“Хэрвээ би зүрх сэтгэлээсээ сонсвол,” Найз, 2024 оны 9-р сар, 13.
Би үүнийг тоглож чадна
Хэрвээ би зүрх сэтгэлээсээ сонсвол
Намуухнаар [дөрөвний нэг нот] = 88–104
1. Есүсийг дэлхийд байхад би бяцхан хүүхэд байсан бол
Түүнтэй хамт алхаж, Түүний үгийг сонсохыг хүсэх байсан
Гэвч би судраас сурахдаа Түүний үгийг сонсож чаддаг
Хэрвээ би зүрх сэтгэлээсээ сонсвол Аврагчийн дууг сонсоно
2. Бошиглогчоор дамжуулан хэлэх Христийн үгийг
Тэрээр дэлхий дээр байж надтай ярьж буй мэт би сонсдог
Бошиглогч бидэнд зөв шударга, тайван амьдрахыг заадаг
Хэрвээ би зүрх сэтгэлээсээ сонсвол Аврагчийн дууг сонсоно
3. Тэрээр үнэн ба зөвийг заахад би Сүнсийг мэдэрдэг
Тэрээр хэцүү үед намайг тайвшруулж, Христийн тухай гэрчилдэг
Надтай намуухан дуугаар ярьж амар амгаланг өгдөг
Би зүрх сэтгэлээсээ сонсвол Аврагчийн дууг сонсоно