“Зимбабвегаас мэндчилж байна!” Найз, 2024 оны 9-р сар, 8–9.
Зимбабвегаас мэндчилж байна!
Дэлхий даяарх Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн талаар олж мэд.
Зимбабве улс нь Өмнөд Африкт байдаг. 16,500,000 гаруй хүн энд амьдардаг.
Хэл
Зимбабве албан ёсны 16 хэлтэй. Шона, дэбэли, англи хэл гээд цөөн хэдийг нь л нэрлэе!
Бошиглогчийн айлчлал
2018 оны 4-р сард ерөнхийлөгч Нэлсон, Нэлсон эгч хоёр Зимбабве улсад айлчилсан. Хэдэн зуун хүүхэд тэдэнд “Би Бурханы хүүхэд” дууг дуулж өгөв.
Гайхалтай хүрхрээ
Зимбабвед байдаг Викториа хүрхрээ бол дэлхийн хамгийн том хүрхрээ юм. Хүрхрээний чимээ 40 гаруй км хол зайнаас ч сонсогддог гэнэ шүү!
Гайхалтай амьтад
Зимбабвед маш олон бэлчээрийн тал бий. Тэнд амьдардаг амьтдын зарим нь арслан, усны үхэр, анааш, гөрөөс, заан юм.