж болно.

  • Бошиглогч Иосеф Смитийн дэлхийг аврахад оруулсан хувь нэмрийн жагсаалтад та өөр юу нэмж оруулах вэ?

Суралцагчдыг дараах асуултуудын нэгд хариулахаар сонгоход урь. Суралцагчдад санаа бодлоо бичих хугацаа гаргаж өг.

  • Таны ямар туршлага бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэлд хувь нэмэр оруулсан бэ?

  • Бошиглогч Иосеф Смит бошиглолын номлолоо гүйцэлдүүлсэн нь таны амьдралд хэрхэн нөлөөлж мөн адисалсан бэ?

Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчийг бичсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь. Бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусгах тухай бодож үз.

Дараагийн хичээлээр

Туршлага багатай, олон сул талтай мөртлөө Сүмд удирдах дуудлагад дуудагдах нь ямар болохыг төсөөлөхийг суралцагчдаас хүс. Их Эзэн тэдэнд ийм дуудлагат ажлаа гүйцэтгэхэд нь туслах эсэхэд итгэж чадах эсэхээ эргэцүүлэн бодоход тэднийг урь. Суралцагчдыг дараагийн хичээлийг энэ асуултыг бодон судлахад урамшуулан дэмж.