Найз
Судар уншлагын хэлхээ
2024 оны 9-р сар


“Судар уншлагын хэлхээ,” Найз, 2024 оны 9-р сар, 38.

Зугаатай үйл ажиллагаа

Судар уншлагын хэлхээ

судрын хэлхээ

Судрууд бидэнд Тэнгэрлэг Эцэгээс ирэх хайр, тайтгарлыг мэдрэхэд туслах болно. Чи санаа зовсон юм уу гунигласан үедээ унших судрын хэлхээ хийх боломжтой.

Нил ягаан өнгийн дүрсүүд дээр чиний ашиглаж болох зарим судрын шүлэг бий. Чи ч бас өөрийн дуртай шүлгийг нэмж болно.

Эцэг эх, Хүүхдийн хэсгийн удирдагчаас тусламж хүсээрэй!

  1. Дуртай судрын шүлгүүдийнхээ жагсаалтыг гарга.

  2. Судраасаа жагсаалт дээрх эхний шүлгийг олоорой. Өнгийн харандаа ашиглан уг шүлгийг тодруулна уу.

  3. Хажууд нь жагсаалтаас дараагийн судрын шүлгийн эшлэлийг (эсвэл хэрэв чамд илүү амар бол хуудасны дугаарыг) бич. Тэгээд тэр шүлгээ олоод мөн адил тодруулаарай.

  4. Үргэлжлүүлэн шүлгүүдээ тодруулж, дараагийн судрын эшлэлийг бичээрэй. Жагсаалтынхаа хамгийн сүүлийн судрыг тодруулах үедээ тодруулсан хамгийн эхний судрын эшлэлээ бич.

  • Иохан 14:27: “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ.”

  • Сургаал ба Гэрээ 68:6: “Иймийн тул, зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсч байх болно.”

  • Сургаалт үгс 3:5: “Бүх зүрхээрээ Эзэнд итгэ.”

  • С&Г 121:7: “Сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно.”

  • С&Г 45:62: “Учир нь агуу зүйлүүд та нарыг хүлээж байна гэдгийг үнэнээр би та нарт хэлнэ.”

  • Сургаалт үгс 3:24: “Хажуулах үедээ чи үл айх, хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх.”