Найз
Наманчлал нь баяр баясгалантай!
2024 оны 9-р сар


“Наманчлал нь баяр баясгалантай!” Найз, 2024 оны 9-р сар, 2–3.

Тэргүүн зөвлөлөөс

Наманчлал нь баяр баясгалантай!

Наманчлалаар цэвэршүүлэгдсэн нь,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 111–114-өөс хэсэгчлэн авав.

Есүс Христ хүүхдүүдийн хамт

Наманчлал бол баяр баясгалан бөгөөд Бурханы төлөвлөгөөний чухал хэсэг юм. Бид бүгд наманчлах шаардлагатай.

Наманчлахын тулд бид Есүс Христэд итгэж эхлэх ёстой. Бид гэм нүглээ хүлээж, орхих ёстой. Энэ нь бид хийсэн буруугаа ойлгож, гомдоосон тэднээс уучлал гуйж, илүү сайн сонголт хийнэ гэсэн үг юм. Мөн бид хүндэтгэлийн өдөр бүр ариун ёслолоос хүртэх ёстой.

Бид наманчлах үед цэвэр болох болно. Их Эзэн “[бидний нүглүүдийг] цаашид санахгүй” (Сургаал ба Гэрээ 58:42) хэмээн амласан. Ямар гоё амлалт вэ! Ямар гоё гайхамшиг вэ! Ямар гоё адислал вэ!

Бидний хайртай Аврагч наманчилдаг, Өөрийг нь дагадаг бүх хүнийг гараа дэлгэн хүлээн авдаг.

Дахиад цэвэрхэн

Наманчлалын тухай суралцахад чинь туслах энэ үйл ажиллагааг хийгээрэй!

  1. Шилэн савыг усаар дүүргэ. Дараа нь усанд хэдэн чулуу, шороо хий. Энэ нь бидний хийдэг буруу сонголтуудыг төлөөлдөг.

  2. Дахин цэвэрхэн болохын тулд бид буруу зүйл хийхээ болих ёстой. Энэ нь савнаас чулууг гаргахтай адил. Ус одоо ямар харагдаж байна вэ? Ус бохир хэвээрээ байна уу?

  3. Бүрэн наманчлахын тулд бидэнд Есүс Христ хэрэгтэй! Бид Түүнд болон Түүний цагаатгалд итгэх хэрэгтэй. Устай савыг цоргоны доор барь. Бүх бохир ус урсан гартал саванд цэвэр ус гоожуулаарай! Энэ нь бидэнд цэвэр болоход туслах Есүс Христийн хүчийг илэрхийлж байна.

PDF түүх

Зураг чимэглэлийг Алисса Таллэнт