Институт
7-р хичээлийн бэлтгэх материал: Санваарын сэргээлт


“7-р хичээлийн бэлтгэх материал: Санваарын сэргээлт,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“7-р хичээлийн бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

7-р хичээлийн бэлтгэх материал

Санваарын сэргээлт

Иосеф Смит Оливер Каудерид баптисм хүртээж байгаа нь, Дэл Парсон

Хамгийн сүүлд санваарын ёслолд оролцсон эсвэл санваарын адислал хүртсэнээ бод. Тэр үйл явдлын үеэр танд ямар мэдрэмж төрсөн бэ? Суралцахдаа санваарын эрх мэдэл ба түлхүүр нь Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний адислалуудаас хүртэх боломжийг танд хэрхэн олгосон болохыг эргэцүүлэн бод.

1-р хэсэг

Их Эзэн санваарын эрхийг дэлхийд хэрхэн сэргээсэн бэ?

Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Мормоны Номыг орчуулах үед санваарын эрх мэдлийн талаар асуух зүйл гарсан. Иосеф, Оливер хоёр 3 Нифай номд Есүс арван хоёр нифай шавьдаа аврагдахын тулд баптисм хүртэх хэрэгтэй хэмээн заасныхаа дараа шавь нартаа баптисм хүртээх санваарын эрхийг олгосон тухай уншсан (Иосеф Смит—Түүх 1:68; 3 Нифай 11:21–27-г үзнэ үү).

Иосеф, Оливер хоёр эдгээр сургаалд ихэд гайхжээ. … Иосеф баптисм хүртэж байгаагүй бөгөөд уг ёслолын тухай мөн үүнийг хийхэд шаардагдах эрх мэдлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэв.

1829 оны 5-р сарын 15-нд бороо орж зогсоход, Иосеф, Оливер хоёр Сасквиеханна голын ойролцоох ой руу явж очив. Тэд өвдөг сөгдөн, баптисм болон нүглүүдийн ангижралын талаар Бурханаас асуужээ. Тэднийг залбирч байхад Гэтэлгэгчийн дуу тэдэнд амар амгаланг ярьж, гэрэлт үүлэнд тэнгэр элч гарч ирэв. Тэрээр өөрийгөө Иохан Баптист хэмээн танилцуулаад, гараа тэдний толгой дээр тавилаа. Бурханы хайр тэднийг хүрээлэхэд тэдний зүрх сэтгэл баяр баясгалангаар дүүргэгдэв. (Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 66–67)

Миний нөхөд үйлчлэгч та нарт, Линда Көрли Кристэнсэн

Иохан Баптист Аароны санваарт тэднийг томилсон талаар Иосеф Смит—Түүх ба Сургаал ба Гэрээ 13-т цэдэглэсэн байдаг.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Иoсеф Смит—Түүх 1:68–70, 72-ыг уншина уу. (Мөн Сургаал ба Гэрээ 13-ыг үзнэ үү.)

Иосеф Смит, Оливер Каудери хоёр Аароны санваарыг Иохан Баптистаас хүлээн авсныхаа дараа Петр, Иаков, Иохан нараас Мелкизедек санваарыг хүлээн авсан (Сургаал ба Гэрээ 27:12–13-ыг үзнэ үү). Энэ үйл явдал болсон огноо тодорхойгүй. Гэсэн ч түүхэн баримтуудад үүнийг 1829 оны тав эсвэл зургаадугаар сард болсон гэж үздэг. (Larry C. Porter, “The Restoration of the Aaronic and Melchizedek Priesthoods,” Ensign, 1996 оны 12-р сар, 30–47-г үзнэ үү.)

Петр, Иаков, Иохан нарын дуу хоолой, Линда Көрли Кристэнсэн

Их Эзэн санваарын тухай болон үүний үйл явцын талаар аажмаар илүү ихийг илчилж, Иосеф Смит, Оливер Каудери хоёрт санваарын өөр түлхүүрүүдийг гардуулсан элчүүдийг илгээсэн. Дараах хүснэгтэд энэхүү сэргээлтийг харуулав.

Санваарын эрх мэдэл, түлхүүрүүд болон мэдлэгийн сэргээлт

Огноо

Тэнгэрлэг элчүүд ба илчлэлтүүд

Санваарын эрх мэдэл, түлхүүрүүд мөн мэдлэг сэргээгдэв

Огноо

1829

Тэнгэрлэг элчүүд ба илчлэлтүүд

Иохан Баптист

Санваарын эрх мэдэл, түлхүүрүүд мөн мэдлэг сэргээгдэв

Аароны санваарын эрх мэдэл болон түлхүүрүүдийг өгсөн (Сургаал ба Гэрээ 13)

Огноо

1829

Тэнгэрлэг элчүүд ба илчлэлтүүд

Петр, Иаков, Иохан нар

Санваарын эрх мэдэл, түлхүүрүүд мөн мэдлэг сэргээгдэв

Мелкизедек санваар ба хаанчлалын түлхүүрүүдийг өгөв (Сургаал ба Гэрээ 27:12–13)

Огноо

1830

Тэнгэрлэг элчүүд ба илчлэлтүүд

Сургаал ба Гэрээ 20

Санваарын эрх мэдэл, түлхүүрүүд мөн мэдлэг сэргээгдэв

Баптисм болон ариун ёслолын үйл явцыг илчилж, санваартнуудын үүрэг хариуцлагыг тодорхойлов

Огноо

1832

Тэнгэрлэг элчүүд ба илчлэлтүүд

Сургаал ба Гэрээ 84

Санваарын эрх мэдэл, түлхүүрүүд мөн мэдлэг сэргээгдэв

Санваарын түүх, зорилго болон гэрээг илчлэв

Огноо

1831, 1835

Тэнгэрлэг элчүүд ба илчлэлтүүд

Сургаал ба Гэрээ 107

Санваарын эрх мэдэл, түлхүүрүүд мөн мэдлэг сэргээгдэв

Санваарын алба, чуулгын нэрс, захиргаа, бүтцийг илчлэв

Огноо

1836

Тэнгэрлэг элчүүд ба илчлэлтүүд

Мосе

Санваарын эрх мэдэл, түлхүүрүүд мөн мэдлэг сэргээгдэв

Израилын угсааг цуглуулах түлхүүрүүдийг даатгав (Сургаал ба Гэрээ 110:11)

Огноо

1836

Тэнгэрлэг элчүүд ба илчлэлтүүд

Елиас

Санваарын эрх мэдэл, түлхүүрүүд мөн мэдлэг сэргээгдэв

“Абрахамын сайн мэдээний эрин үеийг” даатгав (Сургаал ба Гэрээ 110:12)

Огноо

1836

Тэнгэрлэг элчүүд ба илчлэлтүүд

Елиа

Санваарын эрх мэдэл, түлхүүрүүд мөн мэдлэг сэргээгдэв

Лацдан холбох хүчийн түлхүүрүүдийг даатгав (Сургаал ба Гэрээ 110:13–16)

Огноо

1839

Тэнгэрлэг элчүүд ба илчлэлтүүд

Сургаал ба Гэрээ 121:34–46

Санваарын эрх мэдэл, түлхүүрүүд мөн мэдлэг сэргээгдэв

Санваартнуудын ёс суртахууны талаарх мэдлэгийг илчлэв

Огноо

Тодорхой бус

Тэнгэрлэг элчүүд ба илчлэлтүүд

Адам, Габриел, Рафаел болон хэд хэдэн тэнгэр элч

Санваарын эрх мэдэл, түлхүүрүүд мөн мэдлэг сэргээгдэв

Тэдний эрин үе, эрх мэдэл, түлхүүрүүдийг болон санваарынх нь хүчийг тунхаглав (Сургаал ба Гэрээ 128:21)

Огноо

1978

Тэнгэрлэг элчүүд ба илчлэлтүүд

Албан тунхаг 2

Санваарын эрх мэдэл, түлхүүрүүд мөн мэдлэг сэргээгдэв

Есүс Христийн Сүмийн бүх зохистой эрэгтэй гишүүн санваар хүртэх боломжтойг илчлэв

Тэмдэглэл: Санваарын тодорхой түлхүүрүүдийн утгыг “Көртландын ариун сүм ба санваарын түлхүүрүүд” гэх 16-р хичээл дээр илүү дэлгэрэнгүй авч үзэх болно.

Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Санваарыг дэлхий дээр хэрхэн сэргээснийг мэдэх нь таны гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?

2-р хэсэг

Санваарын эрх мэдэл болон түлхүүрүүд хоорондоо ямар уялдаа холбоотой вэ?

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит ийн заасан.

Санваар нь ерөнхийдөө эрэгтэй хүнд, Бурханы нэрийн өмнөөс үйлдэхийн тулд олгосон эрх мэдэл юм. Санваарын аль нэгэн зэргийг хүртдэг эрэгтэй хүн бүрд энэ эрх мэдэл олгогддог.

Гэхдээ энэ эрх мэдлийн доор гүйцэтгэх үйлдэл бүр зөв цагт, зөв газар, зөв замаар, мөн зөв жаягийн дагуу гүйцэтгэгдсэн байх ёстой. Эдгээр ажлыг удирдах хүчийг Санваарын түлхүүрүүд гэдэг. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [1998], 253)

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

“Санваарын түлхүүрүүд бол санваарын удирдагчдад Түүний санваарыг дэлхий дээр хэрэглэх, удирдах, хянах, засаглах Бурханаас олгосон эрх мэдэл юм” [Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 2.1.1]. Сүмд хийгдэж байгаа бүх үйлдэл, ёслол нь тэрхүү үйл ажиллагаа ёслолуудын түлхүүрүүдийг атгадаг нэгний шууд эсвэл шууд бус зөвшөөрлийн дагуу гүйцэтгэгддэг. Ахлагч М.Рассэлл Баллардын тайлбарласнаар, “Санваарын түлхүүрүүдийг атгагч тэдгээр нь … өөрсдийн удирдлаган доор итгэлтэйгээр үйлчилж байгаа бүгдэд санваарын эрх мэдлийг ашиглаж мөн санваарын хүчийг хэрэглэх боломжийг олгодог.” …

Эцэст нь, энэ санваарын эзэн болох Их Эзэн Есүс Христ санваарын бүх түлхүүрийг атгадаг. Тэрээр мөнх бус хүмүүст ямар түлхүүрүүд өгөгдөх хийгээд энэ түлхүүрүүд нь хэрхэн ашиглагдахыг тодорхойлдог. (Даллин Х.Өүкс, “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” Ensign, 2014 оны 5-р сар, 49–50 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68–71)

3-р хэсэг

Аврагчийн цагаатгагч хүчээс хүртэхэд санваарын ёслолууд бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Сүм дээр гүйцэтгэдэг ёслол бол санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг ариун, албан ёсны зан үйл юм. Зарим ёслол бидний авралд зайлшгүй хэрэгцээтэй. Эдгээр ёслолыг авралын ёслолууд гэдэг. Эдгээр ёслолд баптисм, гишүүний баталгаа болон Мелкизедек санваарт томилох (эрэгтэйчүүдийг), ариун сүмийн хишиг хүртэх, гэрлэлтийг лацдан холбох зэрэг нь багтдаг. Бид эдгээр ёслол тус бүр дээр Их Эзэнтэй ариун гэрээнүүд байгуулдаг. (“Ordinances,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд санваарын ёслолуудаар дамжуулан хүртэж болох хүчийг ийн тайлбарласан.

Тэнгэрлэг Эцэгийн зорилгуудыг биелүүлэхийн тулд Бурханы хүүхдүүд Христийн цагаатгагч хүчээс хүртэх боломжтой байх хэрэгтэй [1 Нифай 11:31; 2 Нифай 2:8-ыг үзнэ үү]. Санваар эдгээр боломжийг олгодог. … Дэлхий дээр шаардлагатай ёслол, гэрээнүүд нь зөвхөн санваарын эрх мэдлээр гүйцэтгэгддэг тул санваар зайлшгүй хэрэгтэй. Хэрэв санваар нь Аврагчийн цагаатгагч хүчээс ашиг тус хүртэх боломжийг олгодоггүй бол үүнд өөр ямар зорилго байж болох вэ? …

… Санваараар дамжуулан сайн мэдээний гэрээнүүдийг байгуулж, сахидаг мөн холбогдох ёслолуудыг хүлээн авдаг хэн бүхний амьдралд бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг [Сургаал ба Гэрээ 84:19–21-ийг үзнэ үү]. Энэ арга замаар бидний хүн нэг бүр Христэд ирэн, цэвэр болж, Бурхантай эвлэрнэ. Христийн цагаатгагч хүч нь санваараар дамжуулан хүртээлтэй болдог. (Дэйл Г.Рэнланд, “Санваар ба Аврагчийн цагаатгагч хүч,” Ensign, Nov. 2017, 65 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 61)

Ерөнхийлөгч Өүкс мөн Аароны санваар хэрхэн Их Эзэний ариусах хүчийг авах суваг болдог талаар дараах тайлбарыг өгчээ.

Баптисмыг нүглээс ангижруулахын тулд хүртээдэг ба ариун ёслол нь баптисмын гэрээ, адислалуудыг шинэчилдэг. Аль алиных нь өмнө эхлээд наманчилсан байх ёстой. …

Баптисм хүртсэний дараа [бидний] хэн нь ч огт нүгэл үйлдэхгүйгээр амьдрахгүй. Бид баптисм хүртсэнийхээ дараа ч гэсэн цэвэрших үйл явцыг үргэлжлүүлэхгүй бол бүгд сүнслэг зүйлсээс холдох юм. …

Бидэнд гэм нүглүүдээ наманчилж мөн харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр Их Эзэнд ирж, ариун ёслолоос хүртэхийг зарлигладаг. Бид энэ арга замаар баптисмын гэрээгээ шинэчилбэл Их Эзэн бидний баптисмын ариусгагч нөлөөг шинэчилдэг. …

Бид Аароны санваар энд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг үнэлэхийн аргагүй. Нүглүүдээс ангижрахтай холбоотой энэ бүх амин чухал алхмыг баптисмын аврах ёслол болон ариун ёслолын шинэчлэгч ёслолоор дамжуулан хийж гүйцэтгэдэг. (Dallin H. Oaks, “The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, Nov. 1998, 38)

Прист ариун ёслолын цуглаанд талх ус түгээж байгаа нь
Шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн бодол санаагаа бичиж тэмдэглэх