Институт
3-р хичээлийн бэлтгэх материал: Сүнслэг мэдлэг олж авах нь


“3-р хичээлийн бэлтгэх материал: Сүнслэг мэдлэг олж авах нь,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“3-р хичээлийн бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

3-р хичээлийн бэлтгэх материал

Сүнслэг мэдлэг олж авах нь

Утсаа харж буй өсвөр насны хүүхэд

Заримдаа Сүмийн сургаал, зан үйл, түүхийн талаар гайхал төрүүлсэн эсвэл асуулт тавихад өдөөсөн шинэ мэдээллийг бид олж авдаг. Таны хэрхэн асуух, хариултыг хаанаас олж авах нь зэрэг нь итгэлийг тань бэхжүүлж эсвэл сулруулж болно. Сүнслэг мэдлэгийг хэрхэн олж авах талаар судлахдаа, Их Эзэний арга замаар хариултыг эрэлхийлэхэд туслах зарчмуудыг тодорхойл.

1-р хэсэг

Сүмийн талаар асуумаар байгаа нь зөв үү?

Судрууд биднийг Бурханаас асуухад удаа дараа уриалдаг (Иаков 1:5; Сургаал ба Гэрээ 88:63-ыг үзнэ үү). Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байхдаа ийн заасан.

Хайрт залуу найзууд минь, бид асуулт тавьдаг хүмүүс юм. Бид магадлан лавлах нь үнэн рүү хөтөлдөг гэдгийг мэддэг тул асуулт тавих дуртай хүмүүс байсаар ирсэн. … Ийм замаар л нэгэн залуу эрэгтэйд асуулт байснаас Сүмийн эхлэл тавигдсан. Ер нь асуухгүйгээр яаж үнэнийг олж мэдэхийг би сайн мэдэхгүй байна. Магадлан лавлах нь гэрчлэлийг төрүүлэгч мөн. Асууна гэдэг бол сул дорой байдлын тэмдэг биш. Энэ нь өсөлт хөгжлийн шинж тэмдэг юм. (“The Reflection in the Water,” Church Educational System devotional [Nov. 1, 2009], broadcasts.ChurchofJesusChrist.org)

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд мэдлэг, ойлголт өгөхдөө баяртай байдаг. Бид асуулт тавьж, чин сэтгэлээсээ, итгэлээр хариултыг эрэлхийлснээр сүнслэг байдлаар өсөж хөгждөг. Их Эзэн бидэнд Өөрт нь итгэлтэй байж сурахад туслахдаа энэ амьдралд гарч ирэх бидний бүх асуултын хариултыг өгөхгүй байж болох юм гэдгийг санаарай. Үнэндээ бид гэрчлэлтэй болж, үнэний гэрч болон зогсохын тулд асуулт болгоныхоо хариултыг олох шаардлагагүй юм. Гэхдээ чин сэтгэлээсээ асуух нь бидэнд цаашид суралцаж, өсөж хөгжихөд тусалдаг.

шигтгээ зураг, тэмдэглэ

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх

Доорх зайд шашин шүтлэг, сүнслэг байдал, сайн мэдээ эсвэл Сүмийн талаар сонссон эсвэл өөрт байгаа хэдэн асуултыг бичнэ үү.

Суралцагчдад: Эдгээр асуултын нэг эсвэл хоёрыг институтийн багшдаа мессежээр эсвэл э-мэйлээр илгээнэ үү. Тэр асуулт тань таных гэдгийг нууцлах хэдий ч хичээл дээр Их Эзэний арга замаар хариултаа авах дасгал хийхдээ ашиглаж болно. Мөн эдгээр асуулт санааг тань зовоож буй асуудлыг илүү сайн ойлгож, хичээлийн үеэр шийдвэрлэхэд багшид тань тусална. Үргэлжлүүлэн сурч байхдаа хүнд хэцүү асуултын хариултаа хэрхэн олохыг заах зарчмуудыг олж мэд.

2-р хэсэг

Их Эзэн намайг хэрхэн асуултынхаа хариултыг эрэлхийлж, сүнслэг мэдлэг олж аваасай гэж хүсдэг вэ?

Дараах зарчмууд Их Эзэний арга замаар асуултынхаа хариултыг эрэлхийлж, асуудлаа шийдвэрлэхэд тусална. Тухайлбал:

  1. Итгэлээр үйлд.

  2. Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал.

  3. Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголттой болохыг эрэлхийл.

Доорх сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг судлахдаа, таны хувьд чухал ач холбогдолтой мэдэгдэл эсвэл онцгой санааг тэмдэглэж аваад, дараа нь ангидаа хуваалцаж болно.

Итгэлээр үйлд

Итгэл нь Бурхан амьд, бүхнийг мэддэг бөгөөд бүх үнэний эх сурвалж болдог гэдэгт итгэхээс эхэлдэг. Бид Бурханд итгэхийг сонгож, Түүнд хандан чин сэтгэлээсээ залбирч, сургаалаас нь суралцан, зарлигуудыг нь дуулгавартай дагах замаар итгэлээр үйлддэг. Их Эзэн биднээс “эргэлзээгүй, гэхдээ итгэхийг уриалдаг” (Мормон 9:27). Бид өдөр тутмын амьдралдаа итгэлээр үйлдэх хэв маягийг суулгаснаар хүнд хэцүү асуулт, сорилт бэрхшээлтэй тулгарсан ч хүчтэй хэвээр үлдэхэд туслах Есүс Христэд үндэслэсэн бат суурийг тавьдаг (Хиламан 5:12-ыг үзнэ үү).

Та ойлгомжгүй эсвэл итгэл үнэмшлийг тань сорих мэдээлэл эсвэл асуудалтай тулгарахдаа өөрийн гэрчлэл эсвэл өмнөх сүнслэг туршлагадаа эргэлзэх хэрэггүй. Ийм үед ахлагч Жэффри Р.Холланд “Бүү санаа зов, бүү ухар. Итгэл үнэмшлээ бүү алд. Өмнө нь мэдэрч байснаа бүү умарт. Өөрт тохиолдсон [сүнслэг] туршлагад итгэх итгэлээ бүү алдаарай” хэмээн зөвлөсөн (“Remember How You Felt,” New Era, 2004 оны 8-р сар, 6). Үүний оронд “олж авсан итгэлээсээ зууран, илүү их мэдлэг иртэл тэвчээртэй байцгаа” гэж зөвлөжээ (Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,” Ensign, May 2013, 94 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108).

“Олж авсан итгэлээсээ зуурахдаа” асуулт тавин, хариулт эрэлхийлж буй таны хандлага, зорилго Ариун Сүнсээр суралцах чадварт тань ихэд нөлөөлнө гэдгийг санаарай. Энэ үйл явц нь даруу байдал, үнэнч сэтгэлийг мөн Их Эзэнээс хүлээн авсан үнэнийхээ дагуу үйлдэх чин хүсэлтэй байхыг шаарддаг.

Бурханаас гуйг, Жон Макноотон

Иосеф Смит “янз бүрийн гарцуудын дунд үймээн самуун, зөрчилдөөн” (Иосеф Смит—Түүх 1:8) бүхий шашны уур амьсгалтай тулгарахдаа шууд сэтгэлээр унаж, зүрх сэтгэлээ эргэлзээгээр дүүргэн, “харанхуй, төөрөгдөлд үлдэж” (13-р шүлэг) болох байсан. Үүний оронд тэрээр судраас эрэлхийлсэн ба Иаков 1:5 дахь “Бурханаас асуу” хэмээх захиас түүний сэтгэлийг хөндсөн юм. Тэр итгэлээрээ үйлдэн, ой руу явж, өвдөглөн суугаад, “зүрх сэтгэлийнхээ хүслүүдийг Бурханд өргөж эхлэв” (Иосеф Смит—Түүх 1:15). Чин сэтгэлээсээ залбирсных нь хариуд түүнд тэнгэрлэг үзэгдэл өгөгдсөн юм. Тэрээр ойгоос гарахдаа асуултынхаа хариуг “[өөрөө] мэдсэн” байв (20-р шүлэг).

Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Өмнө нь бичсэн нэг асуултынхаа талаар бод. Та эсвэл ийм асуулттай өөр хүн хариулт, нэмэлт удирдамж заавар эрэлхийлэхийн зэрэгцээ хэрхэн итгэлээр үйлдэж болох вэ?

Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал

Бид сургаалын утга санаа, асуулт, нийгмийн асуудлыг мөнхийн талаас нь шинжлэн судлахдаа тэдгээрийг авралын төлөвлөгөө, Аврагчийн сургаалын хүрээнд авч үзэх хэрэгтэй. Бид аливаа зүйлийг Их Эзэний мэлмийгээр харахын тулд Ариун Сүнснээс тусламж эрэлхийлдэг (1 Коринт 2:5, 9–11-ийг үзнэ үү). Энэхүү хандлага нь аливаа зүйлийг дэлхийнхний өнцгөөс бус, харин Их Эзэний өнцгөөс харахад бидэнд тусалдаг. Бид “Би Тэнгэрлэг Эцэг, Түүний төлөвлөгөө болон хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцдаг талаар юуг аль хэдийн мэдэж байгаа вэ?,” “Сайн мэдээний ямар сургаал энэ утга санаа, асуудалтай холбоотой эсвэл тэдгээрийг тодорхойлдог вэ?” гэх мэт асуултыг тавьж болно.

Түүхэн үйл явдалтай холбоотой асуултыг ч гэсэн мөнхийн талаас нь шинжлэн судлах хэрэгтэй. Түүнээс гадна, түүхтэй холбоотой асуултыг орчин үеийн үзэл бодол, хандлагыг тулгалгүйгээр тухайн үеийн соёл, жишгийг харгалзаж үзэн, зохих түүхэн хүрээнд нь шинжлэн судлах нь тустай байж болно. Жишээлбэл, хэрэв та 1800-аад оны үед 14, 15 насандаа гэрлэсэн өвөг дээдсээ олоод, тухайн үед ийнхүү эрт гэрлэх нь түгээмэл хэрэг байсныг мэдэхгүй байсан бол тэднийг хэт эрт гэрлэсэн байна гэж бодох байсан.

Түүхэн баримтууд ёслол, гэрээ, сургаалын аврах хүч чадлын талаар өгүүлдэггүй гэдгийг санах нь чухал. Сэргээлтийн гайхамшгийг нээж илрүүлэхийн оронд ач холбогдолгүй зүйлд анхаарлаа сарниулах нь хайрцган доторх гайхалтай бэлгийг үзэлгүйгээр зөвхөн хайрцгийг нь сонирхохтой адил юм.

шигтгээ зураг, тэмдэглэ

Төрсөн бодол санаагаа бичиж тэмдэглэх

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ихийг ойлгож авахаар эрэлхийл

Танихгүй хүн таны хайртай хүнийг буруу зүйл үйлдсэн гэж буруутгаж байна гэж төсөөл. Тэд үнэн ярьж байгаа эсвэл буруу ойлгосон гэдгийг та хэрхэн олж мэдэж болох вэ? Асуудлыг цааш нь судлахгүйгээр танихгүй хүнд итгэх нь ямар аюултай вэ?

Гүүглийг харуулсан утасны дэлгэц

Интернэтээр дамжуулан бид урьд өмнө байгаагүй сайн мэдээлэл олж авах боломжтой болсон. Үүний зэрэгцээ, интернэт биднийг найдваргүй мэдээллийн хүчинд автуулдаг. Интернэт нь төөрөгдүүлсэн, хуурамч эсвэл худал мэдээллийг бидэнд зориулан автоматаар шүүдэггүй тул бид өөрсдөө шүүх ёстой. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Бид үнэнийг хайж, эх сурвалжаа сонгохдоо болгоомжтой байх хэрэгтэй” гэж анхааруулжээ (“Үнэн ба төлөвлөгөө,” Ensign, Nov. 2018, 25 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28).

Их Эзэний тогтоосон сүнслэг мэдлэгийг олж авах үйл явцын нэг хэсэг болгон Тэрээр үнэн ба удирдамжийг Өөрийн хүүхдүүдэд илчлэх эх сурвалжийг бий болгосон. Эдгээр тэнгэрээс томилогдсон эх сурвалжид Христийн гэрэл, Ариун Сүнс, судар, Сүмийн удирдагчид болон итгэлтэй гэр бүлийн гишүүд ордог. Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгынхан өнөө үеийн дэлхий дээрх Их Эзэний бошиглогчид бөгөөд үнэний амин чухал эх сурвалж мөн. Их Эзэн тэднийг Өөртэйгөө ярилцуулах зорилгоор сонгон, томилсон.

Түүнээс гадна бид үнэнийг бусад найдвартай эх сурвалжаас судлах боломжтой. Гэхдээ үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлэгчид найдваргүй эх сурвалжаас болгоомжлох хэрэгтэй. Найдваргүй эх сурвалжийг таньж мэдэн, зайлсхийж сурах нь биднийг буруу ташаа мэдээллээс болон итгэлийг устгахыг эрэлхийлэгчдээс хамгаална. Дараах асуулт, удирдамж нь эх сурвалж нь найдвартай эсэхийг тодорхойлоход танд туслах болно:

Эх сурвалжуудыг үнэлж дүгнэх асуултууд

  1. Зохиогч ямар мэргэшил, зорилго, өрөөсгөл хандлагатай вэ?

    Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “мэдээлэл өгч буй хүний санаанаас болгоомжлох хэрэгтэй. … Бид хувийн шийдвэрээ тухайн сэдвээр мэргэшсэн, хувийн ашиг сонирхлоос ангид эх сурвалж дээр үндэслэн гаргах ёстой” хэмээн заасан (Даллин Х.Өүкс, “Үнэн ба төлөвлөгөө,” Ensign, Nov. 2018, 25 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28).

  2. Зохиогч нь тайлбарлаж буй үйл явдалтай ямар холбоотой вэ?

    Эх сурвалжид Сүмийн түүхийн талаар ямар нэгэн зүйл орсон бол эх сурвалж нь авч үзэж буй үйл явдлаас хэр хол зөрж байгааг өөрөөсөө асуугаарай. Хоёрдогч эсвэл гуравдагч этгээдийн түүхэн дээр үндэслэсэн түүх ихэвчлэн найдваргүй байдаг.

  3. Зохиогч төөрөгдүүлэхийн тулд байгаа баримтыг санаатай орхигдуулж байна уу?

    Зарим зохиогч чухал баримтуудыг санаатайгаар орхигдуулж, нэн чухал нотолгоог үл ойшоох замаар ямар нэгэн үзэл бодлыг нь дэмждэг.

  4. Энэхүү эх сурвалжид дурдсан сургаал, үйл явдлыг зохих цаг хугацаа, газар, нөхцөл байдлын хүрээнд танилцуулсан байна уу?

    Зарим сургаал, түүхэн үйл явдлыг тухайн цаг хугацаа болон газрын орчноос гадуур авч үзэхэд ойлгомжгүй байх үе бий. Түүхэн нөхцөл байдалд тухайн цаг үед болж буй бусад үйл явдал (дайн дажин, эдийн засгийн хямрал, нийгэм, улс төрийн хөдөлгөөн гэх мэт) болон тухайн цаг үе, орчин нөхцөлийн соёл, хүн ам зүй зэрэг нь ордог.

  5. Сургаал, үйл явдлууд найдвартай нэмэлт эх сурвалж дээр түшиглэсэн байна уу?

    Бусад найдвартай эх сурвалж дээр түшиглэх нь сургаал ба түүхэн үйл явдлын үнэн зөв байдлыг тогтооход тусалдаг.

Эх сурвалжуудыг үнэлж дүгнэх асуултууд

Эх сурвалжуудыг үнэлж дүгнэх асуултуудын тараах материал
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Сүмийн вэбсайт, Gospel Library эсвэл судраас танд болон таны мэддэг хэн нэгэнд өмнө нь бичсэн асуултаа илүү сайн ойлгоход туслах эх сурвалж хайж олоход хэдэн минут зарцуул. Таныг эх сурвалжуудыг үнэлж дүгнэн, үнэнийг эрэлхийлэхэд Ариун Сүнсний амьдралд тань гүйцэтгэсэн үүргийн талаар эргэцүүлэн бод.